Python хэлний тухай

2023/02/08 Админ 4441 3 сэтгэгдэл

Янз бүрийн үйлчилгээнд зориулсан дижитал төхөөрөмж, цахим технологиуд бий болохын сацуу код бичих мөн олон төрлийн код ойлгох чадвартай боловсон хүчний эрэлт, хэрэгцээ өнөө цагийн хөдөлмөрийн зах зээлд эрс нэмэгдсэн. Мэдээлэл, технологийн салбар дэлхий дахинаа хөгжихийн зэрэгцээ програмчлалын хэлийг ажил горилогч нараас шаардах болов. Програмчлалын хэл нь хүн болоод компьютерийн хэл хоорондын завсрын хэрэглээ, харилцах арга бөгөөд хамгийн эрэлттэй 20 програмчлалын хэлний тухай мэдээллийг бид өмнө нь нийтэлсэн билээ.

Энэ удаагийн нийтлэлээрээ бид Пайтон хэлний (анг.Python) тухай голлон авч үзэх ба давуу болон сул тал, онцлог шинж мөн Python хэлийг ашигладаг нэртэй компаниуд, тус хэлийг суралцах боломжийн тухай мэдээлэл хүргэхийг зорьж байна.

Технологийн эринд код бичихийг сурахаар зэхэж буй хэн бүрт Python хэл бол нэн тохиромжтой эхлэл. Сурахад харьцангуй хялбар, хүртээмжтэй, эрэлттэй мөн хэрэглэгчдийн тоо нь өдрөөс өдөрт нэмэгддэг гэхчилэн сайн талуудыг дурьдаад дуусашгүй. Javascript, HTML, CSS нартай харьцуулахад дан ганц веб хөгжүүлэлт бус үйлдлийн автоматжуулалт, дата аналитик, тоглоом хөгжүүлэлт, дизайн зэрэгт ашиглагддаг тул олон талт, хөрвөх чадвар сайтай гэгддэг. Бусад програмын хэлтэй интеграци хийхэд хялбар болохоор программч гэлтгүй өөр салбарын мэргэжилтэн ч ашиглах бүрэн боломжтой. Тухайлбал, санхүүгийн зөвлөгч, нягтлан бодогч, судлаач нар санхүү зохицуулах, тооцоолох зэрэг өдөр тутмын, ердийн үйл ажиллагаандаа ашиглах нь бий.

PYTHON ХЭЛИЙГ ТА ЮУНД АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?

  • Дата аналитик
  • Машин сургалт
  • Веб хөгжүүлэлт
  • Автоматжуулалт/боловсруулалт
  • Програм тестлэх, загварчлах
  • Өдөр тутмын ажиллагаа

Мичиганы Их Сургууль, Coursera платформын багш Чарльз.Р.Северанс Python хэл сурагсдад зориулсан номдоо “Програм бичих нь маш бүтээлч мөн өгөөжтэй ажиллагаа. Хүн ямар ч шалтгаанаар програм бичиж болдог. Хэцүүхэн дата аналатикийг шинжих аль эсвэл хүмүүсийн асуудлыг шийдэж өгөхөд нь тусалдаг ч байж болно” гэж дурьдсан удаатай.

ЯАГААД PYTHON ХЭЛ ГЭЖ?

  1. Энгийн үгийн сантай – Хэлний ерөнхий шинжинд суурилсан тул уншиж, ойлгоход маш хялбар. Тиймдээ ч аливаа төсөл боловсруулах, түүнийг сайжруулахад хугацаа бага шаарддаг.
  2. Хөрвөх чадвар – Веб хөгжүүлэлтээс эхлүүлээд машин сургалт гэхчилэн олон янзаар ашиглаж болдог.
  3. Анхлан суралцагч нарт тохиромжтой – Дөнгөж код бичиж сурж буй хүмүүст ойлгомжтой, хялбар байдаг.
  4. Нээлттэй эх сурвалж – Хэрэглэж, түгээхэд үнэ төлбөргүй бөгөөд сурталчилгааны зориулалтаар ч мөн ашиглаж болдог аж.
  5. Хэрэглэгчдийн нийгэмлэг – Гуравдагч талын бүтээсэн модул, туршилт, кодын сан нь Python хэлийг өргөжүүлэхийн сацуу бусад программистуудад өгөөжтэй эх сурвалж болдог. Өөрөөр хэлбэл, програмчлах явцад асуудал тулгарлаа гэж бодоход адилхан асуудал тулгарч байсан хүмүүсийн ачаар бэрхшээлгүй даван, бүхнийг эхнээс нь сурах, бичих шаардлагагүй гэсэн үг.

PYTHON ХЭЛНИЙ ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ

Давуу тал

  • Өгөгдөлд суурилсан эх сурвалж
  • Хавсралтаар оруулж болохуйц
  • IoT боломжоор дүүрэн
  • Объектэд чиглэсэн
  • Өргөн хүрээг хамарсан
  • Бүтээмж өндөртэй
  • Уншихад хялбар
  • Нээлттэй, үнэгүй эх сурвалж

Сул тал

  • Хурдны хязгаар
  • Гар утасны загварчлалд тааруу үзүүлэлттэй
  • Загвар хязгаарлагдмал
  • Хөгжүүлэлт муу

JAVA VS PYTHON

Google Trend-ийн харьцуулалт  

Зурагт харж байгаачлан Java хэлний хэрэгцээ, эрэлт бага багаар буурсан бол Python хэлний хэрэглээ, сонирхогчид 2015 оноос хойш өсч улмаар Java хэлийг гүйцэх болжээ.

ОНЦЛОГ

Python

Java

Туршилтын загвар боловсруулахад хялбар учир түлхүү ашигладаг

Боловсруулалт, хөгжүүлэлтэд түлхүү ашигладаг

Динамик бичилттэй, тайлбарладаг хэл

Статик бичилттэй, эмхэтгэсэн хэл

Хэрэглэгчдийн бүлгэм, эх сурвалж, сан өргөн хүрээг хамардаг

Олон жил ашигласан

 

PYTHON-ийг ихэвчлэн шинэ програмистууд эсвэл дата шинжээчээр ажиллаж буй залуу хөгжүүлэгчид ашигладаг. Машин сургалтын томоохон сангууд болох TensorFlow болон pyTorch нь хоёулаа Python хэл дээр бичигдсэн байдаг. Python нь Pandas болон Dask гэх дата боловсруулах маш сайн сангуудтай бөгөөд Matplotlib, Seaborn зэрэг багцаар өгөгдлийг дүрсжүүлэх чадал сайтай.

JAVA-г вэб хөгжүүлэлтэд их ашигладаг. Энэ нь ахисан түвшний програмистуудын дунд илүү түгээмэл. Асинхрон програмчлалыг зөвшөөрдөг бөгөөд NLP (байгалийн хэл боловсруулах) бүлгэмтэй.

Тус хоёр хэл API харилцан үйлчлэл болон машин сурахад ашиглаж болно. Java нь вэб программ бүтээхэд илүү сайн хөгжсөн. Python-ийн Фласк сан нь зөвхөн Python-д суурилсан UI-ийн үндсийг бүтээх чадалтай хэвээр байгаа боловч API төгсгөлийн цэг бүхий Python back-end бий болгоход тохиромжтой.

PYTHON ХЭЛ АШИГЛАДАГ 10 КОМПАНИ

PYTHON СУРАХАД ХЭР ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Бусад програмчлалын хэлтэй харьцуулахад сурахад харьцангуй хялбар гэдгийг бид хэдэнтээ дурьдсан. Үндсэн суурь ухагдахууныг хэдхэн долоо хоногийн дотор сурах боломжтой ба зарим сургалтын төв 6-8 долоо хоногийн хугацаатай байдаг.

 

-PYTHON ХӨТӨЛБӨР ТУН УДАХГҮЙ- 

 

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
hubfbhwf [202.131.248.133] 2024/09/05
Hahhahahha
Зочин [97.130.142.31] 2023/05/26
Gadaadaas online-r tulburiig ni tuluud surgaltad hamragdaj bolomjtoi yu?
Зочин [192.82.68.15] 2023/04/05
вүү
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.