Борлуулалтын сургалтын бизнесийг амжилттай эхлүүлж, удирдаж яваа бизнес эрхлэгчид болох Тони, Линда Коул нар 12 настай хүү Антоннигоо зүрхний шигдээсээр алджээ. Агшин зуур бүх зүйл орвонгоороо эргэсэн байна. Энэ явдлын дараахан тэд шинэ номоо хэвлүүлжээ. Уг номоо “Антонниг дахин амилуулаач: Зорьсон газраа хүрэх эр зориг бүхий түүх” хэмээн нэрлэсэн байдаг. Тони, Линда нар хямралыг хэрхэн даван туулж, бизнесээ хадгалж үлдэх талаарх ойролцоо түүхүүд, түүнчлэн уй гашууг даван туулж урагш хөдөлж өнөөдрийн зэрэгт хүрсэн нууцаа дэлгэжээ.
Ингээд тэдний хямралыг амжилттай даван туулсан талаарх зөвлөгөөг хүргэе:
Гэр бүл, найз нөхдөөсөө тусламж авахаас татгалзах хэрэггүй. Тэдний чамайг гэх сэтгэлийг хүлээж ав. Ганцаараа хямралаас гарах гэж оролдох хэрэггүй.
Эмчид эрүүл мэндээ даатга.
Завгүй бай. Сул чөлөөтэй, хийх ажилгүй байна гэдэг хамгийн хэрэггүй зүйл. Гэртээ ганцаараа зүгээр л суугаад баймааргүй байгаа биздээ.
Унт. Сайн унтаж амар. Таны бие мах бодь, оюун санаанд амралт хэрэгтэй.
Эерэг бай. Идэвхтэй бай. Таны хандлага үр дүнд ихээхэн хувь нэмрээ оруулах болно. Аль болох хамгийн боломжит байдлаар өөрийгөө хөгжүүл.
Оюун санаандаа тухайн нөхцөл байдлаас гарах “гарц”-г хай. Жишээ нь: Өөрийгөө намуухан урсгалтай голд, усан онгоцон дээр хөвж байна гэж төсөөл. Өөрөө өөртөө төвлөрч, анхаарал сарниулж байгаа бүх зүйлсийг март.
“Энэ асуудлыг ч бас даван туулах болно” гэдгийг хүлээн зөвшөөр. Энэ зүйл огт боломжгүй, хэзээ ч болохгүй байж магадгүй ч та эргээд “хэвийн” амьдралдаа орох болно.
Бусдад анхаарлаа хандуул. Амиа бодоод байж болохгүй. Хямралын үед хэнд тусламж хэрэгтэй байна? Эргэн тойрныхондоо хэрхэн тусалж чадах вэ?
Тогтмол дасгал хөдөлгөөн хий. Өдөр бүр 30 минут алх, гүй, дугуй уна. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь оюун санаа болоод сэтгэл санаанд үр дүнтэй. Мөн сайн нойр ав. Таны бие мах бодь хүчтэй болох бөгөөд өөрийгөө хянахад хялбар болох болно.
Зөв хооллож сайн ид. Хүнсний ногоо, жимс жигнэмэг, уураг, нүүрс усыг сайн зохицуулж тэнцвэртэй хооллох маш чухал. Таны бие, оюун ухаан маш ихээр стрэсстэй байна. Танд шим тэжээлтэй хоол хэрэгтэй болохоос биш нэмэлт бэлдмэлүүд хэрэггүй.
Эцэст нь хэлэхэд зайлшгүй цаг мөч зөндөө бий. Гуниг гутралдаа живж суухаас гарах арга замыг хай.
Эх сурвалж: www.resurrectinganthony.com.