Тархины хөгжилд бясалгал хэрхэн нөлөөлдөг вэ

2020/12/13 Админ 11094 0 сэтгэгдэл

 

 

Тархины үйл ажиллагааг хөгжүүлэх, өөрчлөх боломжтой сэтгэхүйн дасгалууд байдаг талаар олон судалгаа байдаг.

Асуудал шийдвэрлэх төрлийн тархины тоглоомууд IQ-г хөгжүүлэх, тархины үйл ажиллагааг сайжруулахад хамгийн их тусалдаг байна. Мөн бясалгал, сэтгэхүйн төрлийн сургалтууд зөвхөн тархины үйл ажиллагаа, тархины бүтцийг өөрчлөхөөс гадна мөн бидний зан авирыг маш хурдан хугацаанд өөрчлөх боломжтой гэдгийг баталснаараа олныг гайхшруулж байна.

Макс Планккийн хүрээлэнгийн шинэ судалгаагаар бясалгалын 3 өөр төрлийн сургалт нь тархины бүтцэд өөрчлөлт гаргасныг олж тогтоожээ. Судалгаанд 22-55 насны хүмүүсийг тус бүр 3 сарын хугацаанд 3 өөр сургалтад хамруулсан ба судалгаа нийтдээ 9 сар үргэлжилжээ.

 

 

1. Анхаарал төвлөрүүлэх бясалгал

 

 

Эхний сургалтыг “Presence” модул гэж нэрлэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч судлаад байгаа эртний дасгал болон төвлөрөх бясалгалтай адил төстэй. Судалгаанд хамрагдагсад анхаарлаа төвлөрүүлэхэд суралцсанаар анхаарал сарнисан үед хэрхэн буцаж төвлөрөх, амьсгалаа хэрхэн авах, хэрхэн гаргах, мөн дотоод мэдрэхүйдээ анхаарч сурсан байна. 

"Presence" модулыг туршиж үзэх: https://www.youtube.com/watch?v=-QowM98QwSo

 

 

2. Сэтгэл хөдлөлөө удирдах бясалгал 

 

 

Хоёрдугаар сургалтыг “Affect” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бусдыг төлөө гэсэн сэтгэл, энэрэнгүй чанарыг нэмэгдүүлэхийг хичээсэн. Судалгаанд хамрагдагсад өгөөмөр сэтгэлд суралцсан бөгөөд бие биенийгээ ойлгох зорилготойгоор хоёр хоёроороо баг болж ажилласан.

"Affect" төрлийг туршиж үзэх: https://www.youtube.com/watch?v=EVSdnFTenGY

 

 

3. Тайвшрах бясалгал 

 

 

Сүүлийн сургалт нь “Perspective” модул гэж нэрлэсэн ба энгийн бясалгалтай төстэй. Энэ нь бусдын бодлыг ямар шүүмжгүйгээр ажиглахад анхаарч, бусдын үзэл бодлыг ойлгох чадвараа сайжруулахад тусладаг бөгөөд нэг ёсондоо тайвшрах бясалгал юм. 

“Perspective” модулыг туршиж үзэх: https://www.youtube.com/watch?v=c2iCoEluq8A

 

Судлаачид эхэндээ сургалтын эдгээр арга хэлбэрүүд нь тархины хамрах хүрээг нэмэгдүүлж магадгүй гэж таамаглажээ. Гэвч судалгааны хариу тэдний бодсоноос хэд дахин илүү байсан ба модуль тус бүрийн хугацаа дууссаны дараа судалгаанд хамрагдагсдын тархийг шинжилж харьцуулжээ.

“Presence” сургалт нь анхаарал төвлөрөх чадвартай холбогддог in the anterior prefrontal cortex (PFC) and the anterior cingulate cortex (ACC), үе давхаргыг сайжруулдаг. “Affect” сургалт нь эмпати гэх мэт нийгэмд шаардлагатай байдаг сэтгэл хөдлөлүүдтэй холбогддог тархины үе давхаргыг нэмэгдүүлдэг. “Perspective” сургалт нь бусдын сэтгэлзүйн байдлыг ойлгох тархины хэсгүүдтэй холбогддог болох нь тогтоогджээ.

Судалгааны үр дүн ямар бясалгалыг хэдий хугацаанд хийхээс хамаарч тархи өөр өөрөөр өөрчлөгдөж хөгждөг талаар хариу гарсан нь хамгийн гайхалтай. Олон олон судалгаагаар туршлагатай бясалгагчид тархины бүтэц, үйл ажиллагааг бясалгал хийж өөрчлөх боломжтой гэдгийг олж мэдсэн ч сүүлийн үеийн судалгаануудаас харахад шинээр анхлан бясалгал сурч байгаа хүмүүс илүү богино хугацааны бясалгал хийснээр тархины үйл ажиллагааг өөрчилж, эрүүл аз жаргалтай амьдрах боломжыг нэмэгдүүлж, сэтгэл гутрал, хямралыг багасгах боломжтой гэдгийг олж тогтоосон.

Нийгэм даяаршиж, харилцаа холбоо илүү нээлттэй болохын хэрээр “суурь ур чадвар” улам бүр чухал болж байна. Бусдыг ойлгох сэтгэл, энэрэнгүй чанар зэрэг, бусдын үзэл бодлыг ойлгох, бусдыг мэдрэмжийг ойлгох, хүлээн зөвшөөрөх, өөр өөр итгэл үнэмшлийг хүндэтгэх зэрэг нийгмийн чадварууд хүмүүс хоорондын харилцаанд маш чухал байр суурь эзэлж байна.

Бясалгалын өөр өөр хэлбэрүүд нь хамгийн чухал оюуны чадамжийг сайжруулах хүчирхэг арга байх боломжтой юм. 

Хэрвээ уншигч та хэт их бодлогоширдог, нойргүйддэг, аливаад санаа зовдог зуршилтай бол гэртээ байх хугацаандаа эдгээр бясалгалын аргуудыг туршаад үзэхийг зөвлөж байна.

 

 

~Хийж үзээгүй л бол та хэр ихийг чадахаа мэдэхгүй шүү дээ~

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.