Зорилгоо тодорхойлох гэж юу вэ?

2021/01/14 Админ 8920 2 сэтгэгдэл

 

Дэлхий дээр хаа сайгүй зорилгоо тодорхойлж байна. Бид ажил мэргэжил, эрүүл мэнд, амьдралынхаа бүхий л хэсэгт зорилгоо тодорхойлдог.

Мэргэжилтнүүд зорилго тодорхойлохыг хүрэхийг хүсч буй зорилт зорилгыг сонгох үйлдэл гэж тайлбарладаг. Энэ нь ч хангалттай үнэн. Энэхүү тайлбар нь тодорхой утга учиртай боловч танд илүү хэрэгцээтэй арга замыг санал болгож байна.

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ ГЭЖ ЮУ ВЭ?

Зорилгоо тодорхойлох ихэнх дасгалууд ихэнхдээ хэтэрхий их мөнгө төлсөн зөвлөх самбарын өмнө зогсоод “Амжилт таны хувьд ямар байдлаар харагддаг вэ? Амжилтад хэрхэн хүрэх вэ гэдгийг нарийвчлан тайлбарлах” гэх асуулт асууж эхэлдэг.

Хэрвээ бид зорилгоо биелүүлэхийг үнэхээр хүсэж байвал, бид өөр асуултаар эхлэх хэрэгтэй. Ямар амжилтад хүрэхийг хүсэж байгаа биш харин ямар золиос өгөхийг хүсэж байгаа вэ гэдгийг асуух хэрэгтэй.

Зорилготой байна гэдэг бол хамгийн хялбар хэсэг гэдгийг ухамсарласан. Хэн хамгийн их борлуулалттай ном бичих, жин хасах, эсвэл мөнгөтэй болохыг хүсэхгүй байхав. Бүх хүмүүс энэ зорилгод хүрмээр байгаа.

Бодит бэрхшээл  бол үр дүнд хүрэхийг хүсэж байгааг тодорхойлох биш харин зорилгодоо хүрэхийн тулд гаргах шаардлагатай золиосыг хүлээн зөвшөөрч чадах үгүйд байгаа. Та энэ зорилгод хүрэх замд туулах амьдралын хэв маягийг хүсэж байна уу? Сэтгэл хөдөлгөм гайхалтай үр дүн гарахаас өмнө уйтгартай болон тааламжгүй үйл явцуудтай тулгарахыг хүсэж байна уу?

Бид хийж чадах зүйлээ эсвэл хиймээр байгаа зүйлээ зүгээр суугаад бодох бол амархан. Зорилгодоо хүрэхийн тулд өгөх золиосыг хүлээн зөвшөөрч чадна гэдэг бол өөр зүйл. Хүн бүр л алтан медальтай болохыг хүсдэг. Цөөхөн хүн л олимпын тамирчин шиг бэлтгэхийг хүсдэг.

Энэ бидний эхний гол ойлголтыг гаргаж ирж байна. Зорилгоо тодорхойлох гэдэг бол зөвхөн авахыг хүсэж буй шагналаа сонгох биш үүний төлөө өгөхөд бэлэн байгаа золиосыг ч мөн хэлнэ.

ЧИГЛҮҮЛЭГЧ БА СЭЛҮҮР

Жижиг сэлүүрт завь байна гэж төсөөлөн бодоод үзээрэй. Таны зорилго бол завин дээрх чиглүүлэгчтэй адил юм. Хүрэх замыг тань чиглүүлж өгдөг. Нэг зорилгод тууштай зорьсон тохиолдолд чиглүүлэгч байршилдаа байж урагшилна. Хэрвээ зорилтууд дунд савлавал чиглүүлэгч байршлаасаа байнгын хөдөлж өөрийгөө нэг цикл дунд эргэхэд хүргэнэ.

Завин дахь чиглүүлэгчээс илүү чухал нэг зүйл бол сэлүүр юм. Хэрвээ чиглүүлэгч таны зорилго бол сэлүүр түүнийг хэрэгжилтэд хүргэх явц болно. Чиглүүлэгч хаашаа явахыг зааж харин сэлүүр түүний явцыг харуулна. 

Энэхүү чиглүүлэгч болон сэлүүрийн зүйрлэл нь систем болон зорилтын ялгааг тодотгож байна. Энэ бол амьдралын бүхий л хэсэгт гарах чухал ялгаа юм. 

Хэрвээ та дасгалжуулагч бол таны зорилго бол аваргын цол. Таны систем бол таны баг өдөр бүр дасгалаа хийдэг байдал юм.

Хэрвээ та зохиолч бол таны зорилго бол ном зохиол бичих. Таны систем бол долоо хоног бүр бичих хуваарь юм. 

Хэрэв та гүйлтийн тамирчин бол таны зорилго бол гүйлтийн марафонд оролцох. Таны систем бол дасгалаа хийх сарын хуваарь юм.

Хэрэв та энтрепренер бол таны зорилго бол сая долларын бизнес босгох. Таны систем бол борлуулалт болон маркетингийн үйл явц юм.

Чиглүүлэг гаргахад зорилт хэрэгтэй байдаг. Систем бол үйл явцыг сайжруулахад хэрэгтэй зүйл. Зөвхөн чиглүүлэгчтэй байгаад хаашаа ч хөдөлж чадахгүй. Заавал сэлүүрдэх шаардлагатай байдаг.

Та өөрийнхөө завины чиглүүлэгч болох зорилт болон сэлүүр болох үйл явцаа төлөвлөж, өдөр бүр хэрэгжүүлээрэй. Гарцаагүй та хүссэндээ хүрэх болно.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [66.181.187.242] 2022/01/17
яг зорилго гэж юу вэ
Зочин [202.55.188.108] 2021/11/21
bayrllaa
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.