Номын тойм бичих "START YOURSELF" тэмцээн



НОМЫН ТОЙМ БИЧИХ “START YOURSELF” ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ



Танилцуулга:


ЭмЭлСи (Mongolian Learning Corporation) Трейнинг ХХК нь Монгол Улс дахь суралцахуйн гол байгууллага байх эрхэм зорилгын хүрээнд, үйл ажиллагаагаа өргөжүүлж буйтай холбоотойгоор өөрийгөө хөгжүүлдэг, ном идэвхитэй уншигчдыг дэмжих, урамшуулах зорилгоор номын тойм бичих “START YOURSELF” тэмцээнийг зохион байгуулж байна.


Номын сэдэв:


Хувь хүний хөгжил, Бизнесийн хөгжил сэдвийг хамарсан Non-fiction(уран зохиолын бус) ном байх. Дараах сэдвүүдээр уншсан номын тэмдэглэл, тойм байна.


Номын тоймыг хүлээж авах хугацаа:


2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг хүртэл content.mlccompany@gmail.com мэйл хагаар болон “Эм Эл Си Трейнинг” ХХК-ын байранд хүлээн авна


Тэмцээнд оролцогчид тавигдах шаардлага:


- А4 бичгийн цаасан дээр Times New Roman фонт, 12 pt үсгийн хэмжээтэй бичигдсэн 2 нүүр тоймлосон байх


- Номын тоймынхоо доор Овог нэр, утасны дугаараа бичих


- Тухайн номын бүлэг, хэсгүүдийг хамран, үндсэн санаа, гол санаануудыг товчлон тайлбарласан байх


- Үг, үсгийн алдаагүй буюу алдаа багатай байх


- Монгол хэлний найруулан бичих наад захын шаардлага хангасан байх


- Уран зохиолын болон батлагдсан чиглэлд хамаарахгүй номын тойм авахгүй


Тэмцээний шалгаруулалт:


- Байгууллагын зүгээс номын тоймуудтай танилцаж эхний 3 байрыг 2018 оны 02 дүгээр сарын 02-ны дотор шалгаруулна.


- Байр эзэлсэн хүмүүстэй утсаар холбогдож хэлнэ


Тэмцээний шагнал урамшуулал:


- Тэргүүн байр: Хувь хүний хөгжлийн хүссэн сургалтандаа үнэ төлбөргүй суух эрх /Реторик, Mega skills, Хувь хүний хөгжил/


- Дэд байр: Илтгэх ур чадварын РЕТОРИК сургалтад үнэ төлбөргүй суух эрх


- Тусгай байр: Хувь хүний хөгжлийн сургалтад үнэ төлбөргүй суух эрх


Зохион байгуулагч:


ЭмЭлСи (Mongolian Learning Corporation) Трейнинг ХХК


Хаяг: ЭмЭлСи Трейнинг ХХК-ийн байр, Залуучууд зочид буудлын Д корпус, 6-р хороо, Бага Тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс


Утас: 70101839, 70111839, 99049075