Карьераа дахин төлөвлөх нь


Амьдрал дээр хүн янз бүрийн шалтгаанаар карьераа дээшлүүлэх, солих, шинээр дахин төлөвлөх тохиолдол гардаг. Ямар ч шалтгаантай байсан доорх зөвлөгөө оновчтой сонголт хийхэд таньд туслах болно.


Дахин эхлэх: ихэнх хүмүүс үүнээс татгалздаг. Хичнээн бүхнийг шинээр эхлэх нь таньд айдас төрүүлэх ч өөрийн хүсээгүй зүйлийг дарамт шахалтан доор хийж байснаас хавьгүй дээр юм шүү. Өөрийнхөө удирдалагн доор өөртөө итгэлтэйгээр эхлүүл.


Хийх сонирхолтой зүйлээ тодорхойл: энэ ньтаньд байнга эрч хүч, урам зориг өгч, шинийг эрэлхийлүүлж, ихийг бүтээлгэх учиртай. Ийм байж чадсан тохиолдолд та жинхэнэ өөрийн хийхийг хүссэн зүйлээ олсон гсэн үг.


Боломжуудыг хай: хэрэв та байгууллага дотор шилжилт хийх гэж байгаа бол менежертэйгээ ярилцах хэрэгтэй. Мөн сэтгүүл сонин гээд бүх зүйлээс боломж хай. Та өөрөө хичээхгүй бол хэн ч таньд боломж олгодоггүй юм. Энэ бол хатуу үнэн.


Өөрийн хүч чадал, чадваруудаа ашигла


Хүрээлэл: Хэрвээ та ажилгүй болсон бол найзууд руугаа залгана, дэмжлэг хүснэ. Ингэснээр шинэ боломжууд гарч ирэхийг үгүйсгэхгүй.


Зөвлөгч хай: таны дотоод сэтгэлийг мэдрэн ойлгох хүний ол. Мөн бусад алтернатив хувлбаруудыг хайж ол.


Одоо зорилгоо тодорхойл: айдсаа давж сур. Чамайг хөтлөх төлөвлөгөө гарга. Таны зорилго бодитой, хүрэхүйц, хугацаатай, хэмжигдэхүйц байх ёстой гэдгийг анхаараарай.


Юманд бодитой хандагч бас уян хатан бай: таньд ирсэн шинэ боломж ажил өмнөхөөс нь доор эсвэл дээр байхыг үгүйсгэхгүй. Иймд таньд байх ёстой чухал чанар бол тэвчээр юм.


Өөрөө боломжийг бүтээ: заримдаа ажил дээрээ илүү цагаар ажиллах, өөр чиглэлээр ажиллах хэрэг гардаг. Харин үүнийг боломж бүтээх завшаан, чадваруудаа хөгжүүлэх боломж гэж ойлгон илүү хичээх хэрэгтэй.


Эерэг хандлага: юу ч болж байсан өөрийн дутагдал сул тал, алдаануудынхаа төлөө өөрийгөө шийтгэх, голох хэрэггүй. Өнгөрсөнтэй зууралдаад амжилт олохгүй, бөгөөд ирээдүйд гэсэн итгэлгүй болж хувирах учраас зоригтой бай.


Эх сурвалж: http://www.mindtools.com/pages/article/rebooting-y...


MLC Training хамт олон