Алекс Ван: Өсвөр насныхан Vibe Coding-д суралцах хэрэгтэй

4 цаг Админ 0 сэтгэгдэл

Технологийн чиглэлээр ирээдүйтэй карьер хийхийг мөрөөддөг өсвөр насныхан хэрэглээ нь улам бүр өсөн нэмэгдэж буй хиймэл оюунаар код үүсгэх хэрэгслүүдэд шимтэн, хиймэл оюуны ур чадвараа сайжруулах боломжийг ашиглах ёстой гэж хамгийн залуу тэрбумтан, Scale AI-г үүсгэн байгуулагч Александр Ван хэлжээ.

 

Өнгөрсөн 9-р сарын 17-нд цацагдсан "TBPN" подкастын дугаарт орохдоо Ван "Чи хиймэл оюуны багаж хэрэгслүүдийг яаж хамгийн сайнаар ашиглах ёстойгоо мэдэх хэрэгтэй." гэжээ. Хүүхэд залуучуудад таны өгөх хамгийн сайн зөвлөгөө юу вэ гэхэд тэрээр "Vibe Coding буюу хиймэл оюун ашиглаж код бичихийг сур" гэсэн.

 

Хиймэл оюун ашиглаж код бичих буюу "Vibe Coding" нь хиймэл оюунд команд, заавар өгөх замаар програм хангамжийн код бичүүлэх шинэ арга барил юм. Replit, Cursor зэрэг хиймэл оюуны кодчилолын програмууд нь компьютерийн инженерчлэлийн мэдлэггүй хүн ч гэсэн код бичих, шинэ програм бүтээх боломжийг олгодог.

 

Алекс Ван 2016 онд Scale AI-г үүсгэн байгуулсан ба компаниа хамгийн сүүлд 29 тэрбум долларын үнэлгээтэй болгосон. Тэрээр "Vibe Coding бол технологид гарч байгаа маш том өөрчлөлт бөгөөд хэрэв чи 10,000 цагийг хиймэл оюуны багаж хэрэгслүүдээр тоглож, тэдгээрийг хэрхэн бусад хүмүүсээс илүү сайн ашиглахаа олж мэдэхэд зарцуулвал маш том давуу тал болно" гэжээ.

 

Алекс Ван Vibe Coding-ийг Билл Гэйтс шиг хүмүүс компьютер, програм хангамжийг эрт нэвтрүүлж байсан компьютерийн хувьсгалын эхэн үетэй жишиж ярьсан. Билл Гэйтс Сиэттлийн нэг компанитай санамсаргүй байдлаар тохиролцоонд хүрч, тус компанийн компьютерийг үнэгүй ашиглах боломжтой болсоны ачаар өсвөр насандаа гэрээсээ шөнөдөө нууцаар гарч програм хангамжийн код бичиж сурахад олон цагийг зарцуулдаг байсан. Энэ нь түүнд том амжилтанд хүрэх үүд хаалгыг нээсэн юм.

 

Ван өнөө үеийн өсвөр насныхан Гэйтсийн арга барилыг дагаж, Vibe Coding-ийн хэрэглүүрүүдийг ашиглаж сурахад аль болох их цаг зарцуулах нь ухаалаг хэрэг болно гэж үзэж байна. Тэрээр подкастаар орохдоо "Тэр үе яг одоо давтагдаж байна. Хэрэв чи 13 настай бол бүх цагаа Vibe Coding-д зарцуулах хэрэгтэй. Энэ чиний амьдрал болох ёстой." гэжээ.

 

Хиймэл оюуны код бичих чадвар “ойрын таван жилийн дотор” Ваныхтай зэрэгцэнэ

 

Meta компани Scale AI-г өнгөрсөн зургаадугаар сард худалдаж авсанаар Ван 3.2 тэрбум долларын хөрөнгөтэй болсон ба Meta-ийн AI хариуцсан захирал болсон. Ван том амжилт гаргаж, салбартаа хүндтэй байр суурь эзэлж буй. Тэрээр "Миний амьдралдаа бичсэн бүх кодыг ойрын таван жилийн дотор хиймэл оюуны загварын бичсэн код орлох боломжтой болно." гэж ярьжээ.

 

Хиймэл оюуны програмууд дэлхийн хамгийн шилдэг код бичигчдийг ч орлох боломжтой болж ирж буй нь програмчлалыг ирээдүйтэй ажил мэргэжил мөн эсэх талаар санаа зовниход хүргэж байна. Компаниуд хиймэл оюунаар код бичүүлэх хэрэглээгээ хэдийнэ нэмэгдүүлээд эхэлсэн ба зарим тохиолдолд хиймэл оюун програмистуудыг орлож эхлээд байна. Гэхдээ Ван болон тус салбарын хүмүүс өсвөр насны хүүхдүүд програмчлалын ур чадвартай болохын тулд хиймэл оюуны хэрэгслүүдтэй танилцах нь үнэ цэнэтэй гэдэгт итгэсэн хэвээр байна. Тэрээр "Код бичих нь хялбар болохын хэрээр улам олон хүн код бичдэг болох хэрэгтэй!" гэжээ.

 

Google Brain Lab-ыг үүсгэн байгуулагч Эндрью Нг гуравдугаар сард LinkedIn-д нийтэлсэн нийтлэлдээ "Ирээдүйд хамгийн чухал ур чадваруудын нэг нь компьютерт яг юу хүсч байгаагаа хэлж өгөөд, түүнийгээ хийлгэж авах чадвар байх болно." гэж бичсэн. Эндрью Нг өнөө үеийг "код бичиж сурахад хамгийн тохиромжтой цаг үе" гээд код сайн бичих чадвартай ажилтнууд хиймэл оюунаар код бичүүлэх хэрэгслийг хэнээс ч илүү үр дүнтэй ашиглах боломжтой ба ажил олгогчид ч тийм чадвартай хүнийг дээрд үзэж ажилд авна гэсэн. Тэрээр хүссэн хүн бүр хиймэл оюуны хэрэгслүүдийг ашиглах боломжтой болох ба код яаж бичихийг мэддэг, програмын хэлийг ойлгодог энтрепренер, стартап үүсгэн байгуулагчид ажилтнуудаараа хиймэл оюун ашиглаж юу бүтээлгэхийг хүсэж байгаагаа сайн мэддэг байна гэжээ.

 

 

Эх сурвалж: CNBC

 

Програмчлалын ирээдүйн шинэ чиг хандлага болж буй Vibe Coding-оор хүүхдээ сургахыг хүсвэл та MLC Business School-ийн Vibe Coding Basics хөтөлбөрийн мэдээллийг https://mlctraining.mn/ сайтаас болон  эндээс авна уу. 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.