Таны заавал сонсох ёстой хүний ​​нөөцийн 17 подкаст

2021/03/08 Админ 5201 0 сэтгэгдэл

 

Хүний нөөцийн (ХН) подкастуудыг олон нийт яагаад сонсох сонирхолтой байдгийг ойлгоход их энгийн.

Подкастуудыг өдөр тутмын нөхцөл байдалд сонсоход хялбар бөгөөд тархины хүчин чадал бага шаардаж зарцуулах хугацаа боломжийн хэмжээнд байдаг. Жишээлбэл, өдөр бүр ажилдаа явах маршрут, долоо хоногт индүүдэх хувцас эсвэл оройн цагаар гүйхтэй адил хугацааг шаарддаг.

Үүнээс ч илүү подкаст бол өөрийн мэдлэгийн цар хүрээг өргөжүүлэх аргуудын нэг юм.

Эдгээр нь хүний нөөцийн ур чадвараа өргөжүүлэх, ажилд зуучлах, авьяас чадвараа удирдах талаар шинэ зүйлийг заахаас гадна ажлын байрны ирээдүй ямар байх талаар танд танилцуулна.

1. Recruitment On the Go

Хэн?

Ажилд элсүүлэх болон ажилд авахтай холбоотой бүх зүйлийн талаар мэдэх боломжтой подкаст юм. Мэдээж энэ нь зам зуур явж байхдаа шууд сонсох боломжтой подкаст. 

Нью Йорк дахь Harver оффисоос хөтөлж буй хөтлөгч Caitie McCollow нь ажлын сонгон шалгаруулалт зуучлалын талаарх сэдвүүдийг олж нээхэд тусалж, ажилд авах үйл явцаа хэрхэн сайжруулах талаар зөвлөмжүүд өгдөг.

Юу?

7-15 минутын хооронд өрнөх богино хугацааны өдөр бүр гардаг дугаарууд маань ажилд авах талаар шаардлагатай үндэс болон хэрэгслээр бүрэн хангаж өгнө.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Өглөө юм уу орой ирж буцахдаа, эсвэл 10 мин зарцуулах боломжтой хэзээ ч сонсох боломжтой.

2. Digital HR leaders

Хэн?

Digital HR подкастад хүмүүсийн анализын удирдлага болох David Green байгууллагууддаа өөрчлөлт хийж буй хүний ​​нөөцийн удирдагчидтай ярилцдаг.

Юу?

Долоо хоног бүр гардаг 30-45 минутын дугаарууд хүний нөөцийн салбарынханыг ирээдүйд хэрхэн бэлтгэх болон хүний нөөцийн удирдлагууд дата мэдээлэлд суурилсан, дижитал чадварыг дээшлүүлэхэд юу хийх шаардлагатай талаар ярина.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Өглөө ажилдаа явж байх зуур.

3. Honest HR

Хэн?

Honest HR нь SHRM буюу Хүний Нөөцийн Менежментийн нийгэмлэгээс гаргадаг подкаст бөгөөд нэрэндээ дурдсан шиг хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй юу ч үлдээлгүйгээр бүх зүйлийн талаар ярьдаг

Юу?

Хөтлөгч Callie Zipple нь хүний ​​нөөцийн газар болон байгууллагуудыг задалж -Гүйцэтгэх удирдлагын хэмжээнд хүрэх, боссынхоо санаа бодлыг сорих, байгууллагын соёл ур чадварыг дээшлүүлэх гэх мэт зүйлүүдийн талаар ярьдаг.

Сонирхолтой баримт: Honest HR нь мини дугааруудыг боловсруулж (жишээ нь онцлог шинж чанар, бүрэн оролцооны талаар), хүмүүст мэргэжлийн хөгжлийн кредит (PDC) авах боломжийг бий болголоо!

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Ихэнх дугаарууд нь 30-45 минут байдаг бөгөөд та ажлаасаа ирэх очихдоо эсвэл ажлын байрандаа ч мөн өөрийгөө хөгжүүлэх зорилгоор сонсож болно.

4. The Candidate Experience Podcast

Хэн?

The Candidate Experience подкаст нь Chuck Solomon-ы хөтөлдөг хүний нөөцийн подкаст бөгөөд ажил горилогчид анкет бөглөх эхний алхмаас эхлээд ажилд орох хүртэлх бүх туулах замын талаар ярилцана.

Юу?

Хөтлөгч Chuck Solomon сонгон шалгаруулалтын менежер, мөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийг подкастандаа зочноор урьж хэрхэн ажил горилогчдод үлдээх сэтгэлийг сайжруулж, ажил олгогчийн брэндийг сайжруулах талаар 20-30 минутын турш үргэлжлэх цувралуудыг хүргэдэг.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Замд явж байхдаа, эсвэл өөрийн хүссэн цагтаа сонсож болно.

5. The Jim Stroud Podcast

Хэн?

The Jim Stroud подкастыг Jim Stroud өөрөө хөтөлдөг бөгөөд соёлын чиг хандлага, шинээр гарч ирж буй технологи нь ажлын ертөнцөд хэрхэн нөлөөлж байгаа талаар өөрийн бодол ойлголтын талаар ярилцдаг.

Юу?

Jim Stroud өөрийн туршлага дээр үндэслэн технологид хайртай бүх хүнд зориулж Google, Siemens гэх мэт газруудад зөвлөгөө өгдөг.

Технологид дуртай хэн бүхэн заавал сонсох хэрэгтэй подкаст

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

10 минут хугацаа ямар ч үед тохиож болно уулзалтын дундуур, завсарлагаа авч байх үед, гүйлтийн зам дээр гүйж байхад гэх мэт.

6. The Employer Branding Podcast

Энэ нийтлэлийн эхэнд бид хүний нөөцийн подкастууд олон төрлийн сэдвээр ярьдаг гэж хэлсэн байх аа? Түүний нэг жишээг үүнээс харж болно

Хэн?

The Employer Branding Podcast хөтлөгч Jörgen Sundberg ажил олгогчийн брэндийг бий болгох, мөн компанийн дүр төрхийг ашиглан хэрхэн ажил горилогчдыг татах тал дээр төвлөрнө.

Юу?

Jorgen долоо хоног тутмын подкаст дээрээ олон улсын ажил олгогч брэндүүдийн удирдагчид,түүний эсрэг босогчид, шинийг санаачлагчидтай ярилцаж, дуртай зөвлөгөө болон арга барилыг нь хуваалцдаг. Оролцож буй компаниуд нь өрсөлдөгч брэндээс эхлээд Unilever, Salesforce, Walmart зэрэг тэргүүлэгч компаниуд хүртэл байдаг.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Дугаарууд нь 20 минут орчим үргэлжилдэг бөгөөд ажил олгогчийн брэнд сэдвийг сонсоод оффисоороо зугаалж яагаад болохгүй гэж?

7. Workology

Хэн?

Workology Podcast бол үймээн самуунтай байгаа ажлын байр болон байгаа байдлаас залхсан хүний нөөцийн удирдагчдад зориулсан подкаст юм.

Хөтлөгч Jessica Miller-Merrell зочидтой хамт бизнесийн удирдлагуудад чиг хандлага, арга хэрэгсэл, кейс судалгааны талаар ярилцаж сууна.

Юу?

25 минутын дугаарууд нь олон янзын сэдвийг хамарсан байна. ‘Автономит тээврийн хэрэгсэл яагаад хамрагддаг вэ’, ‘Хүний нөөцийн удирдлагын дасгалжуулагчийн ач тус’, ‘Манлайллын эмпати сэтгэлгээг бий болгох’, ‘Ажлын байран дахь харилцаа холбоогоо сайжруулах’ гээд бүх зүйл орно гээд бодоод үзээрэй.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Өдөр тутамдаа 25 минут гэрээс ажилдаа хүрэх замдаа сонсоход тохиромжтой.

8. The Laptop Recruiter

Хэн?

The Laptop Recruiter подкастын хөтлөгч Andy Whitehead ажил горилогч болон бизнес эрхлэгчдэд зориулж бүтээсэн подкаст юм.

Ийм учраас дугаар тус бүр нь зөвхөн өндөр чанартай авьяас чадвартай ажил горилогчийг хэрхэн татах, түүнтэй холбогдох талаар мэдээлэл өгөхөөс гадна сонсогчдод жижиг бизнесийг хэрхэн хөгжүүлэх талаар чухал сургамж өгдөг.

Юу?

Энэхүү подкаст нь илүү үр бүтээмжтэй ажиллах, хүчтэй нетворкинг хүрээллийг бий болгох, ажил горилогчдод илүү сайн туршлагыг бий болгох талаар хэрэгтэй зөвлөмжийг өгдөг.

Өөрөөр хэлбэл The Laptop Recruiter нь зөвхөн өөрийн ажилд зуучлах бизнесийг бий болгохыг зорьж буй хүмүүст зориулагдаагүй болно.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Дугаарууд ихэвчлэн 15-20 минутын хооронд байдаг тул ажил хэргийн уулзалт хийхээр явж байх үед тань сонсох боломж гарч магадгүй байх.

9. HBR IdeaCast

Хэн?

HBR IdeaCast подкаст нь нарийн утгаараа хүний нөөцийн подкаст бол биш юм. Энэ бол Harvard Business Review-ээс танд хүргэж буй бизнес эрхлэгч Alison Beard, Curt Nickisch нарын бизнес, менежментийн подкаст юм.

Юу?

Долоо хоног тутмын цуврал нэвтрүүлэг нь өрсөлдөгч гүйцэтгэлээ хэрхэн сайжруулж байна гэхээс эхлээд байгууллагын ажилтан авах үйл явц болон бусад бүх зүйлийг хэрхэн засч сайжруулах талаар зөвлөмжүүд гэх мэт олон сэдвийг хамардаг.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Дунджаар 30 минут орчим урттай (ихэвчлэн арай илүү бага хугацаанд) бол энэ нь ийш тийшээ замдаа явж байхдаа сонсоход тохиромжтой.

10. The Chad & Cheese Podcast

Хэн?

The Chad & Cheese Podcast нь хүний нөөцийн подкастын ертөнцөд өөр дуу хоолойг таниулдаг. Зохион байгуулагч Chad Sowash, болон Joel Cheesman нар ‘ажилд авах салбарынханд өвтгөж буй газарт нь цохихоор’ ирсэн гэж өөрсдийгөө тодорхойлдог.

Юу?

Хүний нөөцийн хамгийн хэрцгий подкаст бөгөөд нь ажилд авах тухай мэдээлэл, нүүрэмгий үзэл бодол болон онцлох үзэл бодол, олон тооны тэнгэрийн амьтадын талаарх дугаарууд ордог.

Chad болон Joel хоёр хүнд хэцүү асуулт тавих эсвэл түүний талаар мэтгэлцэж санал бодлоо  илэрхийлэхээс зайлсхийдэггүй бөгөөд энэ нь хэрэгтэй мэдээллийг хүргэнгээ ч үнэхээр гайхалтай шоу нэвтрүүлэг болдог.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Энэ подкастын хувьд тохиромжтой үе гэхээс илүү хэзээ сонсмоор байгаа сэтгэлийн санааны байдлаас хамаарана.

11. Invisibilia

Invisibilia нь хүний ​​нөөцийн подкастын ангилалд шууд орохгүй ч энэ нь хүний ​​зан төлөвийн талаарх подкаст бөгөөд та хүмүүсийн талаар ганц хоёр зүйлийг сурах болно гэсэн үг юм.

Хэн?

Invisibilia - гэдэг нь латин хэлээр үл үзэгдэх зүйлс гэсэн орчуулгатай - үүнийг ‘өөрийнхөө амьдралыг өөрөөр харах шинжлэх ухаантай нэгтгэсэн уран өгүүлэл юм.

Юу?

Дугаар тус бүр өөр өөр зан байдал, хариу үйлдэл, санаа бодлыг судалж, хүн төрөлхтөн бид яагаад өөрсдийнхөө зан авирыг гаргаж байгаад анализ хийдэг.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Чимээгүй орчинд

12. The Future of Work

Хэн?

The Future of Work подкаст бол долоо хоног бүр Jacob Morgan-ы хөтөлдөг дэлхий даяар байгаа бизнес удирдлагууд болон ахлах менежерүүдийг урьж ажлын байрны ирээдүйн талаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлдэг подкаст юм.

Юу?

Энэхүү хүний нөөцийн подкастын нэг цагийн нэвтрүүлэг нь шинэ сэдвүүдийг судалж, тусгай зочин урьж оролцуулдаг. Ажлын ертөнц яагаад өөрчлөгдөж байна вэ? Ажил хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Энэ талаар та болон танай байгууллага юу хийх хэрэгтэй вэ?

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Ванн дотроо хундага улаан дарс шимэнгээ сонсоход тохиромжтой.

13. Recruiting Future

Хэн?

Matt Alder’s Recruiting Future подкастыг оруулалгүйгээр хүний нөөц болон ажилд авах подкастуудын талаар нийтлэл бичих боломжгүй.

Matt подкаст хүний нөөц, хүн ажилд авахад зориулсан инноваци болон ирээдүйн талаар ярилцдаг.

Юу?

Долоо хоног бүр 25 минутын цуврал дугааруудыг гаргадаг Matt Alder ажил олгох салбарыг өөрчилж буй удирдагчид, мэргэжилтнүүдийг урьж ярилцлаганд оруулдаг. Recruiting Future подкаст нь өндөр түвшний контент болон дээд түвшний зочид, гайхалтай ойлголтыг тогтмол хүргэдэг.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Өглөө ажилдаа явах замдаа

14. Illuminate HR

Хэн?

Nate Randall хүний нөөцийн салбарт ажиллаж байсан өргөн их туршлагатай. Долоо хоног бүрийн шоу нэвтрүүлэгтээ хувь хүний ажил амьдралын талаар алсын хараатай удирдагчидтай ярилцдаг.

Юу?

Illuminate HR-ийн сэдэв нь орчин үеийн ажиллах хүчний бие бялдар, санхүү болон сэтгэл хөдлөлийн эрэлт хэрэгцээг удирдахаас эхлээд ажилтнуудын дээд түвшний туршлагыг бий болгох хамгийн сүүлийн үеийн арга хэлбэрүүд багтдаг.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Өглөө ажилдаа явах замдаа эсвэл ванн дотроо хундага улаан дарс шимэнгээ сонсоход тохиромжтой.

15. The HR Uprising Podcast

Хэн?

Бизнесийн сэтгэл зүйч, хүний ​​нөөцийн өөрчлөлтийн агент, илтгэгч, дасгалжуулагч Lucinda Carney подкаст нэвтрүүлгийг хөтөлдөг бөгөөд тус нэвтрүүлгийн "In focus" цуврал хэсгүүдэд мэргэжилтний сэдвийг гүнзгийрүүлэн судалж ярьдаг. Үүнээс гадна түүний хоёр дахь цуврал болох "Conversation with" цувралд хүний нөөцийн / L & D чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, өдөр тутмын мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагууд ордог.

Юу?

25-45 минутын хооронд үргэлжлэх долоо хоногийн цуврал нэвтрүүлэгт Lucinda хүний ​​залгамж халаа төлөвлөлт, импостер синдром, сэтгэцийн эрүүл мэнд, соёлын өөрчлөлт гэх мэт хүний ​​нөөцийн "халуун" сэдвүүдийг судалж үздэг. Подкастын хэв маяг нь фокус анги, ярилцлагад ээлжлэн солигддог нь бидэнд таалагддаг.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Ажилдаа ирж, буцаж байхдаа эсвэл ажлынхаа завсарлагаар сонсох.

16. Big Fish in the Talent Pool

Хэн?

Erin Peterson бол PeopleResult-ийн түнш бөгөөд Global Talent Acquisition-ы зөвлөх юм. Түүний "Big Fish of Talent Pool" шоу нэвтрүүлэг нь "Хүний нөөцийн болон ажилтан авах подкастын шилдэг програм хангамжийг сонгох шилдэг 100 жагсаалт" -ын шилдэг 10-т багтдаг.

Юу?

Дугаар бүр дээр Erin байгууллагын сонгон шалгаруулалтын хэлтсийн дарга нараас ярилцлага авч, хэрхэн одоогийн түвшиндээ хүрсэн, оройн цагаар яагаад унтаж чаддаггүй, сонгон шалгаруулалт хийхэд чиглэсэн халуухан сэдвүүдийн талаарх тэдний үзэл бодлыг тодруулдаг. Ярилцлага үнэхээр энгийн бөгөөд хоёр манлайлагчид кофе уунгаа ярилцаж байгаа мэт тааламжтай байдлаар явагдаж үүнээс гадна ямар ч сэдвээр хязгаарлагддаггүй.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Тэр бол ер нь хамаа байхгүй, сонсож байхдаа аяга кофе ууж байхад л болно.

17. Eat Sleep Work Repeat

Хэн?

Парист бид ажлын амьдралын давтагдашгүй байдлыг дурдахдаа ‘métro boulot dodo’ (метро, ​​ажил, нойр) гэж хэлдэг.

Хөтлөгч Bruce Daisley өмнө нь Европ дахь Twitter-ийн бизнес эрхэлдэг байсан бөгөөд ажил, хөдөлмөрийн соёлыг сайжруулах тухай анхны ном нь Sunday Times # 1-ийн шилдэг борлуулалттай ном байв. Түүний подкаст нь Apple Business Podcast Chart-т # 1 орсон бөгөөд сар бүр 250,000 гаруй сонсогчтой болжээ.

Юу?

Eat Sleep Work Repeat нь ажлыг хэрхэн засч өөрчлөх вэ гэсэн асуултын дагуу өөрчлөгдөж байдаг. Энэ цуврал болгон дээр Bruce ажлын байрыг сайжруулах талаар эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй ярилцдаг. Энэ нь яг нарийн утгаараа хүний ​​нөөцийн подкаст биш байж болох ч ‘ажлыг сайжруулах’ нь хүний ​​нөөцийн мэргэжилтнүүдийн сонирхлыг татаж байх ёстой

Сэдвүүд нь олон төрлийн байдаг бөгөөд багуудын оюун ухаан, Ливерпүүл хөлбөмбөгийн клубын соёлыг хэмжихээс эхлээд бидний ажил, илгээмж хүргэгч нарын хүч чадлын талаар худал хуурмаг ярих хүртэл юу ч байж болно.

Хэзээ сонсоход хамгийн тохиромжтой вэ?

Явалт дундаа богино дугааруудыг нь сонсож, харин урт дугааруудыг илүү чимээгүй газар сонсоход тохиромжтой.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.