Боловсролын хамгийн шилдэг таван YouTube суваг

2021/09/06 Админ 4593 2 сэтгэгдэл

 

   Youtube нь 2005 онд анх зах зээлд гарснаасаа хойш хэрэглээ болон нэр хүндээрээ тэргүүлсээр ирсэн билээ. Одоогийн байдлаар интернет хэрэглэгчдийн бараг гуравны нэг (тэрбум гаруй) нь Youtube идэвхтэй хэрэглэдэг аж.

  Түүнчлэн, биднийг зугаацуулах элдэв бичлэг байдгаас гадна боловсрол мэдлэгийг авч болох хамгийн том эх үүсвэрийн нэг бол Youtube билээ. Дан ганц багш профессорууд лекцээ байршуулан оюутнуудад онлайн хичээл заахаас гадна, Edtech (Education Technology) компаниуд сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах хэрэгсэл болгон ашигладаг билээ.

  Үүний үр дүнд сүүлийн хэдэн жилийн хугацаанд боловсролын контент үйлдвэрлэгч сувгууд их хэмжээгээр ихсэж байгаа бөгөөд үзэгчид ч тэр хэмжээгээрээ нэмэгдэж байна.

   Таныг багш, сурагч эсвэл оюутан байхаас үл хамааран дагахад зохих хамгийн шилдэг боловсролын контент үйлдвэрлэгч Youtube сувгуудыг танилцуулъя.

1.    Khan Academy

   Жагсаалтын хамгийн эхэнд орж буй нь “Khan Academy” суваг билээ. Тус суваг нь ашгийн бус зорилготой бөгөөд дэлхийн стандартад нийцсэн боловсролыг хэнбугайд ч, хаанаас ч хамаагүй үнэ төлбөргүйгээр олгохыг зорьдог аж.

    Хамгийн анх Кан нь (үндэслэн байгуулагч) өөрийн үеэлүүддээ Yahoo messenger-г ашиглан хичээл зааж өгдөг байсан ба энэ цааш даамжран хамгийн шилдэг боловсролын Youtube суваг болтлоо хөгжсөн байна. Энэхүү академи бичлэгээ олон арван хэл дээр орчуулан хүргэдэг ба сар бүр дэлхийн өнцөг булан бүрээс 15 сая гаруй хүн идэвхтэй суралцан явдаг байна.

    Математик, биологи, хими, физик, түүх, эдийн засаг, санхүү, дүрэм, бусад олон сэдвийг хамарсан 7500 гаруй видео бичлэгтэй бөгөөд одоогоор 7 сая гаруй дагагчтай.

khanacademy1

2.    TED-Ed

    Уг суваг нь 15 сая гаруй дагагчтай бөгөөд бусдаас хөдөлгөөнт дүрсээр нарийн төвөгтэй сэдвүүдийг энгийн хэлээр тайлбарлан үзүүлдгээрээ онцгойрдог. Бүх насныханд тохиромжтой, математик, шинжлэх ухаан, уран зохиол, програмчлал гээд олон төрлийн агуулгыг хамарсан контент үйлдвэрлэдэг билээ.

teded (1)

3.    Smarter Everyday

  Яг нэр шигээ таныг өдөр бүр шинжлэх ухааны холбогдолтой шинэлэг мэдээ мэдээллээр цэнэглэх зорилготой бөгөөд 2007 оноос эхлэн дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийг хөгжүүлэх видео бичлэгүүд хийсээр ирсэн билээ. Өдгөө 8 сая гаруй дагагчтай болжээ.

smartereveryday1

 

 4.    Common sense education

 Бидний амьдралын ихэнх зүйлс технологитой холбогдож байгаатай холбоотойгоор багш эсвэл оюутан аль нь ч байсан үүнийг давуу талаа болгон ашиглах нь чухал юм.

  Тус суваг нь сурган хүмүүжүүлэгчдэд дижитал сургалт, боловсролын хэрэгслүүдтэй танилцах, оюутнуудыг татан оролцуулах, онлайнаар хэрхэн хариуцлагатай ажиллахыг заахад нь тусалдаг видеог тогтмол байршуулдаг.

    Үүний зэрэгцээ оюутнуудад дижитал иргэншлийн ур чадвар, онлайн нууцлал, зохиогчийн эрхийн хууль гэх мэт хичээлээр дамжуулан тэднийг удирдан чиглүүлэхэд тусалдаг аж.

commonsense1

 

5.    Big think

   Уур амьсгалын өөрчлөлтөөс авахуулаад хиймэл оюун ухааны нөлөөлөл хүртэл бүхий л төрлийн агуулгыг багтаан видео бичлэг гаргадаг мэдлэг авч болохуйц найдвартай эх сурвалж юм. Тэд  мэргэжлийн бөгөөд хэрэгжүүлж болохуйц агуулга бүхий контент гаргадгаараа алдартай. Уг суваг 3 сая гаруй дагагчтай бөгөөд өдөр бүр шинэ мэдээллийг авахыг хүсвэл энэхүү сувгаар зочлоорой мөн нийтлэл унших сонирхолтой бол сайт руу (Bigthink.com) нь ч зочилж болох юм.

bigthink1


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [202.9.46.148] 2021/09/06
bayarlalaa
Зочин [66.181.161.64] 2021/09/06
Yassss goyimbee bi thinkig sonsoj bgagun bn turshij uznee
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.