2021/09/15 Админ 1832 0 сэтгэгдэл

 

MLC Training ХХК нь  2009 оноос эхлэн Монголын компаниудын эзэд, Гүйцэтгэх захирал, боловсон хүчинд зориулан 10 хоногийн CEO College™ сургалтыг 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Дэлхий даяар бизнесийн салбарынхан байгууллагынхаа бүтэц, процессын
зураглалыг эргэн харж, дахин загварчилж байна. Өндөр гүйцэтгэлтэй байгууллага
бүтээхийн тулд дүрэм журам, уламжлалт бүтэц, үйл ажиллагааны функцэд суурилах биш, төсөл хөтөлбөр, төслийн багуудад суурилсан уян хатан загварыг илүүд үзэж байна.

Бизнесийн манлайлагчид нь ажлын гүйцэтгэл, туршлага, эрх мэдэл, үүрэг
даалгавар, 360 хэмийн оношилгоонд суурилж үнэлэгддэг байсан бол бүтээлч ур
чадвар, багуудыг холбох, инноваци хийх, шинэ шийдэл олох чадвараар үнэлэгддэг болж байна.

СУРГАЛТЫН ШАЛГАГДСАН АРГА БАРИЛ

ЭРЧИМТЭЙ

Суралцагч богино хугацаанд стратеги, үйл ажиллагаа, хүний нөөц, маркетинг, борлуулалт, гүйцэтгэлийн менежмент зэрэг компанийн удирдлагын гол талбаруудад захирал хүний мэдвэл зохих зүйлс, чухал ойлголтуудыг сурч, мэдэж авна.

ИННОВАЦИЛАГ

Суралцагч орчин үеийн менежментийн хамгийн сүүлийн үеийн хандлага, ойлголтуудтай танилцаж, бизнесээ системтэй удирдах шинэлэг арга барил, шинэтгэл хийх шинэ санааг олж авна.

ПРАКТИКТ ОЙР

Суралцагч хөтөлбөрийн хугацаанд Монголын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж , тэргүүн туршлага судална.

ЭРГЭХ ХОЛБООТОЙ

Суралцагч “СЕО Коллеж” багийн гишүүд, менежментийн сургагч, зөвлөхүүдээс байгууллагадаа зөвлөх үйлчилгээ авах, байгууллагын сургалт авах, томоохон төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах зэрэг олон талын боломж бүрдэнэ.

ТАНД CEO КОЛЛЕЖ ЗАХИРЛУУДЫН СУРГАЛТ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрвээ та аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын багийн гишүүн буюу дээд түвшний удирдах ажилтан (Компанийн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, эзэн, өмчлөгч, гүйцэтгэх захирал (CEO), үйл ажиллагаа эрхэлсэн захирал (COO), санхүү эрхэлсэн захирал (CFO), маркетинг эрхэлсэн захирал (CMO), хүний нөөц эрхэлсэн захирал (CHRO), мэдээллийн технологи эрхэлсэн захирал бол “СЕО Коллеж” хөтөлбөр танд мэдлэг, ур чадвараа дараагийн түвшинд хүргэхэд тусална.

CEO Коллеж™ сургалтын 43 дэхь элсэлт 2021 оны 10 сарын 11-нд эхлэх гэж байна.Даваа-Баасан гаригт 18:00-21:00, Бямба гаригт 10:00-13:00 хооронд буюу ажлын бус цагаар хичээллэнэ. Сургалтын төлбөр 795'000 төгрөг.

Та дараах холбоосоор бүртгүүлэх боломжтой: shorturl.at/isCFW

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.