Монгол хүн бүрийн заавал суралцах 8 ур чадвар, заавал суух 2 сургалт

Бид улс орноо хөгжүүлэх, өөрийн бүтээмжээ сайжруулах, амжилтаа ахиулахын тулд дараах чадваруудыг эзэмшиж, мэдсэн байх хэрэгтэй. Үүнд:

  1. Багаар ажиллах ур чадвар – багийн тоглогч байх, баг хамт олныг удирдан зохион байгуулах, багийн үнэ цэнэ, баг бүрэлдэх, амжилтанд хүрэх үе шатуудыг мэддэг байх
  2. Харилцааны ур чадвар – Бид өдөр бүр хоорондоо харилцдаг, гэхдээ харилцаандаа алдаа гаргах тохиолдол олон тйимээс харилцааны ур чадварт суралцах хэрэгтэй.
  3. Ой тогтоолт- Бидний тархи хогийн сав биш. Мартах зүйлээ мартаж, санах зүйлээ санадаг байх ёстой. Иймээс ой тогтоолтоо зайлшгүй хөгжүүлэх ёстой.
  4. Хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт – Хүн цаг хугацааг удирдаж суртлаа юуг ч удирдаж чаддаггүй учраас цагаа зөв төлөвлөж сурах нь чухал.
  5. Хувь хүний маркетинг хийх ур чадвар – Өөрийн карьер менежментээ төлөвлөх, имиджээ бүрдүүлэх ур чадвар
  6. Өөрийн нөөц бололцоогоо нээн илрүүлэх Өөрийгөө дайчилж идэвхижүүлж, нөөц бололцоогоо нээж илрүүлэх чадвартай байх ёстой. Мухамед Алигаас сэтгүүлч та өдөрт хэдэн удаа суниадаг вэ? гэж асуухад мэдэхгүй, би өвдөж эхлэхэд  л тоолдог. Учир нь өвдөлт эхлэхэд л жинхэнэ бэлтгэл эхэлдэг гэж хэлсэн байна. Золиос, хөдөлмөр, зүтгэл үгүй бол ялалт үгүй.
  7. Суралцах ур чадвар – Орчин цагт маш их мэдлэг мэдээллээс өөрт хэрэгтэйгээ ангилан ялган авах ур чадвар чухлаар тавигдаж, унших, сонсох, бичих ур чадваруудаа хөгжүүлэхийг ихээр чармайх болсон байна. Энэ чадварт бид ч бас суралцах ёстой.
  8. Илтгэх ур чадвар Бидний амьдрал үг яриа, үйлдэл 2 дээр тогтдог. Үйлдлээ тодорхой байлгахын тулд үгээ цэгцлэх, зөв ярих,олон хүний өмнө зөв ярьж сурах нь чухал. үүнйи тулд олны өмнө гарахад бий болдог айдсаа даван туулж өөрийгөө бэлтгэх, илтгэх чур чадварт системтэйгээр суралцах хэрэгтэй. 

 Дээрх 8 ур чадварт суралцсан хэн боловч амжилт, зорилгодоо алхам ойртсон гэж ойлгож болно. Энэхүү ур чадваруудыг эзэмшихийг хүсвэл та Монголын Лектор Төвийн Хувь хүний хөгжлийн цогц сургалт, илтгэх ур чадварын Реторик сургалтуудад суралцаарай. Цөөн хоногт дээр чадваруудыг хамгийн үр дүнтэй байдлаар танд олгох болно. Утас: 91115991