1. Ажиллангаа сурах боломж
Ихэнх хүмүүс чадвараа сайжруулахын дундаж хичээлийн хугацаа болох 6-н сарын турш ажлаасаа чөлөө авах боломжгүй юм. АНУ-д цалин болон гэр ахуйн орлогоос хамааран 50-иас 70 хувь нь цалингаас цалингийн хооронд амьдардаг.
Хэрвээ цахим хичээл авбал ажиллангаа сурах боломж гарч ирж байгаа юм. Ажлаасаа ирсний дараагаар нэг юм уу хоёр цахим хичээл хийж дараачийн өдөр ч үүнийг дахин хийх боломжтой. Цайны цаг болон амралтын өдрөөр ч мөн хичээл хийх цаг гаргаж болно шүү дээ.
2. Уян хатан байдлыг санал болгодог
Ажил, сургууль, нийгмийн хариуцлага, гэр бүл дэх хариуцлага гэх мэт зүйлүүдээс болж хүмүүсийн цагийн хуваарь хэт их болсон байдаг. Сэрсэн цагаас эхлээд л гүйсээр байтал унтах цаг болдог.
Хэт их ачаалал авах нь сөрөг үр дүнг бий болгодог. Хэрвээ ачаалал багасгаж, тайвширч, амьдралыг мэдэрч чадахгүй бол өөрийн хийж байгаа болон оролцож байгаа бүх зүйлүүдийг үзэн ядаж эхэлнэ.
Алдаа гаргаж болохгүй: Цахим хичээлүүдэд нухацтай хандах хэрэгтэй. Энэ бүгд шинэ чадвар эзэмшихэд зориулсан учраас, анхаарлаа бүрэн өгөх шаардлагатай байдаг.
Гэсэн хэдий ч энэ хичээлүүд нь өөрийн цаг завийг тохируулж хийх боломжийг бий болгодог. Хэрвээ өглөө болон өдөр хичээл хийх боломжгүй байгаа бол оройн цагаар нэг цаг гаргах боломжтой бол тэр үедээ хийх боломжтой.
Эсвэл та хичээлээ хувааж үзэж болно. Танхимаар үзэж байгаа хичээл, хичээлийн турш танхимд суухыг шаарддаг бол зайнаас сурах нь илүү чөлөөтэй уян хатан байдлыг бий болгодог.
Өглөө нь хичээлээ хараад мөн орой нь ч харах боломжтой. Яасан ч байсан гэсэн цахим хичээлээ хэрхэн үзэх сонголт бүгд таны гарт байдаг.
3. Ажлын анкетад нэмэлт оноо авах
Ажил хайж буй хүмүүст онлайн хичээл сурсан байх нь ажлын анкетад нэмэлт хүч өгнө.
Хэрвээ би ажлын анкетаа сайжруулъя гэж бодож байвал анкетаа өгч байгаа ажилдаа тохирсон чадварын хичээлүүдийг сонгон суралцаж болно. Та мөн илүү анхаарах татсан ажил горилогч болох ур чадвар эзэмшиж болно.
Жишээлбэл: Та бүтцийн инженерээр ажилд орох гэж байна гэж бодъё. AutoCAD эсвэл мэдээлэл оруулах чадварыг сурсан байвал ажилд авч буй менежерүүд таны анкетыг дахин харж магадгүй юм. Энэ нь та өөрийн чадварыг дээшлүүлэх сонирхолтой байдгийг илэрхийлж байна.
Авсан сургалт нь зөвхөн таны ажлын байрны тодорхойлолттой холбоотой байсан ч ирээдүйн ажил олгогч таныг шинэ ур чадвар, мэдлэг эзэмших хүсэлтэй болохыг хардаг. Нэмж хэлэхэд, таны нэг нэмэлт чадвар нь бусад ажил горилогчдоос илүү давуу талыг гаргах болно.
4. Боловсролд зарцуулагдах зардал багасах
Сургалт авна гэдэг нь ихээхэн өртөгтэй байдаг – хэрвээ та уламжлалт аргаар суралцвал их үнэтэй.
Та Чикагогийн Их Сургуулийн нэг хичээл ямар үнэтэй байдгийг мэдэх үү? Дунджаар $4,489. Хэрвээ бакалаврын зэрэг авъя гэж бодож байвал $188,556 болно.
Онлайн хичээлүүд харьцангуй хямд өртөгтэй байдаг.
Нэмэгдэл зардал буурна: Багш, профессор, хичээлийн танхим, оюутны материал, байрны зардал болон бусад танхимд багшлахтай холбоотой нэмэлт зардлыг төлөх шаардлагагүй.
Сургалтуудын олон янзын байдал:. Та нэг сургуульд орсон тохиолдолд хичээлүүдийн сонголтоос төсөвтөө тохирсон онлайн сургалтыг сонгож болно.
Уламжлалт бус (гэхдээ мэргэшсэн) багш нар: Та хэл сурах эсвэл гар урлал хийхийг хүсч байвал их сургуулийн төвшний багш хэрэггүй. Мэргэшсэн туршлагатай хүмүүс эрдэм шинжилгээний салбарт ажиллахгүй байж болох ч маш бага зардлаар үнэ цэнэтэй хичээл заадаг.
Хэрэглээний шаардлагатай зүйл байхгүй: Онлайн сургалтад тараах цаасан материал, ширээ, сандал, цаас, бичгийн хэрэгсэл, бусад ангид хэрэглэх материал шаардагддаггүй.
Дахин ашиглах боломжтой материал: Онлайн курсээр хичээл заадаг багш нар дараагийн сурах оюутнуудад ижил агуулгатай хичээлийг дахин ашиглах боломжтой байдаг. Тэд курсээ биечлэн байнга удирдаж явуулах шаардлага байхгүй.
Хэрэв та боловсролд зарцуулах мөнгөө хэмнэж чадвал та тэрийгээ амралтаар явах мөнгө эсвэл байшин худалдаж авахаар төлөвлөж байсан хуримтлалдаа нэмж болно.
5. Ажил мэргэжлийн цар хүрээг тэлэх
2008 оны санхүүгийн хямрал бидэнд нэгэн зүйлийг сургасан нь баталгаатай ажлын байр гэж байхгүйг сургасан юм. Эдийн засгийн уналт нь бүхэлд нь өөрчлөхөд хүргэж болзошгүй юм.
Та юу ч мэдэлгүйгээр ийм зүйлд орохыг хүсэхгүй л байгаа. Хувь заяагаа эдийн засагт найдах биш өөрийн карьерийн боломж түүний хүрээг тэлэх нь таны өөрийн амжилтыг үүсгэнэ.
Жишээлбэл, хэрэв та байгууллагад өсөхийг хүсч байвал манлайлал, менежмент, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалтад хамрагдаж болно. Карьераа өөрчлөхийг хүсч байгаа бол хямд үнэтэй онлайн сургалтууд эхлээд туршиж үзээрэй.
6. Тархиа идэвхжүүлж эрүүл байх
Үргэлжлүүлэн суралцах гэдэг нь тархиа хамгийн сайн хийдэг зүйлийг нь хийлгүүлж байна гэсэн үг юм, энэ бол бодох. Идэвхтэй тархи нь сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулж, сэтгэцийн өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулж, оюун ухааны мэдээлэл боловсруулах чадварыг сайжруулдаг.
Тархиа байнгын сорилтод оруулж идэвхтэй болон эрүүл байлгах нь эрүүл мэндэд урт хугацааны ашигтай үр дүнтэй. Онлайн хичээлийн хувьд бол интернет холболт байгаа тохиолдолд хэзээ ч тархины дасгалыг хийх боломжийг бий болгодог.
Дараах аргаар тархиа сэргээгээрэй:
Асуулт хариултын тэмцээн
Боловсролын видео бичлэг үзэх
Блог унших
Боловсролын подкаст сонсох
7. Ажил мэргэжлээр нийтдээ харилцах хүрээг тэлэх
Онлайн сургалтын давуу талуудын нэг нь нийгмийн бүхий л салбарын багш, оюутнуудтай ажиллах чадвар юм. Хичээл дууссаны дараа ч ашиг тус нь зогсохгүй.
Та дараагийн бизнесийн түнш эсвэл хамтран ажиллагчтайгаа онлайн анги дээрээ уулзаж магадгүй. Эсвэл та LinkedIn болон бусад нийгмийн сүлжээний платформ дээр оюутнуудтай холбогдож бие биенийхээ ур чадварыг сорьж, ажлын байрны талаар олж бие биедээ мэдээллэж, ажил мэргэжлээрээ бие биенээ дэмжих боломжтой.
8. Дэлхий даяар мянга мянган оюутнуудтай хамт суралцаарай
Таны хамтран суралцаж байгаа сурагчид таны багштай адил чухал байдаг. Та онлайн орчинд багш нараас гадна хамт суралцаж буй оюутнуудаас суралцах боломжтой.
Жишээлбэл, таны хамт сурдаг оюутнууд эх хэлээрээ ярьдаг байсан бол та өөр хэлийг хэчнээн хурдан сурч чадна гээд төсөөлөөд үз дээ!
Аливаа сэдвээр та хичээлийн тэмдэглэлээ харьцуулж, ойлголтоо хуваалцаж, цаашлаад цаашид хэрхэн хамтарч ажиллах арга замыг олох боломжтой.
Интернет нь хүмүүсийг хот, муж, эсвэл улсын хилээр хязгаарладаггүй. Таны хамт сурдаг оюутнууд урьд өмнө хэзээ ч мэддэггүй байсан соёл иргэншлээс ч ирсэн байж магадгүй. Өөрийнхөө цар хүрээг тэлэх тусам суралцаж буй туршлага илүү хүчтэй нөлөөлдөг.
9. Тархиа хэдий чинээ идэвхжүүлнэ төдий чинээ эрүүл байна.
Сурах хэв маягийнхаа хэлбэрээр сурах
Хэдийгээр академичийн дунд суралцах арга барилын талаар маргаан байдаг хэдий ч хүмүүс янз бүрийн байдлаар мэдээллийг ойлгож авдаг талаар бол маргаан байдаггүй.
Жишээлбэл зарим хүмүүс мэдээллийг сонсох дуртай байдаг. Тэд өгөгдлийг тэр аргаар илүү боловсруулж, мэдээллийг удаан хугацаанд санаж чаддаг.
Нүдээр суралцагчид график, видео, гэрэл зураг болон бусад харж чаддаг зүйлдээ дуртай байдаг. Тэд тархиа ажиллуулж, шинэ мэдлэг олж авахад тусалдаг харагдахуйц шинж тэмдгүүдэд хариу өгдөг. Зарим оюутнууд цахим тоглоомоор дамжуулан сайн сурдаг.
Та хэрхэн сайн сурдгаас үл хамааран хэрэгцээндээ тохирох онлайн хичээлийг олж болно. Жишээлбэл, нүдээр харж сурдаг суралцагчид олон тооны өгөгдлийн видео болон график дүрслэлийг багтаасан сургалтыг авч үзэхийг хүсч магадгүй юм. Харин хэрвээ та сонсож сурдаг бол аудио бичлэг, подкаст агуулсан курс сонгох талаар бодож үзээрэй.
10. Өөрийгөө сахилга баттай болгож, хариуцлагатай байх
Онлайн курсууд хувь хүний хөгжилд ч тусалдаг.
Хийх зүйлсийнхээ жагсаалтад багтсан даалгавруудаа хийж дуусгахаа хойшлуулаад байгаа юм шиг санагдаж байна уу?
Та нэг зорилгоо биелүүлж чадаагүйдээ зорилгоосоо татгалзаж байсан уу?
Зүгээр л сонирхолгүй болсны улмаас даалгавраа гүйцэтгэж чадаагүй үеэ санаж байна уу?
Та сахилга бат муутайгаасаа болоод хамт ажиллагсадаа эсвэл дээд тушаалтандаа бууж өгч байсан уу?
Хэрэв та эдгээр асуултын аль нэгэнд нь "тийм" гэж хариулж чадвал онлайн сургалт туслах болно.
Онлайн сургалтаар дамжуулан та өөрийгөө хариуцаж, сахилга баттай суралцах дадалтай болно.
ТАНЫ СУРАЛЦАХ ИХ ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.