Бизнес эрхлэгчдэд зориулсан YouTube -ийн 10 шилдэг суваг

2021/09/20 Админ 2903 0 сэтгэгдэл

 

    Та бизнесийн хөгжилд хаана яваагаас үл хамаарч энэхүү нийтлэлд орох гэж буй YouTube сувгуудаас үнэ цэнэтэй зүйлсийг олж авах болно. Энэ нийтлэлд бизнес эрхлэгчдэд зориулсан YouTube -ийн шилдэг 10 суваг, түүнчлэн төгсгөлд нь багтаахгүй байж болшгүй сувгуудыг мөн багтаалаа.

1.  GaryVee

 Гари Вайнерчук нь дэлхийн маркетингийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн нэг бөгөөд Нью-Йорк Таймс сэтгүүлийн шилдэг зохиолчоор “Jab, Jab, Jab, Right Hook”, “Crushing It” гэх зэрэг номоороо шалгарч байсан билээ.

garyvee (1)

    Тэрээр Twitter, Snapchat, Instagram дээр их шүтэн бишрэгчидтэй бөгөөд маш амжилттай ажиллаж байгаа “The GaryVee Audio Experience” подкастыг мөн ажиллуулдаг. Брендингээс сошиал маркетинг хүртэлх гээд таны бизнес, хувийн брендийг хөгжүүлэхэд туслах олон олон сэдвийг хамардаг. Гурван сая гаруй дагагчтай тэрээр YouTube дээрх хамгийн алдартай бизнес эрхлэгч билээ.

2.  Tim Ferriss

   Тим Феррис бол технологийн анхан шатны хөрөнгө оруулагч мөн зөвлөх бөгөөд Нью Йорк Таймс, Wall Street Journal сэтгүүлийн #1 байранд 4 шилдэг борлуулалттай байсан номын зохиогч юм.

  Түүний суваг нь бүтээмж, бизнесийн болон ярилцлагын зөвлөгөө хайж буй бизнес эрхлэгчдэд зориулсан маш сайн эх сурвалж юм. Эдгээр видеонууд дундаас та хөгжилтэй зүйлсийг ч мөн олох болно.

timferriss

   Түүний суваг нэг сая гаруй дагагчтай, 500+ видеотой явж байгаа бөгөөд бизнес эрхлэгчид болон маркетингийн мэргэжилтнүүдэд зориулсан олон тооны видео бичлэгүүдийг агуулдаг байна.

3.  Noah Kagan

   Ноа Каган бол бизнес эрхлэгчдийн хамгийн алдартай зах зээл болох AppSumo-н үндэслэгч бөгөөд, Sumo гэх  вэбсайт бүтээхэд хэрэгцээтэй хэрэгслүүдийн танилцуулдаг сайтыг ажиллуулдаг билээ.

noahkagon

 Ноагийн YouTube суваг нь зааварчилгаа мөн урам зориг өгсөн зөвлөгөө, ярилцлага үйлдвэрлэдэг. Түүний бүх видеон хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй байдаг тул та нэгэн зэрэг сурч мөн зугаацах боломжтой.

4. Pat Flynn

   Пэт Флин бол алдартай блоггер, подкастер, түнш маркетер бөгөөд Smart Passive Income блогоороо алдартай, түүнчлэн долоо хоног бүр ижил нэртэй подкаст хийдэг. Пат Флинн 2008 оноос хойш хэд хэдэн пассив орлого бүхий бизнес эрхэлж, сурч мэдсэн бүхнээ олон нийтэд нээлттэй хуваалцсаар ирсэн.

patflynn

  Тэр сувагтаа онлайнаар идэвхгүй орлого олох янз бүрийн арга техникийг хуваалцах дээр голчлон анхаардаг. Түүний суваг нь олон төрлийн стратеги, зөвлөмжийг агуулсан бөгөөд тэр л зөвлөмжүүд нь түүнийг 5 сая гаруй долларын орлого олох боломжийг олгосон юм.

5.  Tony Robbins

  Тони Роббинс бол бизнес эрхлэгч, шилдэг борлуулалттай зохиолч, буяны үйлстэн мөн бизнесийн стратегич юм. Хэрэв та Тони Роббинсын талаар сонсоогүй бол танил болохын тулд түүний алдартай TED яриаг үзэхийг уриалж байна. Бичлэг үзэх линк: https://youtu.be/rNuQvoU19gA

tonyrobbins

  Тони Роббинсын YouTube суваг нь сэдэл өгсөн яриа, бизнесийн зөвлөгөө, амьдралын зөвлөгөөг хослуулан агуулдаг. Та түүний суваг дээр энд байгаа бусад сувгуудын нэгэн адил олон хэлбэртэй контент олж чадахгүй ч богино хэмжээний маш хэрэгцээтэй видеонууд байдаг шүү!

6.  HubSpot

   HubSpot бол дотоодын маркетинг, борлуулалтын платформ бөгөөд компаниудад зочдыг татах, тэргүүлэх, үйлчлүүлэгчдийг татах боломжийг олгож өгдөг.

  HubSpot -ийн YouTube суваг арав гаруй жилийн өмнө нээгдсэнээс хойш нэлээд урт замыг туулсан. Эхний хэдэн жилийн хугацаанд суваг нь ихэвчлэн зорилтот үзэгчдэдээ чиглэсэн хэрэглэгчийн амжилтын түүх, гол танилцуулгын видеонуудыг голчлон оруулдаг байсан.

hubspot

 Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд суваг нь бизнес эрхлэгчид болон зах зээлдүүлэгчдэд зориулсан боловсролын төв болж хувирчээ. Тэд хэвлэл мэдээллийн маркетинг, бүтээмж, шинээр гарч ирж буй технологийн талаарх олон төрлийн агуулгыг түлхүү үйлдвэрлэдэг болсон билээ.

7.  TED X Talks

   1984 онд байгуулагдсан TED нь шинжлэх ухаан, соёл, эрдэм шинжилгээний олон сэдвээр олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлдэг байсан. 2006 оны 6 -р сараас эхлэн TED нь өөрсдийн вэбсайт дээр онлайнаар үнэгүй үзэх, TED болон TEDx Talks гэсэн хоёр өөр YouTube сувгаар дамжуулан контент үйлдвэрлэсээр байгаа юм.

tedxtalks

  TED нь илүү дэлхийн хандлагыг авч үздэг бол TEDx нь орон нутгийн санаачилгад анхаарлаа төвлөрүүлж, дэлхийн төвшинд хүргэх явдал юм. TEDx яриа нь бизнес эрхлэлт, бүтээмж зэрэг олон сэдвийг хамардаг. Энэ бол урам зориг, суралцах гайхалтай эх сурвалж гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

8.  Fast Company

  Fast Company бол технологи, манлайлал, дизайны шинэчлэлд онцгой анхаарал хандуулдаг, дэлхийн тэргүүлэгч дэвшилтэт бизнесийн медиа бренд юм.

fastcompany

  Fast Company-ийн YouTube суваг нь бизнес эрхлэгчид, бүтээгчдийн олон тооны бизнесийн зөвлөгөө, Apple, McDonald's, Coca-Cola зэрэг томоохон брендүүдийн хувьслын видео бичлэгүүдийг агуулдгаараа онцлогтой. Та мөн хувийн брендээ хөгжүүлэхийн тулд сошиал медиаг ашиглаж буй алдартнуудтай хийсэн ярилцлагыг ч олох болно.

9.  Moz

   Moz нь SEO болон контент маркетингийн хэрэгслүүдийг бий болгодог тул ихэнх видео нь эдгээр хоёр сэдвээр хийгддэг. SEO болон контент маркетингийн аль алиныг нь бизнес эрхлэх чухал тал учраас таны бизнесийг өргөжүүлэхэд туслалцаа үзүүлж чадна гэхэд итгэлтэй байна.

moz

  Цаашилбал, Moz -ийг үүсгэн байгуулагч Рэнд Фишкин баасан гариг бүр суваг дээрээ Whiteboard Friday нэртэй видео нийтэлж, маркетингийн үзэл баримтлалыг тайлбарлаж, задалж, SEO болон маркетингийн зөвлөгөөг хүргэдэг байна.

10.  Video Creators

   Хэрэв та YouTube сувгаа өргөжүүлэх арга замыг хайж байгаа бол энэхүү сувгийг дагаарай. Тим Шмойер өөрийн суваг дээрээ YouTube -ийн холбоотой бүхий л зүйлийг хамруулан, үзэгчдийн хөгжил, оролцоо, идэвхийг нэмүүлэх, зөвлөмж, санааг хуваалцдаг.

videocreators

Үүнээс гадна:

Inc.

  Inc сэтгүүлийн YouTube суваг нь маркетинг, борлуулалт, хөрөнгө олох, хүмүүсийг удирдах гэх мэт бизнес, менежментийн бараг бүх ажлыг хамарсан видеог агуулдаг.

inc.

 

Ami Landino

   Эми Ландино бол нэлээн алдартай YouTuber, хамгийн их борлуулалттай зохиолч мөн мэргэжлийн илтгэгч юм. Түүний YouTube суваг нь бүтээмж, цагийн менежмент, дижитал маркетингийн талаарх олон зөвлөмжийг агуулдаг.

amylondino

Neil Patel

  Нил Пател бол бизнес эрхлэгч бөгөөд веб дээр хамгийн их нөлөө үзүүлдэг хүмүүсийн нэг юм. Түүний YouTube суваг нь 950.000 гаруй дагагчтай бөгөөд платформ дээрх хамгийн хурдацтай хөгжиж буй сувгуудын нэг юм. Учир нь тэр сувгаа долоо хоног бүр 3 видеогоор байнга шинэчилж байдаг. Ялангуяа хэрэв та маркетинг хийж эхэлж байгаа бол энэхүү сувгийг дагаарай.

neilpatel

                                             ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ! 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.