Залхуу ажилтны гаргадаг 7 зан чанар

2021/05/10 Админ 4768 1 сэтгэгдэл

 

Бизнесийн орчинд уг 7-н зан чанар нөлөөлснөөр ажлын амжилт буурах дараах нөхцөл байдал үүсдэг.

  1. Ажилтныхаа ажлын бүтээмж гүйцэтгэл буурах.

  2. Ажилтан ажлаа хийж байгаа ч үр ашиг харагдахгүй байх.

  3. Ажилтны ажилд ахиц гарахгүй байх нь хамтран ажилладаг хүмүүст сөргөөр нөлөөлөх.

Залхуу ажилчдыг яагаад, хэрхэн ажилд авсан өөр өөр шалтгаанууд байж болох ч тэдэнд илрэх зан чанарууд адилхан юм. Тиймээс ажил олгогчдын хувьд эдгээр зан чанарууд мэддэг байх хэрэгтэй.

1. Гомдоллох

Хэнд яагаад гомдолж байгаа нь хамаагүй. Энэ гомдол нь ихэвчлэн өөрчлөлт хийхэд бэлэн биш гэдгийг харуулж байгаа юм. Зүгээр л цаг үрэх арга. Үр бүтээмжтэй байхаас илүү гомдоллох амархан шүү дээ. Жон Брэндоны дурдсанаар “Үр бүтээлтэй хүмүүс асуудалд живэлгүй ажлаа хийдэг” гэсэн байдаг.

2. Шалтаг гаргах

Гомдоллохтой адил ямар нэг шалтаг гаргах нь үр бүтээмжтэй байж чадахгүй. Худал шалтаг тоочиж байвал энэ ажилтны асуудал. Зөвхөн ямар нэгэн шалтаг гаргахдаа илүү анхаардаг. Нэг, хоёр удаа бол зүгээр ч цаашид анхаарах хэрэгтэй.

3. Хойш тавих

Энэ зан чанар шалтгаас үүднэ. Ихэнх тохиолдолд ажилтан шалтаг гаргах ба энэ ажлыг хойш татах, тухайн ажлыг хойшлуулах бас нэг шалтаг юм. Бага хэмжээнд зүгээр ч гэлээ зуршил болчихвол том асуудал юм.

4. Даргадаа бүх зүйлийг даатгах

Энэ 2 шалтгаантай. Ажилтан даргынхаа хийж байгаа ажилд найдах. Тэд өөрөө ажлыг бие дааж хийх итгэлгүй байна. Ажилтны үр бүтээмж харагдахгүй. Ажлын үр бүтээмжтэй байх гол хэсэг нь асуудалд анхаарах, асуудлын шийдлийг олох, бүтээлч байх юм. Дарга тань ажиллаж байхад түүнд тусламж хэрэггүй гэсэн үг биш.

5. Зөвхөн зээл авах тухай санаа зовох

Ажлын талаар огт санаа зовохгүй байгаагийн шинж тэмдэг юм. Эдгээр ажилчдад урт хугацааны зээл авах чухал учир ажлын бүтээмж гардаггүй. Үнэхээр үр бүтээмжтэй ажиллахын тулд өөрт даатгаж өгсөн ажилдаа бүтээлч, шинэлэг байх хэрэгтэй. Дараа нь цагаа үр ашигтай ашиглах хэрэгтэй. Энэ нь зүгээр ажлын бүтээмж харахаас илүүтэй ажилчны урам зориг, хүсэл тэмүүллийг харуулна.

6. Урам зориггүй, урагшгүй байх

Дээр дурдсан үйлдлүүдийг үргэлж гаргаж байгаа бол тухайн ажилтан урам зориггүй, урагшгүй гэсэн үг. Ажилтан ажлын бүтээмж, үр дүнгийн талаар огт санаа зовохгүй байна уу? Энэ зан чанар ажлын бүтээмжийг хойш татдаг. Зарим тохиолдолд ажилтан эхлэлээ буруу тавьсан учраас урам зориггүй, урагшгүй байдаг.

7. Өөрийн сайн сайхны төлөө ажиллах

Ажилдаа хэтэрхий бардам байх үед тохиолддог. Ямар ч гомдол, шалтаггүйгээр өөрийн хийх зүйлсээ хийдэг. Заримдаа асуудлаа өөрсдөө шийдвэрлэдэг ч гэлээ энэ нь тухайн ажилтны өөрийн хувийн амжилт сайн сайхны төлөө байдаг. Бие даасан урам зоригтой харагдаж байгаа ч ажлын үр бүтээмжид муу нөлөөтэй байдаг.

Эх сурвалж http://www.businessinsider.com/

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
DR PRADHAN [197.211.58.39] 2021/05/19
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) 
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.