Ажил дээрх уураа хэрхэн удирдах вэ?

2022/05/24 Админ 1760 0 сэтгэгдэл

 

Мэдрэл судлаач Р.Дуглас Филдс-ийн үзэж байгаагаар бид стресс юмуу дарамтад орох үед тархи уурлах сэдлийг өгч байдаг. Өөрөөр хэлвэл өдөр тутамд дарамтад орж их стресстэх болон айдаст автсан үед багахан зүйлээс болж хүн маш амархан уурламтгай болдог.

Бидний сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал нь бусдыг их бухимдуулж бусдаас үргэлж уураа дар, энэ чинь чамд хортой гэж сонсох явдал бий. Гэхдээ уур нь тийм ч муу зүйл биш юм. Харин зөв зохицуулж чадвал эсрэгээрээ танд тустай байж болно. Зохиолч Дэвид Кесслер "Уур бол өвчнийг хамгаалагч" гэж бичсэн байдаг. Тиймээс танд уураа зохицуулах аргуудаас танилцуулж байна.

 

Ууртай байгаагаа хүлээн зөвшөөр

Бид ихэвчлэн уур бухимдлаа дарах гэж оролддог. Гэхдээ хэн нэгэн танд шударга бус хандсан, байнга гоочилж хэрэгцээгүй мэт харьцсан бол та уурлаж болно. Уураа харин бусдад гаргалгүй өөрийгөө бухимдалтай байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр уур нь айдсыг бодвол биед сайнаар нөлөөлж цусны даралт ихсэх болоод стрессны гормоны ялгарлыг бууруулдаг.

Хэдий таны уурыг хүргэж буй зүйл жижигхэн оч мэт харагдаж байв ч түүнээс гарсан гал нь таныг дотроос нь шатааж байдаг.

Бухимдлаа хэт их ил гаргахаас зайлсхий

Уураа эд зүйлсэд гаргах нь яг үнэндээ үр дүнтэй арга биш.  Иймэрхүү хандлага нь таны уурыг улам нэмэгдүүүлэхээс биш бууруулдаггүй. Сэтгэл судлаач Брад Ж.Бушманы судалгаагаар юм цохиж уураа гаргахын оронд зүгээр юу ч хийхгүй суух нь илүү тайвшруулдаг гэж үзсэн.

Үүнтэй адилаар асуудлын учрыг олох биш нэг л зүйлээ ахин дахин ярьж гомдоллох нь танд ч сонсож байгаа хүнд ч хүндрэлтэй байдаг. Тиймээс аль болох дэл сул ярианаас зайлсхийж цагаа илүү үр бүтээлтэй зүйлд зарцуулах хэрэгтэй.

Сэтгэл зүй тань юу нэхэж байгааг тодорхойл 

Судалгаагаар сэтгэл хөдлөл тань юу хүсэж байгааг илрүүлж чадвал юмсыг илүү бодитоор харж сэтгэл зүйн хувьд ч өөрийгөө эрүүл байлгаж чадна.

Таны ууртай байгаа шалтгааныг тодорхойлох асуултууд:

  • Яагаад уурлах болов?
  • Юунаас болов? Айдсаас уу? Чадваргүй байдлаас уу?
  • Юу хийвэл яг одоо зүгээр болох вэ?
  • Юу хийвэл дараа нь дахиж уурлахгүй байх вэ?
  • Тэр үр дүнд хүрэхэд ямар алхам хийх хэрэгтэй вэ?
  • Алхам бүрд би ямар эрсдэл болон ашиг хүлээх вэ?

Ихэнх тохиолдолд сэтгэл хямралын шалтгаан нь айдас байдаг. Аливааг хийж чадахгүй байх гэсэн байдас, буруу хийх вэ гэж айдсаас үүдэж энэ нь хуримтлагдан сөрөг үр дагавар гаргадаг.

Чадвал сэтгэл хөдлөлдөө авталгүй дотроо уудалж ярь

Ямар нэг зүйл хийхээсээ өмнө эхлээд тайвшрах хэрэгтэй. Хүн уурласан үедээ зөв сэтгэж чаддаггүй. Хэрвээ зүрхний цохилт тань хурдсаад, гараа зангидаж байвал хэдхэн минут юу ч битгий хий. Уур бухимдлыг 1/залхсан/-с 10/догшин/-аар үнэлбэл 3 юмуу 4-р шатанд ортлоо тайвшрах хэрэгтэй.

Хэрвээ өөр хэн нэгнээс болж уурласан бол тэр талаар хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Үүний тулд зорилгоо тодорхойлж, хэлэх зүйлээ бодож байгаад хэлэх хэрэгтэй. Тийм үед чи яах байсан бэ? Би харин гэж яриа эхлүүлж болно.

Уураа удирдаж чадахгүй бол анхаарлаа өөр зүйл рүү төвлөрүүл 

Зарим тохиолдолд муухай ч гэсэн үнэнтэй нуур тулах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд өөрийгөө тэр нөхцөл байдлаас гаргах юмуу чадахгүй бол бусдаас тусламж хүсэх хэрэгтэй/гэр бүл, найз нөхөд гэх мэт/.

Захирлаасаа болж ажилд ороод удаагүй хүн өөрийгөө хэрхэн тэр байдлаас гаргасан бэ гэж асуухад тэрээр захиралтайгаа харилцах харилцаагаа багасгаж өөрийг нь үнэлдэг хамт олонтой болсон гэж хариулсан.

Уур хилэнгээ зөв зохицуул

Ратгерсийн профессор, доктор Бритни Купер бусдаар хүндлүүлж ууртай хар эмэгтэй гэж дуудуулахгүйн тулд сэтгэл хөдлөлөө дардаг байсан. Гэвч түүний нэг сурагч нь таны урнаар бусдыг загнадаг тань ухаарал хайрладаг байсан гэхэд түүний бодол өөрчлөгдсөн. Тэрээр зөв аргаар уураа илэрхийлэх нь нөгөө талаараа амжилт дагуулж байдгийг ойлгосон гэж хэлсэн.

Судлаачид үүнээс уур нь биднийг итгэлтэй болгож өгдгөөс гадна сэтгэлийн хат суулгаж өгдөг гэж дүгнэсэн. Судлаачид мөн ууртай байдаг хүмүүс ямар ч нөхцөл байдлаас гарах аргаа олдог гэж тодорхойлсон. Цэргийн сургуулилтын үед уур бухимдал нь цэргүүдэд мөн эрч хүч өгдөг гэж үзсэн.

Аль болох бусдын өнцгөөс харах гэж хичээх хэрэгтэй. Хэрвээ би тэр хүн байсан бол яах байсан бол найздаа хэрхэн тусалж чадах байсан болов уу гэж бодох хэрэгтэй.

Бидний ихэнх нь уураа удирдах аргад суралцалгүй өсдөг. Гэхдээ энэ нь ямар нэг зүйл болохгүй байгааг илтгэсэн таны биеэс ирүүлж буй дохио байдаг. Тиймээс уураа удирдах нь хамгийн зөв алхмуудын нэг юм.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.