Хэрхэн шилдэг илтгэгч болох вэ?

Олон нийтийн харилцаа, илтгэх ур чадварт суралцагсдад өгөх зөвлөмж




Ямар нэг шинэ ур чадварт суралцахдаа долоо хоногт нэг удаа 70 минут цаг гаргахаас илүү өдөр бүр 10 минут гаргах нь илүү үр дүнтэй гэдгийг дахин сануулья.


Ер нь үр дүнтэй суралцах нь төсөөлөл, шинэ болон хуучин мэдлэгийг холбох, суралцаж буй зүйлдээ төвлөрөх, тогтмол цаг гаргах эсэхээс ихээхэн шалтгаална. Ер нь ямар ч ажил хэрэг, төсөл хөтөлбөр тодорхой зорилгодоо тогтсон цаг хугацаандаа хүрэхийн тулд сэтгэл зориулалт, дотоод тэмүүлэл болон дасгалжуулалтаас хамаарна.


Нэг: Төсөөлөл.


Төсөөлөн бодох чадвар мэдлэгээс илүү хүчтэй гэдэг. Логик бол А цэгээс Б цэг хүрэх хамгийн оновчтой аргыг эрэлхийлдэг бол төсөөлөн бодохуй нь асуудлыг том зургаар харж сурахад тусалж илүү олон хувилбар байх боломжийг хэлдэг. Төсөөлөн бодохуй сайн байхын хэрээр аливаа асуудлыг зураглал дүрслэлтэй бичиж, танилцуулах ур чадвар нэмэгддэг.


Хоёр: Төвлөрөл.


Анхаарлаа хүчтэй төвлөрүүлэх чадвар маш чухал. Та ямар нэг шинэ зүйлд суралцаж байгаа бол олон ажлыг зэрэг зэрэг амжуулах гэж оролдох хэрэггүй, тухайн нэг цагтаа нэг зүйлдээ л төвлөрөх хэрэгтэй. Төвлөрч сурахын тулд буруу дадлуудаа засах, бодлоо удирдах, ажлаа эрэмбэлж цагийн менежментийн үндсэн зарчмуудыг ашиглаж сурах шаардлагатай.


Гурав: Тасралтгүй, тогтвортой.


Энэ хөтөлбөрт хамрагдсаны дараа та олны өмнө гарах хэрэгцээ шаардлага байхгүй гээд орхивол хэсэг хугацааны дараа хичээлээр судалсан зүйлсээ мартаж эхэлнэ. Иймд өөрийнхөө хөгжилд зориулан энэ чиглэлийн клуб болон сайн дурын төсөл хөтөлбөрүүдэд тасралтгүй, тогтмол хамрагдаарай. Урсгал ус биш тогтоол ус өмхийрдэг гэдгийг санаарай.


УНШИХ НЭМЭЛТ АГУУЛГА


Сэргээн давтах


Ахин тодорхойлох хэллэг. Гэхдээ асуудлын гол нь “юу” гэж нэрлэхдээ биш, харин “яаж” хэрэглэхдээ л байгаа юм.


“Асуудлын гол нь (x) биш, харин (y). Энэ нь .... гэсэн үг”


Уг аргыг харилцан яриан дундуур нэг сэдвээс нөгөө рүү шилжихэд ашигладаг. Асуудлын гол нь хэллэгийг яаж хэрэглэхдээ биш, харин түүнээс ямар үр дүн үүдэн гарч байгаа нь л чухал юм. Тиймээс уг аргаас таны гаргаж чадах үр дүн бол сонсогчдын одоогийн бодлыг өөр зүг рүү чиглүүлэх байдаг. Жишээ нь:


Та хэсэг бизнесмэнүүдтэй уулзаж байна гэж бодъё. Тэд өөрсдийн компани доторх асуудлуудын талаар бие биендээ гомдоллоцгоож байна. Харин би тэдэнтэй харилцааны сургалтын талаар ярихыг хүсэж байгаа.


Би иймэрхүү зүйлийг хэлж болно:


“Асуудал танай бизнест байгаа юм биш. Харин асуудал та нар ажилчдаа өсөж хөгжихөд нь хэр их дэмжиж чаддаг вэ? гэдэгт байгаа юм. Хэрвээ та тэднийг бүгдэнг нь харилцааны сургалтанд суулгавал хэр сайн үр дүнгүүд гарах бол?


Зөвшилцөлд хүрэх хэллэг. Бид аливаа харилцан яриаг өөрсдийн хүссэн зүгтээ залахын тулд дээрх бяцхан зөвшилцөл ашиглах болно. Үүнийг томъёолж бичвэл:


“Би ..........-тэй санал нэг байна. Мөн............”


Жишээ нь:


“Сургалтын үнэ өндөр гэдэгтэй би санал нэг байна. Мөн тийм учраас л манай сургалт танд хамгийн зөв, хамгийн чанартай мэдлэгийг өгч чадна.”


Эсвэл:


“Сургалтын төлбөр их байна гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ үнэтэй юу хямдхан уу гэдэгтээ биш шүү дээ. Харин хамгийн гол нь сургалтын дараа та хэдий хэмжээний ашиг олж чадах вэ гэдэгт байгаа.”


Нэмэлт хувилбар. (х)гэдэг нь...... (у)гэсэн үг.


“...... Мөн дээр нь нэмж хэлэхэд.........”


“...... Энэ нь .................. гэсэн үг/гэсэн утгатай.”


Та одоо сайтар ойлгосон байгаа учир хэдэн жишээ авч үзье.


Борлуулалт


“Энэ бүтээгдэхүүн үнэтэй гэдэгтэй би санал нэг байна. Энэ нь үнэдээ таарсан илүү чанартай бүтээгдэхүүнийг та хэрэглэнэ гэсэн үг.”


Сургалт


“Та одоохондоо сайн ойлгоогүй байна гэдэгтэй би санал нэг байна. Энэ нь таны тархи одоо ч гэсэн авсан мэдээллээ боловсруулж, эмхэлж байгаа гэсэн үг. Хэрвээ та ингэж бодохгүй байгаа бол үдээс хойш хүрээд ирээрэй.


Нөхцөлт хаалт. “Би чамаар (x)-г хийлгэхийн тулд юу хэлэх эсвэл хийх хэрэгтэй вэ?. Энэ төрлийн асуултууд нь маш сайн. Яагаад гэвэл хариулт нь таны хүсэж буй үр дүндээ хүрэхэд юу хэрэгтэй талаарх мэдээлэл байдаг. “Эдгээр хэллэгүүдийг өөрийн болгохын тулд чи юу хийх хэрэгтэй байна?”.


Шинээр судлах


XXI ЗУУНЫ ХОРИН ҮГ, ХЭЛЛЭГ


Олон нийтийн санаа бодлын шилдэг мэргэжилтэн Фрэнк Лунц Words that work хэмээх номондоо 21-р зуунд олон нийтэд хүчтэй нөлөөлдөг үг, хэллэгийн жагсаалтыг гаргажээ. Гэхдээ энэ үг хэллэгийн судалгааг Америкчуудаас голчлон авсан гэдгийг анхаарна уу?


Төсөөлөл / Imagine /


Англи хэл дээрх хамгийн хүчирхэг үг. Хүн болгоны төсөөлөл өөр өөр, хүсэл мөрөөдөл ч өөр байх тул. Ерөнхий утгатай төсөөлөл гэдэг үг хүн болгонд өөр өөр төсөөлөл бий болгодог. Амжилттай яваа олон хүн өөрийн төсөөллийг хүчийг далдалдаг боловч, өөрийн дагалдагчдийн төсөөллийг өдөөх хүчтэй байдаг.


Зовлонгүй /Hassle free/.


Худалдан авагчид хэрхэн бүтээгдэхүүнийг зоволгүйгээр худалдан авч, хэрэглэх вэ гэдэг талаар санаа тавьдаг болжээ.


Амьдралын хэв маяг/Life /.


Хүн болгон өөрийн гэсэн амьдралын онцлогийг бүрдүүлэх гэж хичээж байдаг. Энэ үг нь хүний, ялангуяа залуучуудын хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил, хийх дуртай зүйлийг нь илэрхийлж байдаг.


Хариуцлага хүлээх чадвар /Accountability/.


Америкчуудын засгийн газар, улс төрчдөөс хамгийн их хүсч, хүлээдэг зүйл. Дэлхийн аль ч улсад ийм чадвартай хүний эрэлт өндөр ч төр засагт байгаа албан хаагчдад энэ чанар байдаггүй гэж боддог. Учир нь хэтэрхий олон хүнтэй байдаг учраас хариуцлагын сарнилт үүсдэг гэж олон нийт үздэг байна.


Үр дүн ба “Хийж чадна гэсэн сэтгэл” /Results and “Can Do Spirit” /.


Сүүлийн жилүүдэд олон нийт пракматик болсон. Тэдэнд янз бүрийн онол график, сайхан санаа санал болгож боловч бид эцсийн эцэст хэдэн доллар зарцуулах вэ гэдэгт санаа зовдог. Энэ үг биелэлээ олж байгаа салбар бол спорт чийрэгжүүлэлтийн салбар болж байна. Хүмүүсийн хоолны дэглэм замбараагүй байгаа энэ үед тодорхой хугацаанд үр дүнгээ өгдөг учраас. Иймд ятгах ярианы үйл явцын талаар биш харин эцсийн үр дүнгийн талаарх мессежийг олон нийтэд өгөх нь үр дүнтэй.


Шинэчлэл /Innovation/.


Энэ үг нь хүний сэтгэхүйд шууд л ирээдүйн талаарх зураглалыг буй болгодог иш шидтэй.


Сэргээх, шинэчлэх, өөрчлөн байгуулах, бадраах, шинээр зохион бүтээх /Renew, Revitalize, Rejuvenate, Rekindle, Reinvent/.


Re орсон үгс нь гайхалтай хүчтэй нөлөөлдөг. Учир нь хуучин зүйлсээс санаа авч одоо, ирээдүйд хэрэглэх гэсэн утгыг илтгэж байдаг.


Үр ашиг ба Бүтээмж /Efficient and efficiency /.


Ийм үгтэй өгүүлбэрүүд бусдаас илүү давуу гэж ойлгогддог.


... хийх эрх /The right to/.


Ардчилсан улс оронд эрх, эрх чөлөө гэдэг үгэнд маш их татагддаг. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй байдал, амьдрахад хүрэлцээтэй байх цалингийн доод хэмжээг наад зах нь авах гэх мэт.


“Өвчтөнд чиглэсэн” /Patient centered/.


Өнгөрсөн зуунд Америкийн эрүүл мэндийн бодлогын үзэл баримтлал нь “Managed care” нэртэй байсан.Олон америкчууд үүнийг шүүмжилж мөнгөнд чиглэсэн үйлчилгээ, мөнгөтэй хүнд үйлчилдэг үйлчилгээ гэх мэтээр нэрлэж ирсэн . Харин эрүүл мэндийн салбарын бодлого өвчтөнд чиглэсэн байх ёстой.


Хөрөнгө оруулалт /Investment/.


1990 оноос хойш ерөнхийлөгч Клинтон “Зарцуулалт” гэдэг үгийн оронд хөрөнгө оруулалт гэдэг үгийг ихээр хэрэглэх болсон. Зарцуулалт гэдэг үг цаагуураа хог хаягдал гэдэг үгтэй ойролцоо буудаг. Харин хөрөнгө оруулалт гэдэг үг нь байгаа нөөцийг үр ашигтай болгож байна гэх утгыг илэрхийлдэг.


Өдөр тутмын тав тух /Casual elegance/.


Зочид буудал үйлчилгээний салбарынхан цэвэрхэн, тохь тухтай гэдэг үгийг их хэрэглэдэг, гэвч өдөр тутам тав тухыг мэдэр гэх үг илүү хүчтэй нөлөөлдөг.


Бие даасан/Independent/.


Хүмүүсийн олонх нь өөрсдийгөө хэрэглэж байгаа бүтээгдэхүүнтэйгээ адилтгадаг, цор ганц, давтагдашгүй байхыг мөн хүсдэг. Тийм ч учраас тв, гар утасны томоохон компаниуд тухайн хүн өөрийн сонголтоор, өөрийн гэсэн онцлогтой зүйлтэй болгоход илүү их анхаардаг болжээ.


Сэтгэлийн амар амгалан /Peace of mind /.


Энэ бол аюулгүй байдал гэдгийг арай зөөлрүүлж хэлж байгаа улс төрийн нэр томъёо юм.


Баталгаажсан /Certified /.


Ялангуяа хуучин машин борлуулдаг зах зээл дээр энэ үгийг хэрэглэх нь үр дүнтэй байдаг.


Бүх америкчууд /All American/.


Олон нийт, тэр дундаа залуучууд мөрөөдөлд итгэдэг, урагшаа харсан өөдрөг хүмүүст энэ үг их тусдаг. Монголчууд энэ үгийг “нэг Монгол”, “бүх Монголчууд” гэх байдлаар эв нэгдлийн билэг тэмдэг болгодог.


Хөгжил цэцэглэлт /Prosperity/.


20-30 оны үеийн нийгмийн компанит ажилд давамгайлж байсан энэ үг одоо эргэж ирж байна. Санхүүгийн хараат бус байдал, амжилтыг илэрхийлдэг гэж үздэг.


Санхүүгийн аюулгүй байдал /Financial Security/.


9/11-ний үйл явдлаас өмнө санхүүгийн эрх чөлөө гэдэг ойлголт Америк мөрөөдлийн хамгийн номер нэг хэсэг байсан. Харин шинэ зуунд санхүүгийн эрх чөлөөг эрхэмлэх байдал дунд зэрэглэлд очиж, санхүүгийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих болсон байна.


Зохистой хандлага /A Balanced Approach /.


Америкчуудад нэг иргэний дайн, нэг хувьсгал хангалттай гэж үздэг. Тэд францууд шиг хувьсгал хийж оросууд шиг хаанаа цаазалж байсангүй. Өөрөөр хэлбэл маш их консерватив хүмүүс. Тийм ч болохоор улс төрийн ямар нэгэн радикал талд маш болгоомжтой ханддаг гэдгийг байнга санах хэрэгтэй.


... –ын соёл.


Нэгдсэн улс олон үндэстний хүмүүсээс бүрддэг учраас нэгдсэн нэг америк соёлын талаар ярих боломжгүй. Харин улс төрчид өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэхдээ энэ үгийг их хэрэглэх болжээ.


Эцэст нь:


Хүмүүст нөлөөлөх үг гэдэг бол таны ярьж байгаа зүйл биш харин тэднийг сонсохыг хүсч байгаа зүйлийг ярих юм.


Дэлгэрэнгүйг: Илтгэх ур чадварын РЕТОРИК сургалтаас.......................