Манлайлагч менежерийн 10-н ур чадвар

2021/05/20 Админ 1720 1 сэтгэгдэл



Ажилтанд юуг хэрхэн хийх талаар зүгээр хэлэхээс илүүтэй хэрхэн сайн менежер болох тухай зааж зөвлөх хэрэгтэй. Тодорхой ур чадвар, дадал зуршлыг өөртөө төлөвшүүлснээр үр дүнтэй чадварлаг менежер болно гэдгийг ойлгуулаарай.

Үүнээс ямар ур чадвар, ямар дадал зуршлыг төлөвшүүлэх ёстой вэ гэх асуулт гарч ирж байна.

Асуултын хариултыг олцгооё:

1.  Ажил хөнгөвчлөх туслах програмуудыг ашиглах

Амжилттай яваа менежерүүд техник технологитой хөл нийлүүлэн алхаж, өөрт хэрэгтэй программыг сонгон авч ашиглан ажлаа хөнгөвчилж үүнийгээ давуу тал болгон ашигладаг. Та ч мөн цагийн хувиараа төлөвлөх гэх  мэтчилэн жижиг програмуудыг ашиглах боломжтой. Жишээ нь: Zip SchedulesDroptask,BasecampToggl гэх мэт

2.  Тушаал өгөлгүй хамтран ажиллах

Чи тэр зүйлийг хийх ёстой гэж тушаал өгөхөөс илүү яагаад тухайн ажлыг хийх ёстой гэдгийг тайлбарлаж өгөөрэй. Мөн шийдвэр гаргах үйл явцад оролцуул.  

3.  Тоог биш хүмүүсийг удирдах

Хүснэгтүүд танд хэрэгтэй хариултыг өгдөггүй. Та ажилтан тус бүртэй тулж харилцах хэрэгтэй.

4.  Ажилтныг тандахаа болих

Итгэнэ үү байна уу? өрөө л мэд. Ажилтны зан авир, алхам бүрийг хянах гэж оролдох хэрэггүй. Ажилтан өөрсдийг нь тандаж тагнаж буйг мэдээд ирэхээр ажлын бүтээмж буурдаг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг. Тэдэнд орон зай, эрх чөлөөг өгснөөр ажлын бүтээмж нэмэгдэх болно.

5.  Өдөр тутамд тэдэнд зааж сургах

Ажилтан ажлаа хурдан хугацаанд маш сайн эзэмшихийг хүсдэг. Тиймээс мэдэж буй бүгдээ тэдэнд зааж сургах хэрэгтэй. Та өдөр тутамд замыг нь чиглүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Та хэр их заана тэд илүү их ажиллана.

6.  Дарангуйлж, бутлах хэрэггүй

Багуудын хооронд эрүүл өрсөлдөөн байх хэрэгтэй боловч хэт бие биеийнхээ эсрэг тэмцэлдэх нь эрүүл бус үйлдэл юм. Эрүүл өрсөлдөөн хүмүүсийг хурцалдаг. Харин ажлын байран дах дотоод зөрчилдөөн том хар чулуу л гэсэн үг.

7.  Бүгдийг мэддэг царайлах хэрэггүй

Ихэнх боссууд бүгдийг мэддэг мэт царайлж ажилтнуудын уурыг хүргэдэг. Яагаад гэвэл та бүхнийг мэдэхгүй. Маш олон тохиолдолд ажилтан танаас илүү зүйл мэддэг.

8.  Итгэл үнэмшлийг хулгайлах боломжгүй

Ажилтан ажлаа сайн гүйцэтгэвэл тэдэнд итгэл үзүүл. Ажилтан алдаа гаргавал танд хамаарахгүй гэж бүү бод. Хариуцлагыг хамт олон бүхэлдээ үүрнэ

9.  Тэд таны бодлыг уншиж чадахгүй

Маш олон менежерүүд ажилтан миний бодлыг уншиж чадна гэж боддог. Зүгээр ч нэг тохиолдол биш. Хэрэв ажилтан таны бодлыг уншдаг байсан бол таниар хэлүүлээд байх шаардлага байхгүй.

10.  Гүйцэтгэхээс бүү ай

Та шийдвэр гаргаж тэднээр гүйцэлдүүлдэг. Тэдэнд бодож буй зүйлийнхээ талаар хэлэлгүйгээр хийж буй зүйлээ харуул.

 Эх сурвалж: http://www.lifehack.org/


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
DR PRADHAN [165.22.180.212] 2021/06/01
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.