Харвардын их сургуулиас өгч буй илтгэх урлагийн 10 зөвлөгөө.

2022/04/14 Админ 2560 0 сэтгэгдэл

 

  1. Сандрах нь хэвийн үзэгдэл. ДАВТ&БЭЛТГЭЛЭЭ ХАНГА!

Бүх хүнд л зүрх нь хүчтэй цохилох, гар нь чичрэх гэх мэт мэдрэмж төрдөг. Та эдгээрээс болж амжилттай илтгэж чадахгүй нь гэж бүү бодоорой. Харин ч эдгээр мэдрэмжээс үүдэн адреналин хүчтэй ялгарснаар та илүү сайн илүү сайн боломж үүсдэг. Боломжоо амжилт болгохын тулд та зүгээр л илүү сайн бэлдэх хэрэгтэй. Илтгэж буй бичлэгээ видео хальсанд буулгаад ойр дотны хэн нэгнээрээ хянуулж, сайжруулвал бүр илүү үр дүнтэй.

  1. Сонсогчдынхоо талаар мэдэх. Таны яриа таны биш ТЭДНИЙ тухай байх.

Та сонсогчдынхоо талаар илүү мэдээлэлтэй болсноор үг сонголт, хүргэх мэдээллийн түвшин, илтгэлийн агуулга болон урам өгөх үгс зэргээ оновчтой сонгож чадна.

  1. Зорилгодоо хүрэхийн тулд контентоо зөв дараалалд оруулах.

Илтгэлийн ерөнхий агуулгаа гаргаж, дотор нь агуулагдах сэдэв, ерөнхий болон тусгай зорилго, гол санаануудаа бичих. Эхний 30 секунтад сонсогчийн анхаарлыг заавал татах ёстой.

  1. Хариу үйлдлийг ажиглаж, түүнтэй уялдуулан илтгэх

Анхаарлаа сонсогчид дээр тогтмол хандуулж, тухайлсан мессежийг хэрхэн хүлээж авч байгаатай уялдуулан илтгэлээ үргэлжлүүлэх. Хэрвээ таны бэлтгэсэн хэлбэр сайн явахгүй байвал өөр арга барилаар илтгэж чадахаар бэлтгэлтэй, уян хатан байгаарай.

  1. Өөрөөрөө байх

Сонсогчид таныг өөрөөрөө байх үед таны ярьж буй зүйлд итгэж эхэлдэг.

  1. Хошигнол, болсон явдал ашиглах

Зөв хошигнол оруулснаар сонсогчдын анхаарлыг татаж чаддаг бол өөрийн эсхүл хамааралтай зүйлсийн талаар болсон явдлаас эх сурвалж татсанаар сонсогчидтой илүү дотно холбогдож чаддаг.

  1. Үнэхээр л шаадлагагүй бол илтгэлээ бүү унш. Гарчгаа л уншихад хангалттай.

Тэмдэглэл эсхүл слайдаас унших нь хүн хоорондын харилцааг алдагдуулдаг. Сонсогчидтой нүдээрээ контакт үүсгэснээр анхаарлыг нь өөр дээрээ, өөрийн хүргэхээр зорьж буй санаан дээрээ тогтоож чадна. Харин зөвхөн гарчгаа ашигласнаар таныг ярих зүйлсээ санах, төлөвлөгөөний дагуу ярихад тусална.

  1. Дуу хоолой, гарын хөдөлгөөнөө сайтар зохицуулж сандарсан байдал харуулахаас зайлсхийх.

Үгэн бус харилцааны агуулгыг амжилттай хүргэхэд маш чухал үүрэгтэй байдаг.

  1. Эхлэл үед анхаарлыг татах, хүчирхэг төгсгөл хийх

Бид өнөөдөр “X” сэдвийн тухай ярилцах болно гэж эхлэсэн илтгэл танд таалагддаг уу? Ихэнх хүмүүст үгүй л болов уу. Үүний оронд гайхшрал төрүүлэхүйц тоо баримт, ишлэл үгээр илтгэлээ эхлэвэл сонсогчдын анхаарал татаж чадна. Харин хүнд юм бодуулахуйц, хэзээ ч мартагдахааргүй хүчирхэг дүгнэлт, ишлэлээр илтгэлээ төгсгөж байгаарай.

  1. Аудиог ухаалгаар ашиглах

Аудиог хэт их ашиглах нь сонсогчидтой холбогдоход сөргөөр нөлөөлдөг учраас зөв цагт, зөв аудиог л үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал аудио нь таны контентийг бататгаж, сонсогчдын анхаарлыг татаж чадна.

Илүү ихийг:
Илтгэл, бичих толилуулах ур чадварын "РЕТОРИК" хөтөлбөрөөс аваарай

Хөтөлбөр үзэх: http://mlctraining.mn/course/47

Бүртгүүлэх: shorturl.at/orzFP

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.