Өөрийн сэтгэл хөдлөлөө ойлгох 3 арга зам

2021/03/15 Админ 2967 1 сэтгэгдэл

 

Манлайллын ур чадварын түлхүүр нь сэтгэл хөдлөлөө үр дүнтэй удирдах явдал юм. Харин сэтгэл хөдлөлөө үр дүнтэй удирдаж, ойлгох эхний чухал алхам бол сэтгэл хөдлөлөө ойлгох, тодорхойлох билээ. Гэхдээ энэ сонсогдож байгаагаасаа хамаагүй илүү хэцүү. Бидний ихэнх нь яг юу мэдэрч байгаагаа тодорхойлох гэж тэмцдэг. Зарим тохиолдолд хамгийн илэрхий шинж тэмдэг ч ан цав таардаггүй.

Энэ нь яагаад тийм хэцүү байдаг хэд хэдэн төрлийн шалтгаан бий: Бид хүчтэй сэтгэл хөдлөлд дарагдсан байх ёстой гэдэгт итгэдэг. Бидэнд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн эсрэг нийгмийн болон зохион байгуулалтын бичигдээгүй дүрэм байдаг. Эсвэл бид сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэл хэзээ ч сурч байгаагүй. 2 жишээг авч үзье:

Неена Жаредтай уулзах бүхий л хугацаандаа түүнийг дэлбэртэл уурлуулах үг хэлж байв. Эргэлт бүр дээр түүнийг тасалж бүтэлгүйтсэн төслийнх нь талаар хүн бүрт сануулж байв. Тэрээр маш их уурлав.

Майкл уртаас урт өдрийн дараа гэртээ орж ирээд хүрмээ тайлахдаа санаа алдав. Эхнэр нь түүнээс ямар нэгэн буруу зүйл болсон эсэхийг асуухад тэрбээр “би зүгээр л стресстэй байлаа” гэж хэлээд зөөврийн компьютераа сугалж гаргаад тайлангаа дуусгахаар суулаа.

Уур хилэн, стресс хоёр ажлын байран дээр хамгийн их харагддаг сэтгэл хөдлөл. Эсвэл бидний хамгийн их хэрэглэдэг нэр томьёо. Гэсэн хэдий ч бид бүгдээрээ нарийн аргаар тайлбарлах ёстой гүн гүнзгий мэдрэмжүүдээ нуучихдаг. Тэгээд өөрсдийгөө сэтгэл санааны хаттай болгох гэж хичээдэг.

Неена галзуу байж болох ч бас тэр гунигтай байвал юу гэсэн үг вэ? Түүний төсөл амжилтгүй болсон учир тэрбээр гунигтай байгаа. Алдсан бүтэлгүйтлээсээ болоод түүний карьер унана гэж бодохоор сэтгэл нь зовнисон байна. Жаред хэд хэдэн удаа түүнийг тасалсан нь сэтгэл зовнил нь бүр нэмэгдсэн. Яагаад төсөл нь амжилтгүй болсон бэ? Тэр одоо ямар ажил хийх вэ? Эдгээр сэтгэл хөдлөл нь түүний уур хилэнг хоолложээ. Улмаар тэр сэтгэл хөдлөлөө ялгаж салгаж чадаагүй.

Харин Майклийн стрессийн цаана байгаа бодит үнэн гэвэл тэрбээр зөв замаар явж буй гэдэгтээ итгэлтэй биш байгаа. Тэр мэдээж стрессдсэн. Гэхдээ яг юу болоод байгаа юм бол?

Эдгээр асуултуудад боломжоороо хариулах нь Неена, Майкл хоёрын хувьд асуудлын суурийн олох, сэтгэл хөдлөлөө удирдах түлхүүр болно. Тэдний нэгэн адил бид бүгдээрээ сэтгэл хөдлөлөө илүү нарийн тайлбарлах хэрэгтэй.

Хэрэв бид уураа барих шаардлагатай болох юм бол өөр арга барил ашиглаж болно.

Хүмүүс сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч шийдвэрлэж чадахгүй байгаа тохиолдолд бие махбодид физик байдлаар илэрч толгой өвдөх гэх мэтийн шинж тэмдэг илэрдэг. Бид мэдрэмжээсээ зайлсхийх нь олон эрсдэлийг дагуулдаг. Нөгөө талаас мэдрэмжээ хүлээн авч зөв тодорхойлсноор түүнээс гарах арга замыг олж асуудлыг шийдвэрлэж чаддаг.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ИЛҮҮ САЙН ОЙЛГОХ 3 АРГА ЗАМ БАЙДАГ:

Сэтгэл санааны толь бичгээ өргөжүүл

Үг маш чухал. Хэрэв та маш хүчтэй сэтгэл хөдлөлийг мэдэрч байгаа бол түүнийг яг юу гэж дуудахаа сайн бодоод үз. Нэг нэр томьёо олоод зогсох хэрэггүй: Та нэг үгээр тодорхойлсон бол дараагийн удаа 2 үгээр, бүр олон үгээр мэдрэмжээ илэрхийлээд үзээрэй. Сэтгэл хөдлөлийн нэр томьёоны тайлбар толийн жагсаалтыг хүргэж байна.

Сэтгэл хөдлөлийн эрчмийг авч үзье.

Ууртай, стресстэй гэдэг нь бага эрчимтэй үед гардаг сэтгэл хөдлөл юм. Эдин гэрлэлтийн эсрэг тэмцэгч байв. Тэрээр эхнэрээ “ууртай” гэдэг үгээр тодорхойлсон байв. Үгийн сангийн жагсаалтаас хараад сэтгэл хөдлөл бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй гэдгийг анзаарсан. Түүний эхнэрийн сэтгэл хөдлөлийг өөр үгээр тайлбарлахад тэрбээр залхмаар, тэвчээргүй гэдгийг харжээ. Үүнээс харахад тэрбээр эхнэрээ зүгээр л ууртай хүн гэдгээс өөрөөр хардаг болсноор тэдний харилцаа эрч өөрчлөгджээ. Тэрбээр өөрөө уурлахгүйгээр хариулж болно гэдгээ ухаарчээ. Үүний нэгэн адил та өөрийгөө яг баттай үнэлэх нь нэн чухал юм.

Өөрийн сэтгэл хөдлөлөө жагсааж бичээд 1-10 онооны хооронд үнэлээрэй. Та сэтгэл хөдлөлөө хэр гүнзгий мэдэрч байна вэ? Хэр түрэмгий, хэр хүчтэй байна? Өөр үгээр тайлбарлавал юу гэх вэ?

Сэтгэл хөдлөлөө бич

Жэймс Пэннэбэйкр /James Pennebaker/ бичих болон сэтгэл хөдлөлийн үйл явцын хоорондын холбоосд 40 жилийн турш судалгаа хийсэн. Түүний туршилтын үр дүнд сэтгэл хөдлөлөө бичсэн хүмүүс сэтгэл санаа болон бие махбодийн хувьд эрс сайжирсан нь нотлогджээ.

Бичих явцад тэд сэтгэл хөдлөлөө өөр өнцгөөс харах болж, үр дагаврыг нь тодорхойлох боломжийг олгосон байна.

Доорх дасгалыг туршаад үзээрэй.

  • 20 минут төвлөр, тайвшир.
  • Тэмдэглэлийн дэвтэр, компьютер алийг нь ч ашигласан болно. Өнгөрсөн долоо хоног, сар, жилийн хугацаанд сэтгэл санааны байдлынхаа тухай бич.
  • Төгс төгөлдөр эсвэл сонирхолтой зүйл бичих гэж хичээх хэрэггүй.
  • Дараа нь цаасаа урах, аль эсвэл бичсэн зүйлсээ хадгалахгүйгээр гарах үйлдлийг хийснээр таны бодол санаа таниас гарч цаасан дээр л үлдлээ гэсэн үг юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.161.38] 2021/03/23
Ок
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.