Менежер Коллеж сургалт


Менежер Коллеж


Өрсөж өөрчлөгдөх боломж



Сургалтын онцлог


  • - Орчин үеийн менежментийн мэдлэг, ойлголтуудыг богино хугацаанд, системтэй эзэмшүүлнэ

  • - Байгууллагын бүх түвшний, өөр өөр үүрэг, чиглэлийн менежерүүдэд нийтлэг тохирох хөтөлбөрөөр хичээллэнэ

  • - Хичээлүүдийг Монголын тэргүүний компаниудын Си түвшний (C-level) менежер, тухайн салбараар мэргэшсэн менежментийн сургагч нар практиктай нягт холбоотой, сонирхолтой хэлбэрээр заана

  • - Монголын тэргүүний компаниудын шилдэг менежерүүдтэй мөр зэрэгцэн суралцана

Сургалтын давуу тал


  • - Оройн цагаар хичээллэнэ

  • - Бизнесийн удирдлагын бүтэн 2 жилийн хөтөлбөрөөр олгохуйц менежментийн мэдлэг, ойлголтуудыг богино хугацаанд эзэмшинэ

  • - Менежментийн онолын мэдлэгээс гадна өдөр тутмын ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай практик ур чадваруудыг олгоно

  • - Хамт суралцагчдаасаа суралцах, өөрийнхөө мэдлэг, ур чадварыг тэдэнтэй харьцуулах, цаашид өсч хөгжих хэрэгцээгээ тодорхойлох боломжтой

Сургалтад хамрагдсанаар Та:


  • - Ажлаасаа чөлөө авах шаардлагагүй буюу ажлаа хийнгээ оройн цагаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой

  • - Удирдлагын арга барилаа сайжруулж, ажилдаа менежментийн шинэлэг ололтуудыг хэрэгжүүлэх, ажлаа онолын үндэстэй удирдах чадвартай болно

  • - Холбоо сүлбээгээ өргөжүүлж, бизнесийн цар хүрээгээ тэлнэ

Сургалтад хэн хамрагдах вэ?


  • - Компанийн төрөл бүрийн үүрэг чиглэлийн буюу захиргаа, стратегийн удирдлага, маркетинг, борлуулалт, хүний нөөц, хангамж, гадаад харилцааны газар, хэлтэс, албаны дарга, захирлууд

  • - Бүх шатны менежерүүд (маркетингийн, хүний нөөцийн, гадаад харилцааны, оффис менежер гэх мэт)

  • - Бүх газар, хэлтэс, албаны ахлах мэргэжилтнүүд

  • - Гадаад дотоодод их дээд сургууль төгсч, бизнесийн удирдлага, менежментээр мэргэшсэн ч олон жил ажилласнаас мэдлэг, оюунаа дахин сэргээх шаардлагатай буюу орчин үеийн мэдлэг, ойлголтоор өөрийгөө цэнэглэхийг хүсч буй хүмүүс

  • - Менежментийн чиглэлээр гадаад, дотоодод суралцагч оюутнууд