Өдөрт дор хаяж арван минут төвлөрөх дасгал хийх нь гайхалтай үр дүнтэй болох нь судалгаагаар батлагдсан ч үүнийг хийх цорын ганц зөв зам гэж байхгүй.
~ Хэдхэн минутын дасгал нь хийхгүй байснаас илүү үр дүнтэй ~
Та ямар ч үед, юу ч хийж байсан төвлөрөх боломжтой гэдгийг битгий мартаарай. Хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч, анхаарлаа төвлөрүүлэн юу ч бодохгүй байхад л хангалттай.
HBR(Harvard Business Review)-ын мэргэжилтнүүдийн олон жилийн ажиглалтын үр дүнд хамгийн үр дүнтэй аргуудын жагсаажээ.
1. Өдрийг зөв эхлүүл. Хүн өглөө сэрснийхээ дараа өдрийг хэрхэн давах талаар бодож зугтах чиг хандлагатай болдог.
2. Ажилдаа орохоосоо өмнө нүдээ аниад, биеэ суллан, цэх сууна. Бүх анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлэн хамраар явах амьсгалын урсгалыг мэдрээрэй.
3. Өглөө босоод цахим хаягаа бүү шалга. Энэ нь өдрийн үр бүтээлийг бууруулдаг тул дор хаяж ажил эхэлснээс 30 минутын дараа шалгаж үзэх хэрэгтэй.
4. Утас, таблет, компьютер дээрх мэдэгдлүүдээ унтраа. Эдгээр нь таны оюун санааг завгүй болгож, дарамтад оруулан хариу үйлдэл үзүүлэхэд хүргэнэ. Тиймээс 7 хоног мэдэгдлээ унтраагаад үзээрэй.
ЗӨВЛӨГӨӨ: Төвлөрөх гэдэг нь бүх бодлоосоо ангижрах биш, харин тэнд ямар бодол байгааг анзаарах явдал юм. Зарим өдөр таны оюун санаа завгүй, бухимдалтай, эсвэл бүр эмх цэгцгүй байвал бүү гайх. Ийм үед тэдгээр бодлыг ажиглаж, хүлээн зөвшөөрөх аргад суралцаарай. |
5. Ажил дээрээ цаг тутам дуугарах сэрүүлэг тавиарай. Энэ нь таныг хэт удаан төвлөрөх, ядаргаанаас ангижрахад тус болно. Мөн өдрийн аль үед 10 минут дасгал хийж хэвшиж болохоо тодорхойл
6. Өдөр тутмын үйл ажлаа жагсааж(сэрэх, цай уух, ажилдаа явах, нохойгоо салхилуулах, кофе гэх мэт) гарга. Хаана нь төвлөрөхөд тохиромжтойг олох хэрэгтэй.
7. Өөртөө зөөлөн хандах сэтгэлгээг дадлагажуул. Ажил дээрээ бүтэлгүйтээд, дотоод сэтгэлээс тань шүүмжлэгч дуу хоолой гарч эсвэл бусдыг буруутгаад эхэлбэл тайвширч аль болох эерэгээр хүлээж авч шийдэл бодож олох хэрэгтэй.
8. Хэт их үүрэг хариуцлага хүлээгээд байгаа мэт санагдвал зөвхөн та л энэ ажлыг хийж чадах хүн үү, үүнийг хийх ганц л арга байгаа юу эсвэл та үүнийг л хийхгүй бол компани сүйрэх үү гэж өөрөөсөө асуугаарай. Сонголт үргэлж байдаг юм шүү.
ЗӨВЛӨГӨӨ: Жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэр. Хамаг биеэ хөштөл удаан суусны дараа босоод чилээгээ гартал суниахын сайхныг дутуу үнэлэх хэрэггүй. Өдрийн туршид баяр баясгаланг мэдрэх өөр энгийн аргуудаас дурьдвал: хэт удаан зогссоны дараа суух, түр завсарлаад гадуур алхах, зөөлөн, эргономик бариултай шинэ үзэг барих, хөгжилтэй зүйл болоход чангаар инээх, өлсөж байгаад хоол идэх, хүүхдүүдийн их шуугиантай өглөө нам гүм ажил дээрээ ирэх, хөлд эвгүй гутлаа ширээн дороо тайлаад суух гээд талархах сэтгэл дээр төвлөрч чадвал юунаас ч баяр баясгаланг мэдэрч болно. |
9. Гэртээ харихдаа арваас багагүй минутыг утас, хөгжим, радиогүй өнгөрөө. Бүх бодлоо орхиод, амьсгалдаа анхаарал хандуул. Ингэснээр та өдрийн бүх бухимдлаа гадагшлуулж, гэртээ хариад гэр бүлтэйгээ бүрэн дүүрэн байж чадна.
10. Бусад хүн таныг бодлыг нэвт харж чадна гэж сэтгэ. Тэгснээр бусдын талаар муу зүйл бодож чадахгүй харин гаргалгаа хайж эхэлнэ.
11. Огцом сэтгэл хөдлөлийн үед биеэ барьж, өөрийгөө хянаад, түр завсарла. Дэд албан тушаалтнуудад илүү хариуцлага хүлээх боломж олгож, тэднийг дэмжиж ажиллаарай.
12. Төвлөрч сурахыг хүссэн зорилго нэгтэй хүмүүс олон дадал сууж нэгнээ уриалж урамшуулаарай.
ЗӨВЛӨМЖ: Дасгал хийх тусам... сайжирна. Булчингаа хөгжүүлэхийн нэг адил төвлөрөх чадвартай болохын тулд бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай. Энэ нь та дасгал хийх хэрэгтэй гэсэн үг. |
Илүү албан ёсны дасгалуудыг туршиж үзээрэй. Манлайллын шинжээч Эми Жен Су дараах зөвлөгөөг өгчээ:
Эх сурвалж: Harvard Business Review