​Насан туршдаа суралцах дадалд суралцах нь


Эдмунд Моррис/Edmund Morris/-ын бичсэн Тедди Рузвельт /Teddy Roosevelt/-ийн намтараас харахад Рузвельт ямар ч алдаа дутагдалгүй, ухаантай, гайхамшигтай, биширмээр хүн байсан юм. Уг номонд 1812 оны Тэнгисийн дайн гэх анхны номоо 23 настайдаа хэвлүүлсэн тухай цаашлаад түүний улс төрийн болон хувийн амьдралынх нь талаар бүх зүйлийг бичжээ. Моррисын бичсэнээр Рузвельт өдөрт нэг ном уншдаг гэх цуу яриа байдаг. Энэхүү унших, бичих дадал нь ерөнхийлөгчийнх нь хувьд сэдвүүдийг уялддуулдаг онцгой авъяас, өндөр оюуны хөгжил аль алийг нь бий болгосон юм.


Рузвельт бол “насан туршийн суралцагч” байсан юм. Суралцах гэдэг түүний хувьд хувь хүний аз жаргал ба амжилтад хүрэх зам болсон. Эрэлтэт ур чадвар, технологи тасралтгүй өөрчлөгдөж, хөгжиж байгаа өнөө үед цаг тутамд шинийг эрэлхийлж суралцагч байх нь хувь хүнд байх эрхэм чанар юм.


СУРАЛЦАНА гэдэг ХӨГЖИЛТЭЙ зүйл. Найз нөхөд хамтран ажиллагсадтайгаа олон янзын сэдвээр яриа өрнүүлж чадна. Эцэстээ илүү хэцүү сэдвийг ухаж ойлгохыг хүсэх болно.


Гэхдээ та тасралтгүй суралцагч байхын тулд шийдвэр гаргах нь хангалттай биш бөгөөд та үүнийг дадал болгож хөгжүүлэх ёстой юм. Жишээ нь анхаарлаа төвлөрүүлж сурах шаардлагатай болдог.


1. Хүрэхийг хүссэн үр дүнгээ тодорхойл


Сургалтын дадал зуршил бий болгох нь хүрэхийг хүссэн дүнгээ илэрхийлэхийг шаарддаг. Та шинэ сэдвүүдийг уншиж ярилцаж оюуны үйл ажиллагааг сэргээмээр байна уу? Та тодорхой сэдвийг эзэмшихээр хайж байна уу? Миний хувьд оюуны эрэл хайгуулын зорилгоо олон талаас нь илэрхийлэхийн тулд тасралтгүй уншигч баймаар байна. Үүний тулд манлайлал, гадаад бодлого, боловсрол гэх мэт хэд хэдэн салбарын гүнзгий мэдлэгийг олж авсан. Нэг буюу хоёр үр дүнг сонгох нь дадал зуршилд хүрэх боломжит зорилгоо тодорхойлоход тусална.


2. Бодит зорилгоо тодорхойл


Эдгээр сонголт дээрээ тулгуурлаж бодит зорилго тодорхойлох. Жилийн эхэн бүрт бүх хүн өөртөө маш олон зорилго тодорхойлдог. Эдгээр нь жилийн турш хүрэхийн хүссэн зорилго /2017 онд 24 ном унших/ ба өдөр тутам, эсвэл долоо хоног тутамд эдгээр зорилгодоо хүрэхэд шааргдлагатай зуршлыг /7 хоногийн 5 өдөр нь 20-иос илүү минут унших/ бий болгоход хангалалттай. Миний хувьд урт хугацааны зорилгоо төлөвлөгчөөр хянадаг. Өдөр тутам, эсвэл долоо хоног тутам хийдэг зуршлуудаа алдалгүй даган мөрдөх боломжтой гар утасны “momentum” аппликэйшнийг ашигладаг.


3. Ижил зорилготой хүмүүстэй нэгд


Зорилгодоо хүрэхийн тулд суралцах бүлгийг бий болгох. Би сард 2 ном унших зорилготой бөгөөд үүнийгээ биелүүлэхэд туслах номын клубтэй. Үүнтэй нэгэн адил миний зохиолч найзууд бие биенийхээ ажлыг уншиж, үнэлэлт дүгнэлт өгөх зохиолчдын бүлгэмтэй. Илүү тодорхой зорилгын хувьд суралцах зүйлс дээрээ илүү анхаарах хэрэгтэй. Ийм бүлгүүдэд элссэнээр амлалтаа илүү сонирхолтой хөгжилтэй биелүүлэхэд дөхөм болдог.


4. Саад тотгорыг арилга


Зорилгодоо бат төвлөрөхийн тулд саад тотгорыг арилгах хэрэгтэй. Суралцах хэцүү ч гэлээ хөгжилтэй. Шинэ зүйлийг сурахад маш их анхаарал шаарддаг. Гэвч нэг зэрэг олон ажил хийх, тэр дундаа технологиос улбаалсан саад тотгорууд /гар утас, мэйл гэх мэт/ анхаарал ихээхэн сарниулдаг. Суралцах цагтаа эдгээр саад тотгорыг арилга. Чимээгүй газар олж, утсаа хааж унших. Харин ямар нэгэн зүйл яаралтай тэмдэглэж авах шаардлагатай болсон тохиолдолд хадгалах ойлгох чадварыг сайжруулах гараар бичиж тэмдэглээрэй. Технологиос аль болох зайлсхийх хэрэгтэй. Бие махбодийн хувьд хол байгаа ч оюун санаагаа төвлөрүүлж чадахгүй байж болно. Иймээс бясалгал туршаад үзээрэй. Бясалгал төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг ба энэ нь хэцүү ном уншиж ойлгох, сонссон зүйлсээ эргээд хялбар санахад тусална.


5. Технологи ашигла


Эцэст нь суралцахад хэрэгтэй технологийг ашигла. Технологи анхаарлыг сарниулдаг ч гэлээ, сургалтын дадлыг бий болгох, хянахдаа ашиглаж болно. Үнэгүй онлайн курсууд алсын зайнаас бие даан суралцах боломжийг олгодог. Подкаст, сонсдог ном, цахим ном болон бусад хэрэгслүүдийг ашиглах боломжтой.


Хүн бүр сурч чадах бүхнээ сурахыг хүсдэг. Гэвч хувийн болон ажлын шаардлага бидний цаг хугацаа, хүсэл эрмэлзлийг багасгадаг. Суралцах дадлыг бий болгох нь ажлын амжилт, амьдралын аз жаргалтад хүргэх зам юм.

Эх сурвалж: hbr.org