Борлуулалтын хэлэлцээр хийх үндсэн 6 дүрэм

2021/10/13 Админ 2642 0 сэтгэгдэл
  1. Борлуулах оролдлого хийхээс зөв цагт татгалзаж чаддаг байх

Борлуулагч хүнд борлуулалт хийх хүсэл байх хэрэгтэйгээс, хэзээ ч борлуулах хэрэгцээ байж болохгүй. Худалдан авагч таныг борлуулалт хийх зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг ойлгосноор таныг шахалтад оруулснаар та төдийлэн ашигтай тохиролцолд хүрэхгүй. Харин таныг хэт их шахалтад оруулбал өөрөөсөө түлхэнэ гэдгийг ойлгосон хэрэглэгч хэзээ ч ийм үйлдэл гаргадаггүй. Та ашиг багатай тохиролцоо хийснээс өөр хэрэглэгчтэй илүү ашигтай тохиролцолд хүрэх боломжтой, мөн таны цаг хугацаа үнэ цэнэтэй гэдгийг сайтар ухамсарлаарай.

  1. Үнэ цэнэ бий болгох

Хэрэглэгчид хангалттай төсөв нь хүрэхгүй байгаагаас эсхүл бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулах санал ихэнх тохиолдолд тавьдаг. Борлуулагч та энэхүү занганд орох шаардлагагүй. Харин та үнэ цэнийг гүйцэд ойлгоогүй байвал ойлгуулах, танай бүтээгдэхүүн үнэ цэнээс хэтэрсэн үнэтэй биш л бол үнэ бууруулах шахалтыг хүлээж авахгүй байх хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд энэ дүрмийг баримтлагсад 2 дахин амжилттай борлуулалт хийдэг байна.

  1. Байдлыг гартаа авах

Хэлэлцээр хийх уулзалтыг товлох, яриаг эхлүүлэх, саналаа танилцуулах гэх мэт бүх талаар санаачлагыг гартаа авсан борлуулагчид амжилттай борлуулалт хийдэг нь судалгаагаар батлагдсан байна.

  1. Сэтгэл хөдлөлийг нь төрүүлэх

Амжилттай борлуулалагчид худалдан авагчдийг сэтгэл хөдлөлд автуулж, өөрсдийн сэтгэл хөдлөлөө барьж чадсанаар амжилттай борлуулалт хийх магадлалыг ихэсгэдэг байна.

  1. Худалд, бүү шахалтад ор

Дийлэнх худалдан авагчид бүтээгдэхүүн, үйлчилгээний анх санал болгосон үнийг багасгах санал тавьдаг бөгөөд борлуулагчид ч үүнийг хүлээж авдаг. Харин амжилттай борлуулагчид шинэ боломж үүсгэх, худалдааны өөр хувилбар дэвшүүлэх гэх мэтээр энэ тохиолдолд үзүүлэх хариу үйлдлээ бэлтгэсэн байдаг.

  1. Ялалтаа төлөвлөх

Хэрэв та юу хүсч байгаагаа тодорхойлсон бол худалдан авагч юу хүсч байгааг ч таамаглан, таамаглал тус бүрд ямар тактикаар ажиллахаа урьдчилан боловсруулаарай.

Илүү ихийг: Худалдан борлуулах ур чадварын МАСТЕР БОРЛУУЛАГЧ хөтөлбөрөөс

Та дараах #линкээр бүртгүүлнэ үү: shorturl.at/lANVX

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.