2021 онд хамгийн их эрэлттэй болох кибер ур чадвар

2020/11/02 Админ 3066 0 сэтгэгдэл

 

         

Кибер аюулгүй байдлыг хамгаалах нь өнөөдөр хүчээ авч буй хамгийн том биеэ даасан салбар болжээ. Хязгааргүй урсах мэдээ мэдээллийн энэ эрин зуунд мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний болон байгууллагын, цаашлаад улс гүрний аюулгүй байдал гэдэг хамгийн чухалд тооцогдох боллоо. Гэмт хэрэг зөвхөн харанхуй гудамжинд биш кибер буюу интернэт сүлжээний орчинд хүчээ авч эхэлсэн. Улсууд буу шийдмээр биш, интернэт сүлжээнд мэдээллийн дайн өрнүүлэх болов. Тиймээс дэлхийн хэмжээнд кибер аюулгүй байдлыг сахиулах, хамгаалах мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам олширсоор байна. Ингээд та бүхэнд кибер аюулгүй байдлын хүрээнд хамгийн их эрэлттэй болж байгаа ур чадваруудыг танилцуулъя. 

 

  • Тооцооллоор бол Cloud-ын аюулгүй байдлын ур чадвартай кибер аюулгүй байдлын  мэргэжилтнүүд 2021 онд өөрсдийн ур чадварын зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрснээр нийтдээ 15.025 долларын цалин хөлс авах боломжтой.
  • DevOps болон Аппликейшн хөгжүүлэлтийн аюулгүй байдлын ажилчид өөрсдийн өвөрмөц чадвар болон эрэлт хэрэгцээн дээрээ тулгуурлан 12.266 долларын цалин хөлс авах боломжтой.
  • Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд зориулсан нийт 413.687 ажлыг байрны зарыг 2019 оны 10-р сараас 2020 оны 9-р сарын хооронд байрлуулсан бөгөөд, тавьж байгаа шаардлага болон ур чадварт одоо бидний эрэлт хэрэгцээтэй хэмээн үзэж тайлбарлах бүх ур чадварууд багтсан байна.

 

Кибер аюулгүй байдлын ур чадварууд нь орчин цагийн дижитал дэд бүтцийг бий болгож байгаа кибер аюулгүй байдлын компаниудын анхаарлыг маш ихээр хандуулж байна. Аппликейшн хөгжүүлэх аюулгүй байдал ба Cloud- ын аюулгүй байдал нь бусад ур чадваруудаас илүү хол тасарсан бөгөөд 5 жилийн өсөлтөө 164% ба 115% зэргээр төлөвлөөд амжжээ. Энэ нь энгийн аюулгүй байдлын стратегиас идэвхтэй стратеги руу шилжихийг харуулж байна. АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны Мэдээллийн аюулгүй байдлын шинжээчийн тоймд дурдсанаар кибер аюулгүй байдлын мэргэжилтэн нь улсын хэмжээнд хамгийн хурдацтай өсөж буй карьерын тоонд ордог байна. Мөн тэдний тооцоолсноор кибер ажлын байр 2029 он хүртэл 31%- иар өсч, улсын ажлын байрны дундаж өсөлт 4%-аас 7 дахин ихэснэ.

Хөдөлмөрийн зах зээлийн тэргүүлэгч Burning Glass компани нь түүхэн болон орчин цаг дахь ажлын байрны мэдээллийн сан дээр үндэслэн кибер аюулгүй байдлын хамгийн хэрэгцээт  ур чадварыг тодорхойлж байна. Энэ 7 хоногт тус компани 2021 оны кибер аюулгүй байдлын шилдэг 10 ур чадварт хийсэн дүн шинжилгээнийхээ дүнг нийтлэв.  

Ур чадварын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эх хувиар нь үзэхийг хүсвэл доорх холбоосоор ороорой.

https://www.burning-glass.com/wp-content/uploads/2020/10/Fastest_Growing_Cybersecurity_Skills_Report.pdf

Cloud аюулгүй байдлын ур чадварууд нь хамгийн их ашиг орлоготой байх төлөвтэй байгаа бөгөөд 2021 онд 15008 долларын цалингийн нэмэгдлийг хийхээр таамаглаж байна.

Burning Glass компани нь ойрын таван жилд хамгийн хурдан өсч буй ур чадварыг Azure Security (+164%), Cloud Security Infrastructure (+144%), Google Cloud Security (+135%), Public Cloud Security (+121%), Architecture Cloud Security (+103%) гэж таамаглаж байна.

 

"Хурдацтай өсөж буй Кибер аюулгүй байдлын ур чадварууд"

5 жилийн төлөвлөсөн өсөлт

Аппликейшн хөгжүүлэлтийн аюулгүй байдал 164%

Cloud аюулгүй байдал 115%

Эрсдлийн менежмент 60%

Аюул заналхийлэл 41%

Ослын хариу арга хэмжээ 37%

Нийцэл ба Хяналт 36%

Мэдээллийн нууцлал ба аюулгүй байдал 36%

Нэвтрэх менежмент 32%

Аюулгүй байдлын стратеги ба Засаглал 20%

Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал 20%

 

Хурдацтай өсч хөгжиж буй ур чадвар #1

 

Хурдацтай өсч хөгжиж буй ур чадвар #2

 

 

Та кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалаарай. 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.