
Дараагийн сургалт
2021-02-01Сургалтын төлбөр
640,000₮Сургалтын зорилго
Аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад компаниа стратегитай, зөв удирдах чадварыг олгох, шилдэг гүйцэтгэх удирдлагуудыг хөгжүүлэн гаргахад оршино.
8 чухал сэдэв, шилдэг менторууд
Орчин үеийн байгууллагын менежментийн тэргүүний ач холбогдолтой сэдвүүд, менежментийн талбарт олон жил амжилттай ажилласан туршлагатай удирдагчид, бизнес эрхлэгч, бизнесийн удирдлагын көүч менторууд.
Сургалтын давуу талууд
Суралцагч богино хугацаанд стратеги, үйл ажиллагаа, хүний нөөц, маркетинг, борлуулалт, гүйцэтгэлийн менежмент зэрэг компанийн удирдлагын гол талбаруудад захирал хүний мэдвэл зохих зүйлс, чухал ойлголтуудыг сурч, мэдэж авна
Суралцагч менежментийн хамгийн сүүлийн үеийн хандлага, ойлголтуудтай танилцаж, бизнесээ онол, практик хосолсон үүднээс, системтэй удирдах арга барил, шинэтгэл хийх шинэ санааг олж авна
Суралцагчид тавигдах шаардлага
ААН, байгууллагын удирдлагын багийн гишүүн (Компанийн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, эзэн, өмчлөгч, гүйцэтгэх захирал (CEO), үйл ажиллагаа эрхэлсэн захирал (COO), санхүү эрхэлсэн захирал (CFO), маркетинг эрхэлсэн захирал (CMO), хүний нөөц эрхэлсэн захирал (CHRO), мэдээллийн технологи эрхэлсэн захирал (CIO) болон бусад удирдах албан тушаалтан) байх.