Ажилтан компанийнхаа алсын харааг ойлгодоггүй 5 шалтгаан

2021/09/22 Админ 2495 4 сэтгэгдэл

 

   Удирдлагын багынхан ихэвчлэн бизнесийн алсын хараа, эрхэм зорилго мөн стратегиагаа боловсруулахад ихээхэн цаг зарцуулдаг билээ. Гэвч үүний хариуд ажилчид нь бидэнд амжилтаа үнэлдэг гол хэмжүүр байхгүй шүү дээ гэх гомдлыг сонсдог нь харамсалтай. Удирдах ажилтнууд энэхүү хариуг сонсоод ихэвчлэн гайхширдаг бөгөөд төгс алсын харааны тодорхойлолт гаргахын тулд илүү их цагийг зарцуулдаг. Иймэрхүү хандлага нь ажилчдын бодлыг тодорхой болгох дээр тийм ч их нэмэр болдоггүй билээ.

vision6

    Компанийн алсын хараа дээр ажилчдын нийтлэг гаргадаг таван гомдол саналыг танилцуулъя. Ажилчид урагшлах замыг асуухад хариулахаасаа өмнө түр зогсоож, асуултынхаа шалтгааныг оношлох хэрэгтэй. Хүсэлтийн үндэс нь юу болохыг олж мэдсэний дараа та асуудлыг илүү үр дүнтэй шийдвэрлэх боломжтой болно.

Харилцааны хомстол

   Гүйцэтгэх удирдлагууд ихэнхдээ ганцаарчилсан уулзалт хийсэн эсвэл хэдэн удаа и-майл бичсэнээ тэд ажилчидтайгаа холбоо сайтай байна, ажилчид маань байгууллагын алсын хараа, зорилтыг сайн ойлгож байгаа гэж итгэх нь өрөөсгөл ойлголт юм. Мессежийг янз бүрийн аргаар хүргэх нь чухал. Жишээлбэл, аман хэлээр харилцах нь ажилтан хурдан мартах хандлагатай тул бичгэн эсвэл видео хэлбэрээр  хүргэвэл үр дүнтэй. Эцэст нь, гүйцэтгэх удирдлагууд юу  мэдээлэлж байгааг ажилтнууд ойлгох хугацааг өгөх нь зүйтэй.

   Цаг хугацаа өнгөрөх тусам, тууштай харилцан холбоо үүсгэснээр, хоорондоо мэдээлэл дамжуулахын хажуугаар алсын хараагаа хүн бүрд тодорхой болгож чадах юм. Жишээлбэл, Батаа компанийнхаа алсын харааг хийж буй ажил, уулзаж буй үйлчлүүлэгч дээрээ практик болгон хэрэгжүүлэн явдаг байж гэж бодъё. Тэдний уриа “үйлчлүүлэгч болгоныг цорын ганц үйлчлүүлэгч мэт харьцах” байлаа.

vision

    Үйлчлүүлэгчийн санхүүгийн боломжийг харгалзан үзэхгүйгээр тэднийг цорын ганц үйлчлүүлэгч мэт хандах нь пүүсийн алсын хараанд гол үүрэг гүйцэтгэдэг байсан ба Батаа үйлчлүүлэгчидтэй нэг нэгэнгүй харилцаж чаддаг. Үүнээс шалтгаалан ажлын үр дүн ч бас сайжирч байсан тул энэ нь бусад ажилтнуудын анхаарлыг татаж байв. Хүмүүс үүнийг эдгээр тодорхой жишээнүүдтэй холбож чаддаг байсан тул удалгүй алсын хараа нь байгууллагын соёлд бэхжив...

Өндөрлөг байдал хэтийддэх

    Зарим алсын хараа мөн стратеги нь ажилтнуудын харах өнцгөөс хэт дээр зурайж байдаг. Магадгүй их сайхан сонсогдож байж болох ч энэ нь ажилчдын төсөөлөлд хэт томоор буун дээгүүр хөвүүлэх, түүнчлэн яг газар дээрээ ажил хэрэг хийх боломжийг үгүй хийдэг. Тиймээс алсын хараа, зорилго, зорилт тань байгууллагын бүхий л төвшинд хүрч байгаа мөн тохирсон эсэхийг шалгах нь зүйтэй. Хэн нэгэн ямар төсөл хийсэн эсэх нь байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн холбогдож байгааг том зургаар хараарай.

vision2

   Тохирсон алсын хараа мөн стратегийг гаргахын тулд зөвхөн захирлууд болон удирдах багууд бус менежерүүд, хэлтсийн дарга гэх зэрэг хүмүүс оролцон тодорхой газар дээр буухуйц тодорхойлолтыг гаргах хэрэгтэй юм.

Үнэнч байдал хомс байх

   Удирдлагын зан байдал нь байгууллагын жинхэнэ зорилгыг тодруулдаг. Хэдий хүсэл тэмүүлэлтэй уриа лоозон байгууллагаар нэг тавьсан ч гэлээ бодит байдал дээр гаргасан шийдвэр, хувь хүний ​​үйлдэл нь өгсөн амлалттай нийцэхгүй байх үед ажилчид нь бидэнд амжилтаа үнэлдэг гол хэмжүүр байхгүй шүү дээ гэх гомдоллыг сонсох нь дамжиггүй шүү дээ.

vision3

  Зохиолч Антонио де Сент-Экзюпери хэлэхдээ: "Төгс төгөлдөрт нэмэх зүйл байхгүй үед биш, харин авч хаях зүйл үлдэхгүй байхад л хүрдэг." хэмээсэн байдаг. Энэ нь шаардлагагүй зүйлүүдийг багасгаж, ажлын явцад ерөнхий зорилгод харш ажил хийхгүй гэж хэлдэг хүмүүсийг нөөцөлж өг, ингэснээр тэд хамгийн чухал гэх ажлуудыг хийж чадах юм.

Дургүйцэл

   Заримдаа багийн гишүүн алсын хараа, зорилгод дургүй гэх эсвэл дургүйцэхээсээ илүү мэддэггүй гэж хэлэх нь илүү хялбар байдаг бөгөөд ялангуяа хүч чадлын ялгаа их байх тусам эсвэл байгууллагын соёл зөрчилдөөн ихтэй байх тусмаа үнэн байдаг.

vision4

   Эхлээд үйл явцыг үндсэн асуудлуудыг судалж эхэл. Үнэхээр яг юу болоод байгааг мэдэхийг хүсвэл нэрээ нууцалсан санал асуулга явуулж болох ба ингэвэл хүмүүс санаа зовохгүйгээр юунаас айдгаа, асуудалтай байгаа зүйлсийг илэрхийлж чадах юм.  Санал асуулга өгч буй ажилчдын айдас, алдагдал, санаа зовнилд дүн шинжилгээ хийх нь хоосон оролдлогоос хамаагүй үр дүнтэй арга юм.

 Ажлаас зайлсхийх

     Өөрчлөлт нь заримдаа хохирол авчирдаг. Энэ нь биднээс тухтай байдаг зүйлсээ хийхээ больж, сэтгэлгээ, үйл ажиллагааны хэв маягаа дахин програмчлахыг шаарддаг. Олон хүмүүс үл мэдэгдэх зүйлийг судлахаас илүүтэйгээр одоо байгаадаа үлдэхийг илүүд үздэг билээ. Эрхэм зорилгод нийцүүлнэ гэдэг нэг талаараа арай их ажилтай болно гэсэн үг. Энэ үүрэг хариуцлагаас зарим нь татгалзан тань дээр үүрүүлэх ч магадлалтай.

vision5

   Хэрэв энэ нь танай байгууллагад тулгарч буй асуудал бол бизнесийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх урамшууллыг өдөөх (бага ч гэсэн) арга замыг эрэлхийлэх нь тэдгээр идэвхгүй ажилчдыг идэвхжүүлэх арга юм.

   Алсын хараатай байх нь багийн үр дүнг тодорхойлж мөн түүнд хүргэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Ямар ч байгууллагад амжилтаа үнэлдэг гол хэмжүүр байхгүй байна гэдэг нь эрхэм зорилгогүй яваатай адил  юм. Эхлээд ажилчдын сэтгэлийг зовоодог байгууллагын асуудлыг тодорхойлж чадсанаар тэднийг байгууллагын алсын хараагаа холбож чадна.   


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
DR UROLOGIST [197.210.64.104] 2021/10/02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
Зочин [66.181.187.115] 2021/09/24
Uuhair2
Зочин [66.181.161.120] 2021/09/22
Mash hergtei medeelel bn
Зочин [66.181.161.120] 2021/09/22
Bayrllaa
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.