Мастер борлуулагч сургалт 1 сарын 16,17-нд явагдана


Мастер борлуулагч

(Худалдах, борлуулах ур чадварын түргэвчилсэн сургалт)

Сургалтын онцлог:

  • Борлуулалтын шилдэг мэргэжилтэн Чарльз Футрелл, Стивен Шиффмэн нарын хөтөлбөрөөр хичээллэнэ.
  • Хичээлүүдийг мэргэшсэн, MLC-ийн үндсэн сургагч багш нар удирдан явуулна.
  • 2009 оноос хойш Монголын томоохон байгууллагуудад зохион байгуулагдсан.
  • Төгсөгчдөд сертификат олгоно.

Сургалтын давуу тал

  • Суралцагч борлуулалтын үйл явц, биечилсэн худалдааны цогц мэдлэг, ур чадваруудыг богино хугацаанд олж авна.
  • Суралцагч ажлаа цалгардуулалгүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой.
  • Сургалцагчийн ажилладаг салбар, компани, ажил үүрэгт тохирсон жишээ, кейс, дасгал ажиллуулна.
  • Амьдралд шалгагдсан хөтөлбөрийг бизнес, компанийн үйл ажиллагааны онцлогт тохируулан хичээллэх боломжтой.

Сургалтанд хамрагдсанаар гарах үр дүнгүүд:

Сургалтын өмнө

- Борлуулалтын ажлаас няцах, идэвхи санаачлагагүй, реактив хандлагатай байх.

- Шинэ хэрэглэгч олохыг зөвхөн маркетингийн ажил гэж боддог байх.

- Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ онцлог, давуу тал, үр ашигт тохирсон хэлбэрээр

танилцуулж чадахгүй байх.

- Татгалзаж буй харилцагчийг зөнд нь орхиж, борлуулалтын боломжоо алддаг байх.

- Нэг удаагийн борлуулалтаар сэтгэл ханах, хэрэглэгчидтэй эргэн холбогдохгүй

байх.

Сургалтын дараа

- Борлуулалтын проакитив буюу санаачлагатай хандлагатай болно.

- Өөрийн байгууллагын онцлогт тохирсон,шинэ хэрэглэгч олох аргуудыг мэдэж авна.

- Бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах арга техникүүдийг сурна.

- Борлуулалтыг хаах олон арга техникийг сурна.

- Хэрэглэгчийн үнэ цэнэ,сэтгэл ханамж, үнэнч байдлын цогц ойлголт авч,үнэнч

байдлын цогц ойлголт авч, хэрэглэгчдийг халамжлах төлөвлөлгөөтэй болно.