Бүртгэл явагдаж байна!

Дараагийн сургалт

0000-00-00

Хичээллэх хугацаа
7 хоног

Хичээлийн цаг
21 цаг

Сургалтын төлбөр

350,000₮
 
Мастер Трэйнер - Сургагч багш бэлтгэх хөтөлбөр
2,712 оюутан элссэн

Сургалтын танилцуулга

СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА  

Байгууллагад тулгарч байгаа бодит асуудлыг зөв тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг сонгоход байгууллагын нөөцийг хэрхэн дайчлах вэ гэдгийг тодорхойлох нь чухал байдаг. Ихэнх байгууллагын удирдах ажилтнууд сургалтын хэрэгцээгээ бодитой судлахгүй, үйл ажиллагааны онцлогоо харгалзалгүй сургалт зохион байгуулж мөнгө, цаг хугацаа алддаг. Тэгвэл бидний эрчимжүүлсэн сургалт нь: 

  • Дидактикийн онол - практик хосолсон үр дүнтэй сургалтын загвар боловсруулсан Карен Лоусон, Дональд Киркпатрик нарын хөтөлбөрөөр явагдана.
  • Сургалтыг олон жил багшилсан мэргэшсэн сургагч багш нар чиглүүлнэ.
  • Сургалтын хэрэгцээг тодорхойлохоос эхлэн үр дүнг үнэлэх хүртэл бүх шатны алгоритмыг боловсруулж өгнө.
[Дэлгэрэнгүй]

Хичээл 1:

  • СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ? /Assessing needs of training:

    • Сургалтын хэрэгцээг тодорхойлох үндсэн алхамууд
    • Мэдээлэл цуглуулах аргууд /асуулга, тест, анкет, фокус бүлгийн ярилцлага/
    • Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх
    • Сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлал 
    • Оролцогчдын мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох аргууд 

    Товч: Байгууллагынхаа сургалтын хэрэгцээг яаж тодорхойлох вэ?, ямар аргуудыг хэрэглэх вэ?, цуглуулсан мэдээлэлдээ хэрхэн дүгнэлт шинжилгээ хийх вэ?, хэрэгцээнд тулгуурласан, прагматик сургалтын хөтөлбөрийг хэрхэн боловсруулдаг вэ? Сургалтаас өмнөх мэдлэг, чадвар хандлагыг хэрхэн үнэн зөв тодорхойлох вэ? зэрэг асуултуудад хариулт авна. 

    Дасгал: Өөрийн байгууллагын сургалтын хэрэгцээ, сургалтын хөтөлбөрийг боловсруулна. 

Хичээл 2:

  • СУРАЛЦАГЧДЫН ОНЦЛОГИЙН ХЭРХЭН СУДЛАХ ВЭ? /Understanding learners:

    • Хүмүүс хэрхэн суралцдаг вэ?
    • Үр дүнтэй суралцах арга барилууд
    • Суралцахуйн үндсэн зарчмууд

    Товч: Хүний тархи хэрхэн ажилладаг вэ? Мэдлэг, мэдээлэл, ур чадвар, хандлагыг хэрхэн эзэмшдэг вэ, хүмүүс яаж суралцдаг вэ?, үр дүнтэй суралцах арга барилууд, хүнийг сургах үндсэн зарчмуудад юу вэ? Эдгээрийг харгалзаж хэрхэн сургах вэ гэдэг талаар мэдлэг эзэмшиж сургалтад хэрэглэх чадвартай болно. 

    Дасгал: Суралцах хэв маягаа тодорхойлох тест

Хичээл 3:

  • СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ /Training style:

    • Сургагч багшийн хэв маяг, чадвар
    • Сургалтын аргууд
    • Сургалтын үр нөлөөг дээшлүүлэх аргууд
    • Мэдээлэлд төвлөрсөн аргаас Суралцагчид төвлөрсөн аргад шилжих нь

    Товч: Сургагч багш өөрийн сэтгэл зүйн онцлогтоо тохирох багшлах хэв маягаа танин мэднэ. Үүндээ тохирсон үр дүнтэй сургалтын аргуудыг хэрхэн хэрэглэх, мэдээлэлд төвлөрөх аргаас суралцагчид төвлөрсөн арга руу хурдан хугацаанд шилжилт хийх чадварт суралцана. 

    Дасгал: Багшийн хэв шинж тус бүрээр богино хугацааны үзүүлэх хичээл зохион байгуулах. 

Хичээл 4:

  • ХИЧЭЭЛИЙН АГУУЛГЫГ ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ? /Creating a design matrix:

    • Хичээлийн агуулгын үндсэн дизайн
    • Агуулгын матриц боловсруулалт
    • Агуулга хөгжүүлэлт  

    Товч: Хичээлийн конспект, агуулгыг ямар бүтцээр зохион байгуулах нь үр дүнтэй байдаг вэ?, үр дүнтэй сургалтын агуулгыг бэлтгэх үндсэн загварууд, агуулгын матриц боловсруулалт, агуулга хөгжүүлэлт хийхэд суралцана. 

    Дасгал: Багшийн удирдлага дор оролцогч тус бүр нэг сэдэв сонгож хичээлийн агуулгын матриц, дизайн, хөгжүүлэлт хийнэ.   

Хичээл 5:

  • ИДЭВХИТЭЙ СУРГАЛТЫН АРГУУДЫГ СОНГОХ, ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ /Selecting, designing and develo:

    • Идэвхитэй сургалтын аргууд
    • Хамтран суралцах аргууд
    • Идэвхитэй сургалтын орчин бүрдүүлэх аргууд
    • Туршлагад тулгуурлан суралцах аргууд 

    Товч: Идэвхигүй сурах, идэвхитэй суралцахын ялгаа. Идэвхитэй суралцахад татан оролцуулах аргууд, оролцооны сургалтыг зохион байгуулах аргууд, ажлын байрны бодит орчин/туршлагад тулгуурлан суралцах аргуудын талаар мэдлэгтэй болж бодит үйл ажиллагаанд хэрэглэх чадвартай болно. 

    Дасгал: Оролцогч бүр нэг арга сонгон бусаддаа богино хугацааны хичээл заах. 

Хичээл 6:

  • БАГААР АЖИЛЛУУЛАХ АРГА ЗҮЙ /Working with team:

    • Багш-чиглүүлэгчийн үүрэг, оролцоо
    • Оролцоог нэмэгдүүлэх аргууд
    • Асуулт асуух урлаг

    Товч: Сэтгэл зүйн ялгаатай хэв шинж бүхий хүмүүсийг багаар ажиллуулах арга зүй, багшийн оролцоо, багийг бүрдүүлэх, идэвхижүүлэх, чиглүүлэх аргууд. Оролцогчдоос асуулт асуух/хариулах үндсэн арга барилуудыг эзэмшинэ. 

    Дасгал: Оролцогч тус бүр багаар ажиллах аргуудаас сонгож багийг удирдах, чиглүүлэх, идэвхижүүлэх кейс дасгал ажиллана. 

Хичээл 7:

  • СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ /Evaluating training:

    • Хэзээ, хэн, юуг, яаж үнэлэх вэ?
    • Үнэлгээний 4 шатлалт загвар
    • Үнэлгээний тайлан бичих арга зүй

    Товч: Сургалтын үр дүнг үнэлэх үндсэн арга, шатлал, хэзээ, хэн, юуг, хэрхэн үнэлэх вэ?, сургалтад дутагдсан, сайжруулах шаардлагатай элементүүдийг хэрхэн тодруулах вэ?, суралцагчийн эсвэл сургагчийн зүгээс сургалтын үр дүнд нөлөөлөх хүчин зүйлсийг хэрхэн тодруулах вэ?, сургалтын үнэлгээний тайланг хэрхэн бичих арга зүйд тус тус суралцсан байна. 

    Дасгал: Сургалтын эцсийн үр дүнг суралцагчидтай хамтран дүгнэх. 

Сургагч багш нар

gallery
Anim pariatur cliche reprehenderit, enim eiusmod high life accusamus terry richardson ad squid. 3 wolf moon officia aute, non cupidatat skateboard dolor brunch. Food truck quinoa nesciunt laborum eiusmod. Brunch 3 wolf moon tempor, sunt aliqua put a bird on it squid single-origin coffee nulla assumenda shoreditch et. Nihil anim keffiyeh helvetica, craft beer labore wes anderson cred nesciunt sapiente ea proident. Ad vegan excepteur butcher vice lomo. Leggings occaecat craft beer farm-to-table, raw denim aesthetic synth nesciunt you probably haven't heard of them accusamus labore sustainable VHS.

Хэрэглэгчийн сэтгэгдэл
Маш сайн
0
Сайн
0
Дундаж
0
Муу
0
Аймшигтай
0
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик