Асуудлыг хялбарчлах 10 арга

2021/01/09 Админ 3521 0 сэтгэгдэл

 

Зарим тохиолдолд хүмүүстэй харилцах, холбоо тогтоох хүндрэлтэй байдаг.

Ийм асуудлыг хялбарчлах арга ухаанд суралцах нь ажлаа урагшлуулах, нэр хүндээ өсгөх боломж юм.

1. Сэтгэлд хүрээгүй хариулт авах үедээ хэн нэгний нүд рүү хар

Бид бүгд асуултад тохироогүй хариулт авах тохиолдол олон байдаг. Ийм үед асуултаа дахин давтах, эсвэл өөр төстэй асуулт асууж тухайн хүний нүд рүү ширтээрэй. Ингэх нь тухайн хүн дарамт шахалт мэдэрч, мухардах ба өөрсдийн бодлоо үнэнчээр хүчээр хэлэх болно.

2. Хэн нэгэн дуугаа өндөрсгөхөд тайван байх

Хамгийн хүчирхэг хүчин чармайлт бол тайван байдлаа хадгалах явдал юм. Хэн нэгэн хүн уурлаж, дуугаа өндөрсгөхөд бидний зан араншин өөрийн мэдэлгүй хурцадмал байдалд шилждэг.

3. Халдлагаас сэргийлэхийн тулд шүүмжлэгчдийн дэргэд суух

Хэрэв та ямар нэгэн уулзалтыг тэргүүлэх гэж байгаа бол өрөөнд ямар нэгэн байдлаар шүүмжлэгч нэгэн байгаа бөгөөд уг хүн асуудал хэлэлцэх үед улам хүндрүүлж шүүмжээр булдаг. Хурлын өрөөнд яг ийм хүний дэргэд суухыг зөвлөе. Магадгүй энэ нь эвгүй, тохьгүй санагдах боловч ийм мэдрэмж мэдэрч буй цор ганц хүн нь та биш юм шүү. Ойр суух нь нөгөө хүндээ ч тухгүй мэдрэмж төрүүлж түрэмгийллийн төвшинг багасгадаг байна.

4. Хэрэв та алдартай нэгэн болохыг хүсэж байгаа бол хүн бүрийн нэрийг тогтоо

Хэрэв та үе тэнгийнхэн, хамтран ажиллагсдынхаа дунд хүндлэгдэж, алдартай нэгэн болохыг хүсэж байгаа бол тэднийг нэрээр нь дуудахыг зуршил болгох хэрэгтэй. Анх харилцахдаа нэрээр нь дуудах нь тэдэнд онцгой мэдрэмжийг төрүүлдэг ажээ.

5. Стрессдсэн, бухимдалтай үедээ өөрийн бодлоо цаасан дээр буулгах

Бид бүгд сэтгэл санааны дарамт, айдас түгшүүрийг мэдэрдэг. Яг ийм үед өөрийн бодлоо, мэдрэмжээ өдрийн тэмдэглэлдээ буулгаж дараа нь хаагаарай. Одоо хэн нэгэнтэй санаа бодлоо хуваалцчихсан учир илүү тайван эрч хүчтэй ажлаа хийх боломжтой боллоо. Өөрийн асуудлаа бусдад хуваалцах нь стрессийг бууруулж тайвшруулдаг нь судалгаагаар нотлогдсон байдаг. Заавал хэн нэгэн биш дэвтэртээ ч буулгах боломжтой гэдгийг битгий мартаарай.

6. Шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол өөртөө цөөхөн сонголт өг

Зарим хүмүүс сайн муугаас үл шалтгаалан илүү их мэдээлэл, илүү олон сонголт байх нь зөв гэж үздэг. Харин хэтэрхий олон сонголт байх нь биднийг эргэлзээнд оруулдаг. Яг 4 сонголт байх нь цаг хугацааны хувьд ч тооцож үзэхэд хялбар байдаг байна. Мөн шийдвэр үр дүнтэй, оновчтой байдаг.

7. Өөртөө итгэлтэй болохын тулд зөв биеийн хэл сонгох

Та өөртөө хэр итгэлтэй байдаг вэ? Чухал нөхцөл байдалд бат зогсож чаддаг уу? Үгүй бол та биеийн хэлэмжээ өөрчлөхөд л хангалттай гэнэ. Өөрийгөө илүү сул чөлөөтэй, илүү зай эзлэх биеийн хэлэмжтэй байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг ажээ.

8. “Хайч, чулуу, даавуу” тоглоомд ялах бүрэн итгэлтэй аргыг олох

Мэдээж маш сонирхолтой сонсогдож байгаа байх. Энэ алдартай тоглоомыг тоглохын өмнө өрсөлдөгчөөсөө санамсаргүй асуултыг асуу. Ингэх нь өрсөлдөгчийгөө эргэлзүүлж ямар ч бодолгүйгээр “хайч” гаргах болно.

9. Бусдаас тусламж хүсэхдээ тэднийг чухал хүн гэдэг мэдрэмжийг өг

Хэн нэгнээс тусламж хүсэхдээ “Чиний тусламж хэрэгтэй байна” гэж хэлэх хэрэгтэй. Хүмүүс өөрсдийн үнэ цэнээ мэдрэх дуртай байдаг.

10. Бусадтай гар барихын өмнө гараа дулаан байлгах

Хүйтэн гар итгэлцлийг эвддэг гэдгийг та мэдэх үү? Хэн нэгний гарт хүрэх, гар барих үедээ дулаахан байгаа эсэхийг шалгаарай. Дулаахан гар нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх болно.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.