Зорилго тодорхойлох уулзвар загвар

2021/12/03 Админ 1914 0 сэтгэгдэл

 

1.Дараагийн алхам юу вэ?

Бид бүгд л амьдралдаа олон салаа замын уулзвар дээр зогсчихоод одоо хаачих билээ гэж өөрсдөөсөө асуудаг. Уулзвар загварыг Сан Францискогийн зөвлөх агентлаг боловсруулсан бөгөөд Хувь хүнийг чиглүүлэгч луужин болох бөгөөд амьдралынхаа чиглэл болгоход тусална. Загварын дагуу дараах асуултуудад хариулаарай.

 

2.Хаанаас ирсэн бэ?

Амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр, хамгийн том үйл явдал, хамгийн том саад бэрхшээл юу вэ? Одоо ийм байгаад чинь нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ? Өөрийн эзэмшсэн боловсролын талаар, гэрийнхээ талаар, хаана өссөнөө бичээрэй. Дараа нь чухал сэтгэгдэл төрүүлсэн түлхүүр үгнүүддээ тэмдэглэл хийгээрэй.

 

3.Юу хамгийн чухал вэ?

Толгойдоо хамгийн эхэнд орж ирсэн 3 зүйлийн талаар бич. Нарийвчилсан зүйлс болон онцгой талуудыг нь дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй. Таны үнэ цэнэ юу вэ? Та юунд итгэдэг вэ? Ямар баримтлал чухал вэ? Бүх зүйл бүтэлгүйтэхэд танд юу үлддэг вэ?

 

4.Ямар хүн хамгийн чухал вэ?

Хэний үзэл бодол танд чухал вэ? Шийдвэр гаргахад хэн нөлөөлдөг вэ? Мөн та хэнээс айдаг, хэн таалагддаг гэдгээ бичээрэй.

 

5.Юу саад болдог вэ?

Таны амьдралын ямар төрх байдал хамгийн чухал зүйлсийн талаар бодох бодлоос тань сэргийлдэг вэ? Толгойд тань орж ирж буй сүүлийн хугацаа хэзээ вэ? Юу танд саад болж байна. Юу хийх ёстой вэ? хэзээ?

 

6.Юунаас айдаг вэ?

Хамгийн ихээр санаа зовж буй нөхцөл байдал юу вэ? Давуу талыг тань алдагдуулах гээд буй мэдрэмж төрүүлдэг хэн нэгэн хэн бэ?

Тэмдэглэлээ харахад юу орхигдсон байна вэ? Ямар асуудал үүссэн байна вэ? Өнөөдрийн хэн нэгэн байгаагаа хүүрнэсэн түүхэнд тань түлхүүр үгс байна уу? Шаардлагатай бол илүү олон асуулт, түлхүүр үгсийг бичээрэй. Таны өмнө оршин буй замыг хараарай.

 

Бидэнд 6 жишээ байна. Тус бүрээр нь дүрслээрэй.

 

  1. Урдаас дуудаж буй зам – Юуг үргэлж оролдоод үзэхийг хүсдэг вэ?

  2. Хүрэх үгүй нь хамаагүй галзуу мөрөөдөлдөө үргэлж төсөөлдөг зам – Юу мөрөөддөг вэ?

  3. Хамгийн үр ашигтай зам бөгөөд үзэл бодол нь надад маш чухал хүмүүсийн нэг нь үргэлж санал болгодог.

  4. Явж үзээгүй зам – Өмнө хэзээ ч бодож, тооцож үзээгүй.

  5. Аль хэдийн аялчихсан зам.

  6. Аюулгүй санагддаг буцах зам.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.