Хэрхэн бусдыг урамшуулдаг манлайлагч болох вэ?

2021/05/17 Админ 3427 1 сэтгэгдэл

 

Амжилттай яваа байгууллагын ард амжилттай харилцаа холбоо, хамтран ажиллах чадвараас гадна ажилтны дундаршгүй урам зориг оршин байдаг. Урам зориг дүүрэн ажилтан илүү бүтээмжтэйгээр ажиллаж, эргээд эргэн тойрныхоо хүмүүсийг урамшуулж өндөр үр дүнд хүрч чаддаг.

Хүн бүр урамшуулагч манлайлагч болж чадах хэдий ч ихэнх компанид ийм манлайлагч маш цөөхөн байдаг нь олон судалгаанаас харагддаг. Эдийн засгийн Оюун ухааны Нэгдэлд хийсэн ажил олгогчдын судалгааны дүнд манлайлагч нь тэднийг сэдэлжүүлдэг, урамшуулагч гол хүчин зүйл гэдэгтэй судалгаанд хамрагдагсдын дийлэнх хувь нь санал нийлж байв.

Бусдыг урамшуулж, идэвхжүүлдэг манлайлагч байх талаар 2000 гаруй хүнийг хамруулсан судалгааг эхлүүлж, шинэ судалгааны хөтөлбөрийг Bain & Company компани хэрэгжүүлж эхэлсэн. Уг судалгааны үр дүн үнэхээр гайхшрал төрүүлж байв. Дан ганц урам зориг хангалттай биш ажээ. Урамшуулагч манлайлагч хувь хүн болоод баг хамт олныг сэдэлжүүлэхдээ давуу талтайгаа уялдуулж цор ганц арга замыг бий болгодог ажээ. Мөн тэд тушаал болон хяналтаар биш эрх мэдлээрээ дамжуулан өндөр гүйцэтгэлд хүрч чадсан байна. Хэрхэн урам зоригтой, өндөр гүйцэтгэлтэй манлайлагч болох талаар Bain & Company-н судалгааны дүгнэлтээс хүргэж байна.

  • Өөртөө урам зориг бий болгох онцгой зүйлийг олж мэдэх

Судалгааны хүрээнд нэг хамт олноос тэдэнд юу урам зориг өгч идэвхжүүлдэг талаар асуухад  манлайлагчдад тус болдог 33 жагсаалтыг 4-н хэсэг болгон  гаргаж өгсөн байна.  

Үүнд:

  1. Дотоод нөөц бололцоогоо хөгжүүлэх,

  2. Бусадтай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх,

  3. Уур амьсгалаа эерэгээр өөрчлөх,

  4. Багаар ажиллах, удирдах

Стресст хүлээцтэй ханддаг, өөрийгөө хүндэтгэдэг, өөдрөг хандлага нь нөөц бололцоогоо хөгжүүлэхэд тусалдаг.

Эрч хүчтэй байдал, даруу төлөв зан, бусдын асуудалд чин сэтгэлээсээ хандах нь бусадтай харилцахад тусалдаг.

Нээлттэй, өөрийн ашиг сонирхлыг тэргүүнд авч үздэггүй, хариуцлагатай байдал нь уур амьсгалыг эерэгээр өөрчлөхөд тусалдаг.

Алсын хараатай, анхааралтай, дэмжлэг үзүүлдэг байдал нь бусдыг манлайлахад тусалдаг.

Тухайн байгууллагыг зөв аргаар идэвхжүүлдэг урамшуулагч манлайлагч маш олон төрөл байдаг бөгөөд нэгдсэн ямар ч хэв маяг байдаггүй талаар судлаачид олж мэдсэн байна. Хэрэв хэн нэгэн өөрийн давуу тал дээрээ анхаарлаа хандуулж чадах юм бол урамшуулагч манлайлагч болох боломжтой  гэх судалгааны дүн гарчээ.

Мөн хүмүүсийг урамшуулахад манлайлагчдад өөр өөр өвөрмөц шинж тэмдгүүд тусалдаг ч урамшуулагч манлайлагч байх магадлалаа хоёр дахин нэмэгдүүлж тэдгээрээс ялгарах цор ганц нэгэн байх хэрэгтэй юм. Ялангуяа, зүгээр энгийн нэгэн шинж чанарыг хоёр дахин нэмэгдүүлж чадах юм бол бусад үе тэнгийнхнээсээ 10% урд жагсаж чадна гэсэн үг.

Урамшуулахад манлайлагчдын олон шинж чанаруудаас “төвлөрөх чадвар”-г судалгаанд хамрагдагсад илүүтэй онцолсон юм. Стрессийг энгийнээр хүлээн авч, тайван байдлаа хадгалах, бусдын сэтгэл санааг ойлгох, сайн сонсогч байх чадвартай манлайлагч гэсэн үг юм.

  • Таны давуу тал байгууллагын үнэ цэнийг бий болгохтой нийцэх ёстой.

Үр дүнтэй манлайлагч энгийн нэгэн байдаггүй. Гайхалтай гүйцэтгэлд хүрэхийн тулд компаниудад цор ганц нөхцөл байдал, стратеги, бизнесийн загвар, соёлыг тусгасан манлайллын төрхтэй байх хэрэгтэй.

  • Зах зээлд ялалт байгуулахын тулд бүх компани өрсөлдөгчдөөсөө илүү гарах давуу онцлог шинж чанараа тодотгох ёстой.

Манлайлагч бүрт ижил байдаг нэгэн үнэн бол “Тэд бүгд ууртай, өргөн мэдлэг боловсролтой биш бөгөөд тэдний уур уцаартай зан нь байгууллагын үнэ цэнийг бий болгох арга замтай холбогдох ёстой”. Ууртай манлайлагч байгууллагын өрсөлдөх давуу талыг баталгаажуулах замаар гайхалтай гүйцэтгэлд хүрж чаддаг. Тэд эдгээр чадавхийг улам нэмэгдүүлэх, нөөцөө тэгш хуваарилах, гол тоглогчдынхоо амжилтыг үргэлжлүүлэхэд шаардлагатай эрх чөлөөг өгдөг эсэхийг чухалчилдаг.

  • Ажилтнаа ажил үүргээ гүйцэлдүүлээсэй гэж хүсэж байгаа бол өөрөөр биеэ авч яв

Компани ялалт байгуулах гайхалтай санаатай байсан ч манлайлагч үйл ажиллагаа явуулах өөр бусад арга замыг хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Манлайлагч бусдыгаа урамшуулахаас гадна үр дүнг бий болгох шинэ арга замыг боловсруулдаг байх ёстой.

Урамшуулагч манлайлагч бусдыг урамшуулах аргыг хэрэгжүүлэхдээ хэзээ юу хийх вэ буюу цаг хугацааг маш анхааралтай сонгох хэрэгтэй. Манлайллын бодит цаг хугацаа гэж байдаг. Хэд хэдэн сонгодог жишээ дурдвал:

-   1987 онд Паул О’Нил /Paul O’Neill/ Алкао/Alcao/-ийн гүйцэтгэх захирал байхдаа ажлын байран дахь аюулгүй байдалд компани анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг олж мэдсэн юм. Тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд 24 цагийн турш аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх бөгөөд дүрмийн хэрэгжилтийн процессыг удирдлагуудад шууд мэдэгдэх журам хэрэгжүүлсэн байна. Аюулгүй байдал мэдэгдэхүйц хэмжээнд сайжирсан ба Алкаогийн ажилтнуудын гэмтэл АНУ-ын дунджаас 5%-аар буурсан үзүүлэлттэй байсан билээ. 

- Бараг 8 жил завсарласны эцэст Старбакс/Starbucks/-ийн гүйцэтгэх захирлаар Ховард Шулъц /Howard Schultz/ эргэн ирэхдээ Старбаксийн цор ганц хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлөх зүйл нь арын албанд байсан гэдгийг анзаарчээ. Шульц компаниа өөрчлөхийн тулд шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тэрбээр эспрессо хийх урлагийн баристаг давтан сургахийн тулд 2008 оны 2 сарын 26-нд АНУ-д байрладаг 7100 дэлгүүрээ 3 цагийн турш хаасан ажээ. Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр уг санаагаа хэрэгжүүлж Старбаксыг дахин аугаа брэнд болгож чаджээ.

-  2006 онд бизнесээ эргэлдүүлэхэд туслахын тулд Алан Мулаллид /Alan Mulally/ Форд/Ford/-д ирэхдээ компанийн үйл ажиллагаагаа явуулах арга замыг өөрчлөх зоригтой арга хэмжээ авч чадсан юм. Гүйцэтгэх удирдлагуудын хурлын үеэр Марк Фиэлд /Mark Fields/ түүний хийсэн алхмыг хүлээн зөвшөөрч сайшаасан байдаг. Энэ нь компанид шаардлагатай шинэ соёл болох нээлттэй, шударга харилцааг тогтоож уур амьсгалыг өөрчилж чаджээ.

Эдгээр нь гүйцэтгэл, урам зориг аль алийг нь бий болгох нэр хүндтэй манлайлагчдын цор ганц үйлдэл ч гэлээ тэд урамшуулагч манлайлагч ямар байх ёстой вэ гэдгийг бид бүгдэд харуулах цонхыг нээж өгсөн юм.

Дорнын философид “Хэрэв та оршин байх арга замаа өөрчлөхийг хүсэж байгаа бол хийх зүйлсийнхээ арга замыг өөрчлөх ёстой” хэмээсэн байдаг.

Эх сурвалж: https://hbr.org/

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
DR PRADHAN [197.211.58.39] 2021/05/19
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) 
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.