Бусдад нөлөөлөх чадвараа нэмэгдүүлэх нь


Та амжилтын галыг бадрааж, өөрчлөлт байгуулахыг хүсч байна уу?

Мөн өөрийнхөө удирдах хэв маягаа сорьж, мэдлэгийн түвшингээ нэмэгдүүлэхэд бэлэн үү?

Тэгвэл анхаарлаа түр наашаа хандуулна уу?


Чадварлаг баг бүрдүүлж, бусдад нөлөөлөх чадваруудыг хэрхэн нэмэгдүүлэх талаар бид дурдах болно.


Үр дүнг бүтээхийн тулд:

- Итгэл найдвараа нэмэгдүүл

- Гишүүд нь зорилгоороо нэгдсэн хүчтэй баг бүрдүүл

- Багийн гишүүдээ идэвхжүүлж, зорилго болон үйл ажиллагааг хооронд нь уялдуулж өг

- Туршлага суллгахыг хичээ

- Бүтээмжийг нэмэгдүүлэхэд дасан зохицох чадвар чухал үүрэгтэй юм.


Удирдагч хүн манлайлагч байх хэрэгтэй. Үүний тулд та юу хийх вэ?

- Юуг, хэрхэн манлайлах гэж байгаагаа ойлгосон байх учиртай

- Өөрийн хэв маяг, зан төлөв, мэдлэгийн түвшингээ хөгжүүлэх

- Мөн бусдын хэв маяг, зан төлөвийг судалж, эерэг чадвараа хөгжүүлэхэд нь туслах

- Багаар ажиллах орчинг бүрдүүлэх

-Мэддэг бүхнээ бусдад сурга мөн бусдаас суралц. Нэг ёсондоо удирдагч хүн багшлах чадвартай байх ёстой


Идэвхжүүлэлт ба хэв маяг:

Танай багийн гишүүдэд хэнд, юу хэрэгтэйг олж мэд. Үүний дараа бусдыг сэдэлжүүлэх оновчтой хүчин зүйлсийг сонгож хэрэгжүүл. Өөрөөр хэлбэл бусдыг идэвхжүүлэх аргаа зөв сонгох хэрэгтэй гэсэн үг. Бас нэг чухал зүйл байдаг нь гишүүдийн хооронд үүсч болзошгүй зөрчил, үл ойлголцлыг илрүүлж түүнийг оновчтой шийдвэрлэх явдал юм.

Энэ бүхнийг бүрэн хэрэгжүүлж, хүлээсэн гайхалтай үр дүнг хүртэж чадвал та гарамгай удирдагч мөн.


Анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Таньд амжилт хүсье!



Эх сурвалж: http://www.amanet.org/uploaded/ama-seminars.pdf



MLC Training хамт олон