Тархиа хэрхэн удирдах вэ?

2021/11/11 Админ 1591 0 сэтгэгдэл

 

30 гаруй жилийн өмнө Др. Кэрол Двек хамтрагчидтайгаа нийлэн бүтэлгүйтлийн талаарх сурагчдын хандлагыг судалж эхэлжээ. Зарим сурагчид өчүүхэн ч гэсэн бүтэлгүйтлээс болж сэтгэлээр унаж байхад зарим нь харин дахин сэргэж байгааг анзаарсан байна. Доктор Двек олон мянган хүүхдийн зан төлөвийг судалсныхаа дараа хүмүүсийн суралцах, оюун ухааны талаарх үндсэн итгэл үнэмшлийг нь тодорхойлохын тулд тогтмол сэтгэлгээ ба өсөлтийн сэтгэлгээ гэсэн нэр томьёог гаргажээ. Сурагчид өөрийгөө илүү ухаантай болж чадна гэж итгэсэн үедээ хичээл зүтгэл нь тэднийг илүү хүчирхэг болгож чадна гэдгийг ойлгодог аж. Үүнийхээ үр дүнд илүү их цаг хугацаа, хүчин чармайлт гарган, өндөр амжилтад хүрдэг байна.

Мэдрэл судлалын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар тархи бидний мэдэхээс хавьгүй уян хатан гэдэг нь батлагдсан. Тархины уян хатан байдлын талаарх судалгаагаар мэдрэлийн эсүүд хоорондын холболт нь туршлагаас хамааран өөрчлөгдөг боломжтойг харуулжээ. Дадлага хийснээр мэдрэлийн сүлжээ нь шинэ холболтууд үүсгэн, одоо байгаа холболтыг бэхжүүлэн, импульсийн дамжуулагчийг хурдасгах тусгаарлагч бий болгодог.

Мэдрэлийн шинжлэх ухааны эдгээр нээлтүүд нь зөв стратеги ашиглах, асуулт асуух, дасгал хийх, зөв хооллох, сайн нойр авах зэрэг зөв дадалтай байснаар бид мэдрэлийн өсөлтөө нэмэгдүүлэх боломжтой болохыг харуулж байна.

Эдгээр судалгааны үр дүнд судлаачид сэтгэлгээ болон амжилт нь хоорондоо уялдаа холбоотой болохыг ойлгож эхэлжээ. Хүн тархиа томруулах боломжтой гэж итгэвэл биеэ авч явах байдал нь ч өөрчлөгддөг байна.

Тиймээс “Бид сэтгэлгээгээ өөрчилж чадах уу?” хэрэв тийм бол “Яаж” гэсэн асуулт гарч ирнэ.

Уг асуултаас үндэслэн хүний тогтмол сэтгэлгээг өсөлтөт сэтгэлгээ болгон өөрчлөх боломжтой гэдгийг батлах цуврал судалгаанууд хийгджээ. Судалгааны үр дүнд тогтмол сэтгэлгээг өсөлтөт сэтгэлгээ болгосноор бидний амжилт, урам зориг нэмэгддэг нь батлагдсан аж. Жишээ нь, 7-р ангийн хүүхдүүдэд оюун ухаан хэчнээн уян хатан болохыг зааж, хүчин чармайлтаар тархи хэрхэн сайжирдгийг харуулсан хүүхдүүдийн математикийн дүн илт өсжээ.

Түүнчлэн хүүхдүүдэд зөвхөн оюун ухааны уян хатан чанарыг заахаас гадна багшийн дадлага туршлага, сурагчдадаа өгсөн санал хүсэлт нь хүүхдэд даалгавар сонгох, амжилтаа ахиулах, даалгавар гүйцэтгэх хялбар арга зам бодож олоход түлхэц болж байв. Жишээ нь: Хүүхдийг байнга ухаантай гэж магтах нь тогтмол сэтгэлгээг нь хөгжүүлдэг бол шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь магтах нь өсөлтөт сэтгэлгээг нь дэмждэг ажээ. Өсөлтөт сэтгэлгээтэй хүүхэд сорилтуудыг хүлээн авч, түүнээсээ суралцан амжилт, чадвараа ахиулж чаддаг.

Тэгвэл танд өсөлтөт сэтгэлгээ ямар хэрэгтэй вэ?

Өсөлтөт сэтгэлгээг өөртөө хэвшүүлснээр урам зоригтой, өндөр бүтээмжтэй, стресс багатай ажиллахаас гадна өөртөө итгэлтэй байж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэн, хүмүүстэй найрсаг харилцаа тогтоож, эрсдэл үүрэх чадварт суралцах зэрэг маш олон давуу талтай.

Өсөлтөт сэтгэлгээний талаар илүү ихийг мэдэж, амьдралдаа хэвшүүлэхийг хүсвэл энд дарна уу.

http://mlctraining.mn/course/48


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2018/09/13
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.