Йог хийхийн ач тус

2021/09/03 Админ 6017 3 сэтгэгдэл

 

    Йог нь биеийн эрүүл мэндийг янз бүрийн байдлаар дэмждэг. Үүнд иогийн үед хийдэг хөдөлгөөнөөс шалтгаалан уян хатан байдал сайжрах, үе мөчний өвдөлт буурах мөн стресс буурах зэрэг багтдаг.

  Йог хийснээр биед ямар өөрчлөлт авчирдаг талаарх судалгаа өдөр болгон нэмэгдсээр байгаа билээ. Урьдчилсан судалгаанаас үзэхэд йог нь мигрень, ясны сийрэгжилт, тэнцвэрт хөдөлгөөний алдагдал, склероз, гэдэсний үрэвсэлт өвчин, фибромиалги, ADHD буюу анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг зэрэгт сайнаар нөлөөлдөг байна.

Нурууны өвдөлт намдаадаг

   Таны мэдэж байгаачлан нурууны өвчин бол хамгийн түгээмэл тохиолддог өвчлөлийн нэг юм. Таван хүн тутмын дөрөв нь ямар нэг байдлаар нуруу өвдөлтийн асуудалтай тулгардаг байна. Харин йог нь үүнд сайнаар нөлөөлдөг болох нь батлагдсаар байгаа нь билээ.

    Жишээ нь л гэхэд, 2013 онд хийгдсэн 10-н удаагийн санаандгүй байдлаар сонгон авсан мета анализ-аар, (сэдвийн судлагдсан байдлын статистик шинжилгээ) нурууны архаг өвчтэй хүн йог хийснээр богино хугацаанд гарах үр нөлөө нь их байдгийг нотолжээ. Түүнчлэн, эмч нар нуруу нь өвдөж байгаа хүнд йог хийхийг санал болгодог аж.

yoga3

   Бид нуруу өвдвөл орон дээрээ хэвтэх нь нуруугаа амрааж байна гэж бодоод байдаг. Гэвч эмч нар үүнийг үгүйсгэдэг байна. Хэдийгээр орондоо хэвтэх нь бүсэлхийн хэсгийн болон нуруунд ирж буй ачааллыг бууруулдаг ч булчин сулрах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна өөр сөрөг үр дагаврыг үүсгэдэг.

   Ерөнхийдөө эртхэн орноосоо босоод хөдөлгөөтэй байх нь илүү үр дүнтэй. Йог хийх үед булчин болон шөрмөс тохирох төвшинд ачааллагдаж байдгаас гадна илүү уян хатан байдалтай болж байдаг, энэ нь нурууны өвчин намдахад хүргэдэг байх нь.

   Судалгаагаар нурууны өвчтэй хүмүүсийг 24-н долоо хоногийн хугацаанд долоо хоногт 2 удаа, 1 цаг 30 минут йогоор хичээллүүлсэн ба тэдний 56% нь нуруу өвддөг зовуур нь намдсан хэмээн мэдээлсэн байна. Мөн тэдгээр хүмүүсийн нуруунаас гадна гадна сэтгэл санааны хувьд илүү өөдрөг болсон гэжээ. Судалгаа дууссанаас 6 сарын дараа тэдгээр хүмүүст тандалт хийхэд 68% нь үргэлжлүүлэн йог хийсээр байжээ. Тэд үр дүнг нь мэдэрсэн учраас амьдралынхаа хэв маяг болгожээ.

Үе мөчний өрөвсөл намдаадаг

   Дасгал нь остеоартриттай (ясны үеийн үрэвсэл) холбоотой өвдөлт, хөшүүн байдлыг арилгахад тусалдаг болохыг аль хэдийн баталсан билээ. Гэвч зовиур ихтэй байж эрчимтэй хөдөлгөөн шаарддаг дасгал хийх нь өөрөө хэцүү зүйл юм. Йог харин зөөлөн хэмнэл бүхий хөдөлгөөнийг санал болгодог бөгөөд энэ нь хөдөлгөөнийг сайжруулж, үе мөчний эргэн тойрон дахь булчинг бэхжүүлэхэд тусалдаг.

yoga2 (1)

    2014 онд 36-н өвдөгний өрөвсөлтэй эмэгтэйг найман 7 хоногийн турш, 7 хоногт 1 удаа 90минутын хугацаанд йог хийлгүүлэн судалжээ. Үр дүнд нь йог хийдэггүй хүмүүстэй харьцуулахад зовуурын шинж тэмдэг нь харьцангуй багассан байна. Найман долоо хоногийн дараа тэд өвдөлт 38%, хөшүүн чанар 35% буурсан гэж мэдэгдсэн бол йог хийгээгүй бүлгийнхний шинж тэмдгүүд илүү муудаж байгаа хэмээжээ.

   Таны нуруу өвдөж байна уу, эсвэл үе мөчний үрэвслээс болоод зовуурлаад байгаа юм биш биз? Тэгвэл йог хийхийг зөвлөе!


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [192.82.88.83] 2021/09/03
хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа амжилт хүсий
Зочин [66.181.161.90] 2021/09/03
Үүнийг орчуулж хүргэж буй танай багт баярлалаа
DR UROLOGIST [197.210.8.127] 2021/09/03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) В
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.