TED Talks-ийн хамгийн шилдэг 5 илтгэл

2021/11/29 Админ 958 2 сэтгэгдэл

 

TED Talks олон сэдвийг хамарсан шинийг санаачлагчид болон бизнес эрхлэгчдээс суралцах гайхалтай боломж юм. Сая сая хүмүүсийг үүл нүүх мэт шууруулж хамгийн их хандалт авч чадсан нөлөө бүхий илтгэлүүдийг хүргэж байна.

1. Why your “why”

Хүн бүр TED-ийн тайзан дээрээс салбарын шилдэг гэдгээ батлан харуулдаг. Амжилтанд хүрэх түлхүүр зорилгууд тодорхой байдаг бөгөөд тэргүүлэх зорилгод анхаарал хандуулах ёстой юм.

Tony Robbins 2006 оны TED Talks-ийн үеээр “Why We Do What We Do” илтгэл толилуусан ба хоёуланг нь жишээгээр батлан толилуулжээ. Тэрээр өөрийн тэргүүлэх зорилгоо тайлбарлаж урам зориг хүсэл тэмүүлэлтэйгээр илтгэлээ танилцуулжээ. Гэвч Robbins “Why Guy” гэх нэрийг ашиглан өөрийн хүсэл тэмүүллээ хэрхэн олох тал дээр тусалсан байна.

Түүний хэлэх гээд байгаа санаа нь өөрийн “яагаад” гэх асуултыг мэдэх хэрэгтэй гэнэ. Таны танилцуулгыг бүхэлд нь жолоодох хувийн тэргүүлэх зорилгын тодорхойлолтыг бичих эсэх огт хамаагүй энэ тавцанд гишгэхэд хүргэсэн зүйлээ мэдэх ба тэр зүйл эерэг үр дүн гарахад тусална.

2. Сонсогчдыг хамруулах

Маш олон илтгэгчид өөрсөддөө гэхээс илүүтэй сонсогчдод чиглэн илтгэлээ танилцуулдаг. Хамгийн шилдэг илтгэл сонсогчдын оролцоотой байдаг.

Tim Brown 2006 оны TED Talks-ийн үеээр “Tales of Creativity And Play” илтгэлээ танилцуулжээ. Уг илтгэлдээ өөрийн дотор байгаа бүтээлч хүүхдийг  илрүүлэх аргыг сонсогчдод заасан байна.

3. Өөрийнхөөрөө гишгэ

Олон илтгэгч илтгэлээ танилцуулахдаа алдаа гаргадаг ч TED Talks-ийн шилдгүүд цаг мөч бүрийг ашиглаж төгс байдлыг илтгэж байна. Brene Brown 2010 онд үүнийг баталж “The Power of Vulnerability” илтгэлээ танилцуулжээ. Тэрээр хөгжилтэй байдлаар өгүүлсэн түүхийг ярих эсвэл онцгой ая холбогдолтой санаа гаргах эсэхээ сонсогчдийг судалж шийддэг байна.

4. Өөрийнхөө түүхийг ашиглах

Илтгэгчид ялангуяа шинэхэн илтгэгчид судалгаагаа баримтжуулбал илүү найдвартай болдог. Жишээ, кейс зэргийг түлхүү оруулж өөрсдийн санаа бодол дээр төвлөрүүлдэггүй байна. Гэхдээ таны үзэл бодол, туршлага чухал мэдээллээр хангах боломжтой. 2009 онд Elizabeth Gilbert “Your Elusive Creative Genius” хэмээх илтгэлдээ өөрийн түүхийг ашиглан урам зориг, бүтээлч санааг өгөх өргөн хүрээтэй илтгэлийг танилцуулжээ. Одоо ч цаашид ч өөрийнхөө түүхийг илтгэлдээ оролцуулахаасаа битгий санаа зовоорой.

5. Энгийн үзүүлэнтэй байх

Та тухайн салбартай мэргэжилтэн бол судалгааныхаа нарийн детал бүр алдагдсан байх боломжтой. Эсвэл тайлан бүрийн тайлбарыг цогц график болгох аргагүйд хүрдэг. Simon Sinek 2009 онд “How Great Leaders Inspire Action” илтгэлдээ гайхалтай жишээнүүдийг танилцуулжээ. Тэрээр гол санаагаа агуулсан энгийн тэмдэглэл хэлбэрээр хялбаршуулсан PowerPoint илтгэлийг танилцуулжээ.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочинганболд [66.181.161.8] 2021/12/16
Таалагдсан
Зочин [66.181.184.49] 2021/12/30
Баярлалаа.
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.