Дэлхийн баячууд код бичиж эхэлсэн

2022/05/31 Админ 1141 0 сэтгэгдэл

 

Код бичих нь зөвхөн хувийн карьерт тань дэмжлэг болоод зогсохгүй байгууллагын үйл ажиллагааг дэлхийн түвшинд хөгжүүлэхэд тусалдаг. Дараах 10 шалтгаан яагаад байгууллага болон хувь хүний хөгжилд кодчилол хэрэгтэй болохыг тайлбарлалаа.

 

1. Технологийн мэдлэгийг нэмэгдүүлнэ

Та байгууллагын ямар ч шатанд ажилладаг байсан кодчиллын ур чадвар танд технологийн өндөр мэдлэг олгож карьераа өсгөх боломжийг танд олгоно.

2. Асуудал шийдвэрдэгч болно

Дижитал ертөнцөд бүх зүйл 1 болон 0-ын тоогоор бүтдэг. Энэ мэдлэг нь таны эргэн тойрон дахь төхөөрөмжүүд хэрхэн ажилладаг ухааныг олгохоос гадна тэдгээрт тулгарсан асуудлыг шийдэж болох боломжыг нээж өгдөг.

3. Технологийг гүн ойлгоно

Юмс хэрхэн бүтээгдэж, хэр хурдан өсөж байгааг ойлгоно. Жишээ гар утсан дээрх ганц апп хэрхэн бий болдог болоод өөр үйлдлийн систем болох Android болон IOS хэрхэн хоорондоо зохицож болох талаар ойлголттой болно.

4. Алдааг амархан илрүүлж сурна

Чадварлаг программеруудын харж чадаагүй алдааг шинэхэн нүдээр хараад олж илрүүлж чадна. Алдааг илрүүлж засах нь ерөнхийдөө давтамж болоод туршилт дээр суурилдаг. Хэрвээ та энэ чадварыг эзэмшиж авч чадвал байгууллагадаа томоохон хөрөнгө оруулалт хийж чадна.

5. Хөгжүүлэгч болон дизайнеруудын харилцаа

API, SDK, алгоримт, өгөгдлийн сан гээд илүү нарийн үйлдлийн системийн талаар өндөр түвшний мэдлэгтэй болж чадвал програм хөгжүүлэгчид, дизайнер, хамтран ажиллагсадтайгаа харилцахад хялбар болж ирнэ.

6. Кодтой харилцах

Код бичих ур чадвар нь ижил хэлээр ярьдаггүй хүмүүстэй харилцах боломжийг олгодог. Хятад, Энэтхэг, Орос гэх мэт дэлхийн өнцөг булан бүрээс програм хөгжүүлэгч нартай харилцах боломжтой. Хэдий соёлын ялгаа их, ижил хэлгүй байсан ч чанартай кодчиллын бичихэд төсөөтэй платформоор хоорондоо ярилцаж болно.

7. Удирдах ажилтнуудад тус болдог

Elon Musk, Bill Gates, Paul Allen, Satya Nadella гээд дэлхийн томоохон баячууд ихэнх нь код хөгжүүлэлт хийж эхлэн түүнээсээ бизнесийн гараагаа үргэлжлүүлж байсан. Кодчиллоор эхлэх нь аль технологийн салбар руу хөрвөж болохыг олж харахад тусалдаг.

8. Таны цалинг өсгөнө

Хэрвээ та код бичиж чаддаг мөн таны цалин дундаас дээгүүр байгаа бол мэдлэг хуримтлуулах тусам олох орлого тань улам илүү өссөөр л байна. Өөрөөр хэлбэл та шинэ кодчиллын хэл болон өгөгдөл сурах тусам таны олох ашиг өндөр байх болно гэж ойлгож болно.

9. Үргэлж эрэлттэй байна

Байгууллагууд үргэлж код хөгжүүлэгчидийг эрэлхийлж байдаг. Хэрвээ та код бичиж чаддаг бол та байнга эрэлттэй ажлын байр бэлэн байж байх болно.

10. Ирээдүйн карьерт тань баталгаа олгоно

Нэгэнт олж авсан туршлагыг хаашаа ч явахгүй болохоор хамгийн эрэлттэй кодчиллын хэлийг мэддэг байхад таны карьер байнгын тогтвортой өснө гэсэн үг.

Эх сурвалж: Digital Skills Global


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.