Шинэ ажилтны суралцах НОУ-ХАУ

2022/06/07 Админ 1288 0 сэтгэгдэл

 

Хэрвээ та шинэ ажилтан бол манай нийтлэлийг заавал уншаарай

Энэхүү нийтлэлийг ажлаасаа суралцаж яваа өөр шигээ шинэ ажилтнуудад чиглүүлэг болоосой гэж бодон өөрийн уншиж, аргуудыг нь хэрэгжүүлж эхэлсэн Япон зохиолч Коно Эйтарогийн “100 хүний 1 нь хэрэгжүүлдэг ажлын НОУ-ХАУ” нэртэй номны заавал мэдэх зүйлүүдийг багцлан хүргэж байна.

Олон ажил давхцаад алийг нь эхэлж хийхээ мэдэхгүй, ажлууд дундаа цалгардаад байна уу? Бүх ажлаа зэрэг амжуулаад байгаа боловч үр дүн гарахгүй байна уу?

Тэгвэл бидний хүргэж буй энэ нийтлэл танд хэрэглэх болох нь гарцаагүй юм.

“НОУ-ХАУ” гэдэг нь “KNOW-HOW” буюу Хэрхэн хийхээ мэдэж байгааг илэрхийлдэг дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа чухал ойлголт юм. Бүх салбарт энэ ойлголтыг хэрэглэж байгааг та Google-дээд л мэдэж болно.

Харин таны мэдэж байх ёстой НОУ-ХАУ-нууд нь:

1.Хо- Тайлагнах, илтгэх, Рэн-Мэдэгдэх, холбоо барих, Со- Зөвлөлдөх гэсэн зарчмыг баримтлах.

Ажлаа гүйцэтгэх явцдаа удирдлагадаа ойр ойрхон хугацаанд танилцуулах, зөвлөгөө чиглүүлэг авах, ингэснээр эцсийн мөчид санал зөрөлдөж, ажлаа дахин эхлэхээс сэргийлж чадна.

Нэг зөвлөгөө, чиглүүлгээр удирдлагатайгаа санал нийлж төслүүдээ гүйцэтгэвэл хэн хэнийх санаанд нийцсэн, хугацаа хэмнэсэн гүйцэтгэл болно.

Хорэнсод байдаг нэг чухал зүйл бол та эерэгээр эхэлбэл, хариу үйлдэл нь эерэгээр илрэхэд байдаг. Сэтгэл судлалд үүнийг Прайминг нөлөө гэж нэрлэдэг.

Хорэнсог хийж байх хугацаанд үргэлж хэн нэгэнтэй харилцаанд орж байдаг тул ямагт эерэг, эелдгээр эхэл.

Амжсангүй, уучлаарай, гэх мэтээр тайлбар тавихаасаа илүүтэйгээр тун дажгүй ажил болсон гэх зэргээр эерэг агуулгатайгаар харилцан яриа, чатаа эхлээрэй.

2. Анти-Клаймакс нэгэн болох

Кино уран зохиолд үйл явдлын төгсгөлд бүх юмны зангилаа тайлагдаж учир нь олддог. Тэгвэл бизнест ийм төөрөгдүүлсэн, яруу найраг, зохиомж ашиглах нь тохиромжгүй бөгөөд та хэлэх гэсэн хамгийн чухал зүйлээсээ эхэлж ярих, мэдэгдэх нь зүйтэй.

Үүнийг анти-клаймакс чадвар гэдэг.

Мөн ажлаа хийхдээ ч гэсэн хамгийн чухал ажлуудаасаа эхлэн эрэмбэлж тэмдэглэх, гүйцэтгэсэн бол чеклээд явах зэргээр ажлаа хялбарчилж болно. Ажлуудаа мартахгүй, бас цагаа хуваарилж сурах дадлыг та эзэмшинэ.

3. Шинэ ажилд ороод мэдэхгүй, чадахгүй зүйлсээ сурна.

Гэхдээ их чадвар шаардсан ажлыг нухаж эхэлснээс хамгийн хялбар, амархан хэвшиж, дадал суух ажлаасаа эхэлж хий. Ингэснээр цаашид жижиг гэлтгүй ажлуудаа хялбар бөгөөд өөрийнхөө гарын аясаар, цаг зарцуулалгүй хийж сурна.

Мөн чухал, хийж дуусгах ажлуудаа үргэлж desktop дээрээ ил байршуулж хадгалж байгаарай. Ингэснээр таны хийх ёстой ажлууд үргэлж таны нүдэнд ил байж, хайж цагаа алдалгүйгээр дарж ороод л засвар хийх боломжтой болно.

Төгсгөлд нь хэлэхэд нэг уншаад эдгээр аргуудыг шууд өөртөө хэвшүүлэх боломжгүй учир үргэлж санаж бага багаар ажилдаа хэвшүүлж эхлээрэй.

Таны ажлаа гүйцэтгэх ур чадварт өөрчлөлт гарч, бүтээмж тан дээшилсэн байна гэдгийг амлая.

 

Эх сурвалж: Коно Эйтаро "100 хүний 1 нь л хэрэгжүүлэг ажлын Ноу-Хау" ном


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.