Үйлчилгээний ажилтнуудад зориулсан CARES сургалт

C.A.R.E.S ХӨТӨЛБӨР


Үйлчилгээний болон худалдааны


ажилтнуудад зориулсан C.A.R.E.S сургалт


Сургалтын онцлог:


  • - Хичээлүүдийг мэргэшсэн, туршлагатай багш нар зэрэг удирдан явуулна.

  • - Цөөн хоногт буюу амралтын хоёр өдөрт хичээллэнэ.

  • - Үйлчилгээний соёл болон биечилсэн худалдааны арга техникүүдийг хослуулсан хөтөлбөрөөр хичээллэнэ.

  • - Амжилттай төгсөгчдөд сертификат олгоно.

Сургалтын давуу тал:


  • - Бодит байдлыг дуурайлгах, жүжиглэх зэрэг сургалтын бүтээлч арга, хэлбэрүүдийг ашиглан, сонирхолтой маягаар хичээллэнэ.

  • - Суралцагч ажлаа цалгардуулалгүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

  • - Суралцагч үйлчилгээ болон биечилсэн худалдааны цогц мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.

  • - Суралцагч орчин үеийн ажил хэрэгч хүмүүст зайлшгүй шаардлагатай хувь хүний ур чадваруудыг олж авах боломжтой.

Сургалтын үр дүн:


Сургалтын өмнө


  • - Ажлын байрандаа зохимжгүй хувцаслах.

  • - Үйлчлүүлэгчийг үл ойшоосон, нурамгар зан байдалтай байх.

  • - Хэрэглэгчийг мэдэрч, нөхцөл байдалд нь тохируулан харьцаж чаддаггүй байх.

  • - Байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу тал, үр ашгийг хэрэглэгч, үйлчлүүлэгчид танилцуулж чадахгүй байх.

Сургалтын дараа


  • - Ажлын байрны ёсзүй, дресс кодын талаарх мэдлэгтэй болно.

  • - Ажилдаа сэтгэл хангалуун байж, үйлчлүүлэгчидтэй өөртөө итгэлтэй байдлаар харьцдаг болно.

  • - Ууртай, яарсан, бухимдуу, утсаар холбогдсон гэх мэт өөр өөр хэрэглэгчидтэй харилцах арга техникүүдийг сурна.

  • - Бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах FAB, SELL, LOCATE зэрэг болон бусад дэвшилтэт аргуудыг сурна.

Монголын Лектор Төвийн Сургалтын Алба

Утас/Факс: 70111839, 99083972

Вэбсайт:www.lector.mn

И-мэйл: info@lector.mn