2021 оны зорилгод хүрэхэд тань хөтөч болох ПОДКАСТУУД

2021/01/19 Админ 5654 0 сэтгэгдэл

2020 оныг шатаж буй хог мэт хэмээн зүйрлэсэн ч хангалтгүй. Бид болдог бол өнгөрсөн оныг нар уруу өшиглөмөөр л байна даанч 2020 он дэлхий дээр байгаа бүх амьдралыг үгүй хийчих байх. 

Бид өөрсдийнхөө төлөө 2021 он уруу амьсгаа авахгүйгээр гүйхээс өмнө бүгдээрээ эхлээд юу уруу орж байгаагаа ойлгоцгооё. 2020 оныг тааламжгүй болгосон бүх зүйл зөвхөн шинэ он гарлаа гээд дуусаж байгаа биш билээ. Гэхдээ энэ нь нэг дүгээр сарыг шинээр эхэлж болохгүй гэсэн үг бол биш. Харин ч тэгэж эхлэх ёстой.

Хэрвээ бид нараас асуувал 2021 онд төлөвлөж буй зорилтууд өнгөрсөн оноос сурсан хүнд хэцүү зүйлс дээр тулгуурласан байх хэрэгтэй.

Өөртөө тавьсан хүлээлт, үзүүлж буй шахалт, сэтгэл зүйн эрүүл мэнд, тусгаарлалт, уйтгар гунигийг бүрэн даван туулсандаа өөрийгөө урамшуулж шинэ ондоо өөртөө хүлээцтэй зөөлөн хандаж зорилгодоо 2021 онд хүрч эхлэхэд энэхүү подкастууд тус болно.

Шинэ онд юуг ч зорьсон байсан танд тохирсон подкаст таны үнэнч хань болж чадна. Та хувь хүнээ сайжруулах, өөртөө анхаарал тавих, бие болон сэтгэл зүйн хувьд, эсвэл мэдлэгээ тэлэхэд зориулсан подкаст бий.

1. Life Kit 

https://podcasts.apple.com/us/podcast/life-kit/id1461493560

Хэн болон юунд зориулсан: Бүх хүн болон бүх зүйлд

Юуны тухай болох нь: Life Kit энэхүү өргөн цар хүрээ бүхий подкаст нэрнийхээ дагуу өөрийн халаасандаа багтах хүн болох гарын авлагыг агуулсан байдаг. NPR-ийн олны хайрт ээлжит хөтлөгч өдөр тутмын тулгардаг асуудал болон асуултуудад мэргэжилтнүүдээс зөвлөгөө аван амьдралын чадвар болон шийдлүүдийг Швейцарын армийн хутга мэт бэлтгэн хүргэдэг. Хамрагдах сэдвүүдэд оршихын цар хүрээ болон түүнээс гадна эцэг эх болон эрүүл мэнд, мөнгө холбоотой тусгайлан бэлтгэсэн мэдээллүүд ч бий.

2. On Being

https://podcasts.apple.com/us/podcast/jennifer-michael-hecht-we-believe-each-other-into-being/id150892556?i=1000502733831

Хэн болон юунд зориулсан: Нийгэм дундаа амьдарч байгаагаа илүү мэдрэхэд

Юуны тухай болох нь:  Криста Типпетт хүн төрөлхтний оюун санаанаас авахуулаад шинжлэх ухааны бүхий л зүйлийн учир шалтгааныг олж авахыг хүсдэг. Долоо хоног бүр тэр амьдралын томоохон асуултуудын талаар тал талаас нь ярилцах хүнийг урьж ярилцлагад оруулдаг. Энэ подкаст болон ярилцлагыг хүүрнэл байдлаар сонсохоос илүүтэйгээр харилцан ярианы хэлбэрээр сонсох дуртай сонсогчдод илүү тохиромжтой.

3. Maintenance Phase

https://podcasts.apple.com/us/podcast/jennifer-michael-hecht-we-believe-each-other-into-being/id150892556?i=1000502733831

Хэн болон юунд зориулсан: Шинээр жин хасах дэглэм, жүүс цэвэрлэгээ, мөн бусад биеийн эрүүл мэндийн трэнд

Юуны тухай болох нь:  “Эрүүл байх” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь энгийн асуулт мэт санагдаж байгаа боловч нэмэлт ачаа ихтэй ирдэг. Эмч нарын өөрийн мэдэлгүй тулгадаг Фатфобиа буюу таргалалтаас айх өвчнөөс эхлээд Goop буюу орчин үеийн эрүүл амьдралын хэв маягийг тодорхойлогчоос гарсан “эрүүл мэндийн” трендүүд, соёл болгоноос хамаарсан гутамшигт түүх, буруу мэдээлэл, хуурамч шинжлэх ухаан бүгдийг агуулсан байдаг. Maintenance Phase дугаар тус бүр дээр зохиолч Майкл Хоббс, Обри Гордон эрүүл мэндэд түгээмэл хэрэглэгддэг ойлголтуудыг няцаадаг.

4. What a Day

https://podcasts.apple.com/us/podcast/jennifer-michael-hecht-we-believe-each-other-into-being/id150892556?i=1000502733831

Хэн болон юунд зориулсан: АНУ-ын өдөр тутамд болж буй улс төрийн мэдээллийн талаар илүү их мэдээлэл авах хүмүүст зориулсан

Юуны тухай болох нь:  Podcast Save America багаас гарч ирсэн What a Day подкаст нь зохиолч болон комедиан Акила Хьюз (Mashable өөрийн түүх болсон түүний подкаст ярилцлага өгсөн хүн). Хьюз, болон түүний хамтран хөтлөгч Гидеон Ресник нар цагаан цуурай тэнгисийн өдөр тутмын мэдээллийн подкастууд дээр ан цаваар дамжин өнгөрч байсан ч тухайн өдрийн хамгийн чухал асуудлуудыг хөндөж ярьдаг түүхүүдийг байнга оруулдаг. Акила бол эмх замбараагүй улс төрийн мэдээллийн дунд тунгалаг хоолой юм. Байнгын хог новш шиг мэдээллийг 20 минутад ойлгомжтойгоор сонсох боломжийг олгодог.

5. Home Cooking

https://podcasts.apple.com/us/podcast/bittersweet-with-helen-zaltzman/id1503149669?i=1000502616227

Хэн болон юунд зориулсан: Гэртээ тогооч болох гэж байгаа гэхдээ юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулав

Юуны тухай болох нь:  Тогооч Самин Носрат болон подкаст хөтлөгч Хришикеш Хируэй хорио цээрийн дэглэмийг баримтлан энэхүү подкастыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд үүний ашиглалтын хугацаа нь хамаагүй урт юм. Тахал өвчин гарсан үгүйгээс хамааран гал тогоогоо ашиглаж эхлэхэд бидэнд туслалцаа хэрэгтэй байдаг, үүн дээр энэ хоёр маань таны арыг даана. Харамсалтайгаар, 2020 оны 12 дугаар сарын дугаар нь хамгийн сүүлийн дугаараа цацсан байсан бололтой. Гэсэн хэдий ч цар тахал дуусаагүй байгаа тул энэ подкаст нь хоол хийх агуу их зөвлөгөө, баяр баясгалан дүүрэн нөхөрлөл,болон танд хэзээ ч хэрэг болох сэтгэл санааны дэмжлэгийг хэрэгтэй үед нь өгнө.

6. Nothing Much Happens

https://podcasts.apple.com/us/podcast/lost-found/id1378040733?i=1000500764339

Хэн болон юунд зориулсан: Нойргүйдэлд орсон хүмүүс унтах дадлаа сайжруулахад

Юуны тухай болох нь:  Кэтрин Николай Таны тархийг амраах газар гэж тайлбарладаг богино болон бясалгалын зохиолууд уншиж өгдөг. Гарчиг дээр дурдсан шиг, нээх тийм ч их зүйл болдоггүй. Тэр зохиолоо уншиж дууссаны дараагаар дахиад тэр зохиолоо илүү удаанаар уншдаг. Тийм учраас та хэтэрхий их сонирхож байгаагаас болж нойрыг хулжаана гэсэн ойлголт байхгүй.

7. How to Citizen with Baratunde

https://podcasts.apple.com/us/podcast/to-be-less-polarized-we-must-humanize-with-esther-perel/id1523714708?i=1000498313250

Хэн болон юунд зориулсан: Дэлхийн иргэд, ялангуяа АНУ-ын хөрсөн дээр амьдарч буй хүмүүс

Юуны тухай болох нь:  Энэхүү подкастын уриалгыг гарчигт оруулсан бөгөөд энэ нь иргэн гэдэг үгийг нэр үг биш үйл үгээр ашигладагт бий. Албан ёсны эрхээс үл хамааран хамтын хүчээр бид хамтдаа амьдардаг гэрээ хэрхэн хүн бүхэнд илүү тохиромжтой газар болгож чадахыг олох эрхтэй. "Иргэний оролцоо" гэх мэт хэллэгүүд нь маш клиник сонсогдож болох бөгөөд зохиолч болон нийгмийн идэвхтэн Баратунде Турстоны подкастын ажилд юу нь нийцэж байгааг харшлах болно. Улс төр, засгийн газар, үймээн бослого эсэргүүцлээс гадна энэ подкаст бол хэрхэн хүн төрөлхтөн гэх гэр бүлийн нэгэн хэсэг болох тухай юм.

8. Terrible, Thanks For Asking

https://podcasts.apple.com/us/podcast/whats-negative-about-positivity/id1126119288?i=1000500981897

Хэн болон юунд зориулсан: 2021 онд аймшигт мэдрэмжийг даван туулахад

Юуны тухай болох нь:  Terrible, Thanks for Asking подкаст нь хүн бүрийн дайран өнгөрч буй түүх түүний авсан сэтгэл санааны шархаа даван туулахад зориулсан газар бөгөөд зохиолч болон бэлэвсэн эмэгтэй хэмээн өөрийгөө тодорхойлдог Нора МакЛнерни долоо хоног бүр өөр зочид урин амьдралд нь тулгарч буй зовлон, шаналал, болон сэтгэл зүйн болон эрүүл мэндийн талаар ярилцлага хэлбэрээр хөтөлж явуулдаг. Энэ подкаст нь өөрийн туулж буй зовлон шаналал бол зүгээр гэдгийг ичиж зовохгүйгээр ойлгож энэ нь ялангуяа яг одоо үед их тайвшруулдаг.

9. The Happiness Lab with Dr. Laurie Santos

https://podcasts.apple.com/us/podcast/happier-holidays-how-to-celebrate-no-matter-what/id1474245040?i=1000502293173

Хэн болон юунд зориулсан: Шинжлэх ухаанд төвлөрсөн өөртөө туслахыг эрэлхийлэгч нарт

Юуны тухай болох нь: Аз жаргалтай байна гэдэг зорилго бол эцсийн эцэст биднийг юу илүү их аз жаргалтай болгох зүйлсийн талаар бодоход хүргэдэг хүнд зорилго юм. Гэхдээ таныг өөрөөс чинь өөр ямар ч "зүйл" баяр баясгалантай болгож чадахгүй, үүнд хүрэхийн тулд өдөр бүр үүний төлөө ажиллах шаардлагатай. Яг үүний талаар Yale -ын сэтгэл зүйн Докторант Лаури Сантос өөрийн подкастанд амьдралд болж буй бусад бүх зүйлээс хамааралгүйгээр хэрхэн баяр баясгалантай амьдрах талаар олон талаас асуултыг гарган ирж ярилцдаг. Үүнтэй адил сэдэвтэй подкастууд олон байгаа хэдий ч Др. Лаури Сантос үүнийг сэтгэл судлал, зан үйл, шинжлэх ухаан болон бусад чиглэлээр мэргэшсэн судлаачидтай ярилцсанаар ялгардаг.

10. Sex with Emily

https://podcasts.apple.com/us/podcast/ring-in-the-new-year-with-a-bang/id82456189?i=1000503809483

Хэн болон юунд зориулсан: Ганцаараа болон хамтрагчтайгаа, идэвхтэй болон идэвхгүй бүх хүмүүст сексийн амьдралаа сайжруулахад

Юуны тухай болох нь: Сексийн харилцааны эмч Эмили Морз-оор хөтлүүлсэн их сонирхолтой харилцан яриа ба зөвлөгөө. Морз-ын ярьж байгаа байдал нь үнэхээр онцгой. Амьдралд гарч буй бэлгийн харилцаан дахь олон мэдэхгүй асуултуудад түүний хоолойг сонсоход их таатай, анагаах ухаанаас эхлээд зурхайн уншлага хүртэлх бүх чиглэлийг хамарсан зөвлөгөө түүнд бий.

11. Meditative Story

https://podcasts.apple.com/us/podcast/nothing-beats-a-failure-but-a-try-by-kaya-henderson/id1472106563?i=1000503305969

Хэн болон юунд зориулсан: Бясалгал хийж үзээгүй ч үзмээр байгаа хүмүүст

Юуны тухай болох нь: Бясалгал хийх бол бүх хүнд зориулсан биш гэхдээ тэр бол асуудал биш юм. Гэхдээ бясалгал хийж чадахгүй байгаа зарим нэг хүмүүс зүгээр өөрсдийн гэсэн хэв маягаа олж чадаагүй эсвэл оюун ухаанаа ариусгах талаар буруу ойлголттой байдаг. Хоолны дэглэм болон дасгалтай адил оюун санааны зөв дадал бол таны хувь хүн талаас юу хамгийн нийцэж байна вэ гэдгийг олж мэдэх юм. Ийм учраас Meditative Story бусад бясалгалын заавруудтай адил биш харин оронд нь хүмүүсийн нийтлэг туршлагаас үндэслэн оюун ухаанд суурилсан олон төрлийн сэтгэлгээг судалсан байдаг. Дугаар бүр дээр түүхээ ярьж байгаа хүн үнэхээр сэтгэл хөдөлгөм утга зохиолтой амьдралын туршлагаа хүүрнэж ард талд тайвшруулах хөгжим эгшиглэж байдаг. Төгсгөлд нь хөтлөгч Рохан Гунатиллейк тэдний хүүрнэсэн түүхийг гүн ухааны өнцгөөс харж үүний дараагаар 5-10 мин бясалгал хийн төгсгөдөг.

Хэрэв та илүү уламжлалт бөгөөд шулуухан аргыг хайж байгаа бол оронд нь A Mindful Moment-ийг үзээрэй.

12. Small Doses

https://podcasts.apple.com/us/podcast/the-small-doses-keep-and-dump-list-2020-part-1/id1333316223?i=1000503311052

Хэн болон юунд зориулсан: Юмыг байгаагаар нь хэлдэг найз хэрэгтэй бол тэр хүнд зориулсан

Юуны тухай болох нь: Комедиан Аманда Сийлс бүх зүйлийг 100 хувь зөв хэлдэггүй байж магадгүй, гэхдээ үргэлж үнэнийг хэлдэг. Түүнд энэхүү жагсаалтад байгаа подкастерууд шиг түүнд мэргэшсэн итгэмжлэлүүд байхгүй ч гэсэн түүнд өөртөө итгэх итгэл болон сэтгэл татам байдал бий. Түүний шулуухан ярьж байгаа байдал нь бидэнд яг хамгийн хэрэгтэй зүйл болдог. Дугаар бүрд Сийлс гол сэдэв, нөхцөл байдлыг сонгон үндэслэж өөрийн туршлагаас сонсогчдын асуудалд зөвлөгөө өгнө. 

13. Code Switch

https://podcasts.apple.com/us/podcast/family-stories-family-lies/id1112190608?i=1000503279796

Хэн болон юунд зориулсан: Дэлхий дээр байгаа соёл иргэншил дахь мэдлэгээ тэлэхэд

Юуны тухай болох нь: Шерин Марисол Меражи, Джин Дэмби нараар хөтлүүлсэн Code Switch нь NPR элдэв олон яриагүй хүндэтгэл хүлээх подкастуудын нэг юм. Дэлхий дахинд гарч өнгөрсөн одоо ирээдүйд гарч буй арьс өнгөний ялгаварлан гадуурхалт, тэдний хувийн зүгээс санаагаа хүргэж байгаа ч энэ нь олон нийтэд хүрч чаддаг бөгөөд энэ нь ямар ч буултгүйгээр урам зориг өгч чаддаг. Энэ подкаст нь хүнд хэцүүхэн сэдвүүдээс хэзээ ч зайлсхийдэггүй, өөрсдийн ч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны ч бодлогын талаар асуун эргэлздэг. Амьдралын үнэн бодит байдал болон туршлагыг тайлагнахын хажуугаар Дэмби болон Меражи мөн бусдад танигдаж мэдэгдээгүй соёл иргэншлийг ч тэмдэглэх цаг гаргаж ирдэг юм.

14. Witch Wave

https://podcasts.apple.com/us/podcast/62-sarah-chavez-death-adept-and-winter-wizardress/id1300374274?i=1000503266275

Хэн болон юунд зориулсан: Ид шидтэй, зориулалттай амьдрал

Юуны тухай болох нь: Хэрвээ та сонсоогүй бол ид шид илбэ зөвхөн Халловийны баярт зориулагдсан биш юм. Энэ бол олон нийтийн дунд түгээмэл болж байгаа амьдралын хэв маяг юм. Зүгээр ид шидийн талаар эсвэл түүний трэндийн талаар зүгээр сонирхож байгаа ч байна болно Пам Гроссманы Witch Wave нь таны бүх ид шидийн хэрэгцээнд зориулсан подкаст юм. Гроссманы ид шидийн практикууд нь түүний Еврей өв уламжлалтай хамаатай бөгөөд тэр олон янзын илбэчидтэй ярилцлага хийж тэдний гар урлал, соёл, сүнслэг, бүтээлч байдлын талаарх яриаг өрнүүлдэг. Энэ сэдвүүд гайхалтай мэт санагдаж байгаа бөгөөд подкаст нь шинэ үеийн давлагааг тойрсон колоничлол, өмчлөл, дарангуйлал, таних байдлын талаарх чухал асуултуудыг авч үзэх ярилцах нь зөндөө юм.

15. Therapy for Black Girls

https://podcasts.apple.com/us/podcast/single-life-during-the-pandemic/id1223803641?i=1000501806709

Хэн болон юунд зориулсан: Хар арьст эмэгтэйчүүд, охид өөрсдийнхөө сайн сайхан байдлыг хамгийн түрүүнд тавих талаар

Юуны тухай болох нь: Хар арьст эмэгтэйчүүд бол Америкийн нийгэм дэх хүн ам зүй, ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх хамгийн бага үйлчилгээ мэдэгддэг хүмүүсийн нэг юм. Ийм учраас Др.Жой Харден Брэдфорд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд докторантын зэрэг авсан бөгөөд сэтгэл санааны эрүүл мэндийн асуудлууд болон уй гашууг даван туулах, таашаал авах гэх мэт бүхий л төрлийн хэсэгт стратегихэрэгтэй мэдээлэл өгдөг. Дугаарууд мэргэжилтнүүдтэй тулж ярилцлага хийсний дараагаар сонсогчийн зөвлөгөө хэсгийг оруулж өгдөг. Др.Жой Харден Брэдфорд подкастаа эхлэхдээ энэ нь сэтгэл зүйчтэй уулзахтай адил биш гэдгийг эхэлж анхааруулдаг бөгөөд хэрхэн тийм зөвлөгөөг олох вэ гэдгийг Therapy for Black Girls вэбсайт дээр байршуулсан байдаг гэдгийг мэдэгддэг.

16. Food, We Need to Talk

https://podcasts.apple.com/us/podcast/your-body-your-self/id1490621476?i=1000467914481

Хэн болон юунд зориулсан: Хоолтой эрүүл харилцаатай болох гэсэн хүмүүст

Юуны тухай болох нь: Энэ подкастын хөтлөгч Жуна Гжата анх өөрийн хоолтой хийж буй дайныг дуусгахын тулд өөрийн хувийн орон зайнаас эхэлсэнподкаст хэмээн WBUR албан ёсоор тайлбарласан байдаг. Гэхдээ энэ дайн нь бүх зөвхөн өөрийн хийж буй дайн биш харин бүх нийтэд хамааралтай гэдгийг ойлгож хоол хүнстэй холбоотой эрүүл бус харилцааны бүхий л спектртэй бөгөөд олон янзын өргөн цар хүрээтэй асуудлуудаар илэрхийлэгддэг. Түүний хамтран хөтлөгч болох Др. Эдди Филлипс болон бусад мэргэжилтнүүд шинжлэх ухаан эрүүл мэндийн мэдлэг дээр тулгуурлан дугаар бүрд хоол хүнс, дасгал, биеийн хэлбэр, жин хасалт, болон тэжээлийн талаар хэрэгцээтэй харилцан яриа өрнүүлдэг. Тэд үүнээс гадна хэрхэн, яагаад юу иддэг талаар илүү дэмжин тусламж өгч байдаг.

17. Call Your Girlfriend

https://podcasts.apple.com/us/podcast/good-riddance-2020/id881487725?i=1000502792871

Хэн болон юунд зориулсан: 2020 оноос хойш холын зайн харилцаанд орсон хүн тэр харилцааг голчилж бэхжүүлэх

Юуны тухай болох нь: Call Your Girlfriend оршилоосоо эхлээд л онцгой байсан. Энэ подкастыг холын зайн харилцаанд байгаа хоёр найзууд хөтөлдөг. Анн Фридман болон Аминату Сю хоёр өөрсдийн хувийн амьдрал болон эмэгтэйчүүдтэй холбоотой томоохон сэдвүүдийн талаар ярилцдаг. Цар тахал эхэлсний дараагаар бүх хүмүүс холын зайн харилцаатай болж эхэлсэн нь тэр хоёрын яриаг илүү ойлгомжтой болгож эхлэх болсон. Call Your Girlfriend яг л үүнтэй адил үргэлж цагаас түрүүлж алхаж байдаг, ийм төрлийн харилцаа нь ихэнхдээ гэр бүл юм уу романтик харилцаанд байдаг. Хэдэн жилийн өмнө тэдний харилцаа тодорхойгүй байр суурьтай байхад тэр хоёр хосуудын сэтгэл зүйчид хандан харилцаан дээрээ ажиллаж байсан. Найзуудын төлөөх энэ сэтгэл нь тэдний хамрах бүх зүйлд шингэсэн байдаг бөгөөд хувийн, мэргэжлийн эсвэл олон нийтийн хүрээнд эмэгтэйчүүдийн бие биетэйгээ харьцах харилцааг нарийвчлан судлах боломжийг олгодог.

18. Where Should We Begin? and How's Work? with Esther Perel

https://podcasts.apple.com/us/podcast/on-again-off-again/id1237931798?i=1000490780075

Хэн болон юунд зориулсан:  Хосуудын сэтгэл судлал болон ажил болон амьдралын хоорондох харилцааны асуудал

Юуны тухай болох нь: Эмч болон хувь хүний нууцлал эсвэл эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муугаас шалтгаалан бид сэтгэл судлалын бодит байдал ямар байдгийг сайн мэддэггүй. Where Should We Begin? сонсогчдыг Эстер Перел-тэй яг энэ хайрцганд оруулж, Бельгийн нэрт сэтгэл зүйч тэдний харилцаанд тулгарч байгаа асуудлууд дээр тулж ажилладаг. Тэдний асуудалд нарийвчлан тулгуурлан ажилласнаар Перел гэр бүлээс эхлээд үнэнч бус байдал, шашин шүтлэг, хайраас дагалдах бүх нөлөөтэй хүчин зүйлийг зохицуулах талаарх бүх нийт ойлгох ойлголтыг санал болгодог.

How's Work?  харин Перелийн туршлагыг ажлын байр уруу шилжүүлж өгдөг. Ажил, амьдралын тэнцвэрийг хадгалахын тулд төгсгөлгүй тэмцэл байдаг харилцаа хоорондоо мэргэжлийн төвшинд байх ёстой боловч ихэнхдээ сэтгэл хөдлөл, нийгмийн асуудал хувийн асуудлаас ялгаагүй байдаг. Хамт ажилладаг хосуудаас эхлээд харилцаан дээр тулгуурласан хамтран ажиллагч гэх мэт ажил бол таны хувийн амьдралтай адил сэтгэл зүйн эмчилгээ хөдөлмөрлөлт хэрэгтэй байдаг.

19. Anxious Achiever

https://podcasts.apple.com/us/podcast/understanding-envy-part-1-how-envy-impacts-anxiety/id1480904163?i=1000502343187

Хэн болон юунд зориулсан:  Өндөр гүйцэтгэлтэй мэдрэлийн өвчтөн

Юуны тухай болох нь: Та How I Built This гэдгийг туршиж үзсэн боловч яагаад энэ нь тийм их шуугиан тариад байгааг ойлгохгүй байна. Агуу бизнес эрхлэгчийн талаар домог зохиол нь таныг галзууруулж, гутралд оруулж, түгшээж, урам зоригийг урьд өмнө хэзээ ч байгаагүй мэт унагааж байна. Морра Ааронс-Меле ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөөх тэмцлийг тэдний ололт амжилтаас дутуугүй анхаарлаа төвлөрүүлэн ярилцлагаа хийдэг. Хүсэл эрмэлзлээ бий болгохын тулд тэдний ярьж буй түүхүүдэд ямар ч шүүлтүүр байхгүй хүнд хэцүү хэсгүүдийг алгасахгүйгээр ярилцдаг. Өөрөө өөрийгөө бүтээх, өөрийнхөө босс байх, ажлын амжилтад хүрнэ гэдэг бол амархан зам биш. Амжилтад хүрсэн хүмүүс хүнд хэцүү нөхцөл байдлаа хэрхэн даван туулсан тухай сонсох нь шүүлтүүртэй хүсэл тэмүүллийн түүхээс илүү сэдэлжүүлдэг.

20. Mind Pump

https://podcasts.apple.com/us/podcast/1447-how-to-start-your-fitness-journey/id954100822?i=1000502639831

Хэн болон юунд зориулсан:  Дасгал хөдөлгөөн болон хоол тэжээлийн зорилт, анхан болон мэргэжлийн төвшин

Юуны тухай болох нь Үнэхээр эрэгтэйлэг эхлэл хөгжмөөс битгий айгаарай Mind Pump бол эрүүл мэнд, фитнессийн талаарх хүмүүсийн хамгийн дуртай хандлага ихтэй подкастуудын нэг юм. Мэргэжлийн дасгалжуулагч Сал Ди Стефано, Адам Шафер, болон Жастин Эндрюс нар таныг худал хуурмаг амласан амлалтаас үүссэн эрүүл бус хооллолтоос салахад тусална. Анхаарлаа хандуулах шаардлагатай шинжлэх ухаан дээр үндэслэсэн дасгал хөдөлгөөн, болон тэд өөрсдийн олон жилийн туршлага дээр үндэслэсэн зөв дасгал хөдөлгөөнөөс эхлээд өөрийн зорилгодоо хүрэхийн тулд зөв сэтгэл зүйтэй байх талаар ярилцана. Тэд өөрсдийн дасгалжуулалтын дэглэмийг худалддаг болов ч ерөнхий зөвөлгөө нь үнэгүй бөгөөд энэ нь үнэлж баршгүй юм. Хэрэглэж буй зарим үг хэллэг хэдийгээр асуудалтай ч гэсэн ерөнхийдөө бол найрсаг болон итгэж болохуйц заавар өгдөг.

21. How I Built This

https://podcasts.apple.com/us/podcast/how-i-built-resilience-morra-aarons-mele-of-women-online/id1150510297?i=1000503267024

Хэн болон юунд зориулсан:  Ентрепренер болохыг хүсч буй хүмүүст

Юуны тухай болох нь Spanx, Airbnb, болон Edible Arrangement гэх мэт инновацлаг брэндүүд хэрхэн анх эхэлж байсан талаар бодож байсан уу Эхлээд бүтэшгүй мэт санагдаж байгаа ч гэсэн одоо бол тэднийг байхгүй гэж төсөөлж ч чадахгүй байгаа биз? NPR-ын How I Built This тэдний үүсгэн байгуулагчдийн урьж оролцуулан тэдний түүхэн аялал хэрхэн жижиг бизнесээс олон улсад танигдтал томорсон талаар ярилцдаг. Гай Раз-аар хөтлүүлсэн энэхүү подкастаас та бизнест хэрхэн амжилтанд хүрэх талаар сурахаас гадна мөн хэрхэн бүтэлгүйтсэн талаар сонсох нь подкастыг илүү хэрэгцээтэй болгож байгаа билээ.

22. Consider This

https://podcasts.apple.com/us/podcast/contact-tracers-struggle-to-keep-up-as-coronavirus/id1503226625?i=1000503822608

Хэн болон юунд зориулсан:  Ентрепренер болохыг хүсч буй хүмүүст

Юуны тухай болох нь Чи NPR-д дуртай хэдий ч өдөр болгон зарцуулах цаг байхгүй бол Consider This бодолцоод үзээрэй. NPR-ийн хөтлөгчид тэр өдрийн болсон томоохон үйл явдлыг 10-15 мин дотор хүүрнэн өгүүлнэ. Үүнээс илүүтэйгээр, сүүлийн хэдэн минут орон нутгийн мэдээ буюу чухал боловч хүмүүсийн анхаарал өгдөггүй мэдээг хүргэдэг.

23. Vox’s Today, Explained

https://podcasts.apple.com/us/podcast/the-year-live-music-died/id1346207297?i=1000503245926

Хэн болон юунд зориулсан:  Нийгмийн бүхий л хүрээнд болж буй үйл явдлуудтай хөл нийлүүлэн алхах

Юуны тухай болох нь Today, Explained бол энгийн нэгэн улс төрийн подкаст биш юм энэ бол тэр өдрийн болж байгаа үйл явдал болон соёлын сэдвийн талаар нэг цэгээс бүгдийг ойлгох газар юм. Маш олон шилдэг хөтлөгчид 20-30 минут цар тахлын үеэр элдэвтэй илбэчин театр аврах талаар эсвэл цар тахлын үеэр төгсөж буй оюутнууд хамаагүй нэг сэдвийн талаар 0-1 хүртэл нь ярина.

24. Planet Money

https://podcasts.apple.com/us/podcast/fork-the-government/id290783428?i=1000503366990

Хэн болон юунд зориулсан:  Мөнгөний талаар ярих болон бодох дургүй хүмүүсд

Юуны тухай болох нь Planet Money подкастын амжилт нь хэрхэн ойлгоход бэрх сэдвүүдийг гайхалтай түүх болгон ярьдагтай нь холбоотой. Барьцаат өрийн үүрэг гэх мэт санхүүгийн хэрэгслүүд үнэхээр уйтгартай сонсогддог боловч Planet Money иймэрхүү зүйлийг үнэхээр сэтгэл хөдөлгөм хэлбэрээр хүүрнэж чаддаг. Тэдний баг санхүүгийн уналтыг үргэлжлүүлэн судалж байгаа боловч дэлхийн эдийн засгийн бүхий л талыг хамарч хүрээгээ тэлсэн.

Үүний оронд мөн NPR Indicator -ын сонсож болно. Мөнгөний талаар ярих сонирхол буурсан хүмүүсийн хувьд NPR Indicator бол гайхалтай сонголт юм. Ажил, бизнес, болон бусадтай холбоотой жижиг боловч чухал салшгүй түүхүүдийг оролцуулж 10 минутын дотор хичнээн их чухал мэдээлэл олж авах боломжтойг та гайхшран болно.

25. Curiosity Daily

https://podcasts.apple.com/us/podcast/do-opposites-really-attract/id1262100467?i=1000503463549

Хэн болон юунд зориулсан:  Өдөр бүр сонирхлыг татах

Юуны тухай болох нь Curiosity Daily ерөнхийдөө бол Өнөөдөр Би сурлаа гэсэн подкаст юм. Ажлын өдөр бүр та хөтлөгч Коди Гоф, Эшли Хамер, болон Наталья Рейган нараас шинэ зүйл сурах боломжтой. Тэд бидний өдөр тутмын амьдралтай ойрхон шинжлэх ухаан, сэтгэл зүй технологийн салбаруудад нотлох баримттай судалгаан дээр үндэслэсэн сонирхолтой мэдээ болон судалгааг 10-15 минутад товчилнж өгдөг.   

26. Invisibilia

https://podcasts.apple.com/us/podcast/trust-fall/id953290300?i=1000477862852

Хэн болон юунд зориулсан:  Таны эргэн тойрон болон өөрийн дотоод ертөнцөө харах чадварыг баяжуулахад

Юуны тухай болох нь Аликс Шпигель, Ханна Розин, Лулу Миллер нарын зохион байгуулсан Радиолабын салбар болох Nvis-ийн Invisibilia нь шинжлэх ухааныг хамардаггүй боловч хүний зан авирыг хянах, бидний үзэл бодол, итгэл үнэмшил, таамаглалыг төлөвшүүлэх "үл үзэгдэх хүчийг" судлах зорилготой юм. Энэ баг, зан үйл, нийгмийн шинжлэх ухааны судалгаануудыг хүмүүсийн түүх дээр тулгуурлан харьцангуй ойлгомжтой байдлаар задалж гаргадаг.  Саяхнаас технологич, биологчид цаг уурын өөрчлөлтийг хиймэл оюун ухаан ашиглан өөрчилж болох эсэх мөн амьтдын харилцаа холбоог хүний хэл рүү хөрвүүлэх аргыг судалж эхэлсэн.

27. Hidden Brain

https://podcasts.apple.com/us/podcast/a-creature-of-habit/id1028908750?i=1000503726514

Хэн болон юунд зориулсан:  Бид нар яагаал байгаагаараа байгааг ил тод болгох

Юуны тухай болох нь Хэрвээ танд Invisibilia таалагдсан бол танд Hidden Brain таалагдана. Нийгмийн шинжлэх ухааны сурвалжлагч Шанкар Ведантамын хөтлөн явуулдаг NPR-ийн алдартай подкаст нь хүний оюун санаа болон бид яагаад хийдэг зүйлээ хийж боддог зүйлээ боддог вэ гэсэн асуултуудыг сайтар судалдаг. Ведантам нарийн төвөгтэй сэдвээр сайн судалгаа хийсэн шинжээчдийг сайтар судлан ярилцлага хийж ойлгомжтой байдлаар ярилцлага хийдэг бөгөөд энэ нь үнэхээр биднийг дахин бодоход хүргэдэг.

28. Mentally Yours

https://podcasts.apple.com/us/podcast/looking-after-children-during-lockdown/id1227701964?i=1000500990212

Хэн болон юунд зориулсан:  Тодорхой асуудалд зориулсан сэтгэц эрүүл мэндийн тусламж

Юуны тухай болох нь:  Метро-гийн сэтгүүлч Эллен Скотт болон Иветт Кастер нар энэ подкастыгхөтөлдөш бөгөөд Mentally Yours олон төрлийн өргөн хүрээний сэдвээр ярилцдаг бөгөөд үүнд цөөхнийг дурдахад л хүчирхийлэлд байгаа харилцаа, архидалт, биеийн согог, олон талтсэтгэцийн эмгэг г.м сэдвүүд бий. Нарийвчилсан асуудал дээр мэдээлэл хайж байна уу? Mentally Yours таны хайж байгаа зүйлд зориулан гарчгуудаа нарийвчлан бичиж тавьсанбайдаг. Яг одоогоор Скотт, Кастер нар цар тахлын үеэр сэтгэл санаагаа тогтвортой байдалдбайлгахад анхаарлаа төвлөрүүлж байна.

29. Griefcast

https://podcasts.apple.com/us/podcast/126-now-thats-what-i-call-griefcast-part-5/id1178572854?i=1000503274118

Хэн болон юунд зориулсан:  2020 онд таарсан уй гашуугаас сэргэх

Юуны тухай болох нь:  Хэрэв та хүн алдаж уй гашуугаа даван туулж байгаа бол Griefcast -ийгсонсоод үзээрэй. Хөтлөгч Кариад Ллойд өөрийн вэбсайт дээр Griefcast бол нас баралт уй гашууг туулж яваа хүмүүсийн туршлагыг хардаг бөгөөд гэхдээ комедиануудтай хийдэг болохоор сонсогдож байгаагаасаа илүү дээр хөгжилтэй байдаг. Комедиан Роберт Уэбб, Ниш Кумар, Дебора Фрэнсис Уайт, Айслинг Биа нар нь шагнал хүртсэн энэхүү цуврал подкастын оддын эгнээнд цөөн хэдэн нэр багтжээ.

30. Still Processing

https://podcasts.apple.com/us/podcast/ziwe-may-destroy-hamilton/id1151436460?i=1000485861804

Хэн болон юунд зориулсан:  Поп соёлын хэтийн төлөв, харилцан яриаг дээшлүүлэх

Юуны тухай болох нь:  Нью Йорк Таймс сонины шүүмжлэгчид Уэсли Моррис, Женна Уортам нарсоёлын хамгийн ухаалаг анализыг долоо хоног бүр таны чихэнд шууд хүргэнэ. ТВ, кино, хөгжим, урлаг, вэб гэх мэт поп соёлын подкастын хамгийн өргөн хүрээг оруулсан поп соёлын подкаст юм. Хүмүүсийн анхаарал тавьдаггү урсгалаас гол урсгал хүртэлх тэдний дүн шинжилгээ нь арьсны өнгө, хүйс, таних сэдвээр ихэвчлэн огтлолцдог бөгөөд Америкийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр юу гэж хэлснийг үргэлж нэг цэгт болгодог.

31. Dan Carlin's Hardcore History

https://podcasts.apple.com/us/podcast/supernova-in-the-east-i/id173001861?i=1000415837465

Хэн болон юунд зориулсан:  Түүхийн талаар сонирхолтой болон дунд сургуульд түүхийг хэрхэн зааж өгсөнийг үзэн яддаг бол

Юуны тухай болох нь:  Алдарт Common sense шоуны хөтлөгч Дэн Карлин бол подкастууд дунд хамгийн сайн танигдсан хоолойнуудын нэг юм. Hardcore History гол төлөв дайн ба цэргийн түүхэн үйл явдлын гүнд шумбан супер дэлгэрэнгүй дугааруудыг жилд хэдхэн удаа гаргадаг. Гэхдээ хэдэн цаг үргэлжилсэн цуврал хэсгүүд нь үргэлж мэдээлэл сайтай болон хөгжилтэй байдаг тул хэсэг хугацаандаа үргэлжилнэ. Хэрвээ та сонсож эхлээгүй байгаа бол ихээр хоцрогдож байна шүү.

 

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2019/11/06
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.