
Сүүлийн 5 жилийн турш Форбес сэтгүүл АНУ- ын стартапуудад судалгаа хийн 1 тэрбум доллараар үнэлэгдэхүйц хамгийн хурдацтай хөгжиж буй 25 гарааны бизнесийг нэрлэсээр байна. Үүнд хоол хүргэлтийн компани болох DoorDash, үл хөдлөх хөрөнгө худалдагч Opendoor, аялалын цүнхний брэнд Away, биологийн компани болох Ginkgo Bioworks зэрэг багтжээ.
Харин энэ жил True Bridge Capital Partners –ын туслалцаатайгаар Форбесийнхэн дахин судалгаа хийж, илүү амжилттай, илүү содон стартапуудыг нэрлэсэн байна. TrueBridge ийнхэн 150 иад стартапуудын санхүүгийн тайланд анализ хийсэн бөгөөд харин үүнд нь Форбесийн сэтгүүлчид илүү нарийвчилсан судалгаа хийж, доорх гарааны бизнесүүдийн жагсаалтыг бий болгожээ. Уншигч танд доорх компаниудын үйл ажиллагаа маш сонирхолтой санагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Та ч бас тэднээс санаа аван өөрийн стартап-ыг үүсгэн байгуулж Монголын хөрсөн дээр буулгаж болно шүү дээ.
Нью-Йоркт төвтэй Chainalysis нь криптовалютыг/цахим валют/ хянах шалгах програм хангамжийг бий болгосон бөгөөд ингэснээр хүмүүс биткойн, эфир/платформ/, лайткойн болон бусад зүйлсийг хэрхэн ашиглаж байгааг үнэлэх боломжтой болох юм. Санхүүгийн байгууллагууд энэхүү технологийг ашиглан үйлчлүүлэгчдийг шалгаж, мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүрэм журмыг мөрдүүлж ажилладаг бол Дотоод орлогын алба, Холбооны мөрдөх товчоо зэрэг засгийн газрын агентлагууд хууль бус гүйлгээг илрүүлж, гэмт хэрэгт холбоотой нэгнийг сэжиглэн шалгаж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж чаддаг байна. Chainalysis-ийг байгуулахын тулд 49 настай Гүйцэтгэх Захирал Майкл Гронагер Кракен криптовалютын биржийг үүсгэн байгуулж байсан бол ТУЗ 47 настай Жан Моллер криптовалютын түрийвчийг бүтээжээ.
2010 онд програм хангамжийн аюулгүй байдлын шинжээч, 52 настай Жефф Уильямс өөрийн зөвлөх компани болох “Aspect”-т зориулж програм хангамжийн аюулгүй байдлын хяналтыг автоматжуулах програм боловсруулж эхэлжээ. 2014 онд тэрээр Aspect-ийн шинжээч 36 настай Аршан Дабирсиагитай хамтран, аппликейшн доторх кодыг хянах, гарч болзошгүй сул талуудын талаар шууд олж мэдэн үүнийгээ аппликейшн хөгжүүлэгчдэд мэдэгдэх зорилгоор Калифорнид байрладаг Contrast Security компанийг байгуулжээ. "Өмнө нь заавал аюулгүй байдлын шинжээчдээр дамжуулж хийгддэг байсан ажил одоо шууд апп хөгжүүлэгчдийн гарт ирж байна" гэж компанийн ахлах эрдэмтэн Дабирсиагги хэлсэн байна. 2016 онд тус компани бизнесээ өргөжүүлэх үүднээс онлайн залилан илрүүлэх хэлтсийн гүйцэтгэх захирал Алан Науманныг ажилд авсан байна.
Тус компанийг хамтран үүсгэн байгуулагч Лиор Див (CEO), Ёосси Наар, Ёонатан Стрием Амит нар Израилийн Батлан хамгаалах хүчний тагнуулын хэсэг болох 8200-р ангид алба хааж байхдаа технологийн олон стартапуудын санааг дэвшүүлж байсан гэдэг. Цэргийн салбарт кибер аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байхдаа тэд кибер аюулгүй байдлын дэвшилтэт технологи, аюул заналыг тасралтгүй хянах амар хялбар систем, ICloud дээр суурилсан кибер аюулгүй байдлын платформ болох Cybereason-ийн санааг дэвшүүлжээ. Тус компани 2012 онд байгуулагдаж, дараа жил нь Израилаас Бостон руу нүүсэн.
Жейсон Уилк Loyola Marymount их сургуулийн коллежийн оюутан байхдаа банкны зээлүүдээр стартапын төсвөө бүрдүүлж байв. Тэрээр үүнээс нэг зүйл анзаарсан нь банкны зээл хэтрүүлэх асуудал хүмүүст ямар их хэцүү байдгийг олж мэдсэн явдал байв. Тиймээс 2016 онд Dave /David ийн товчилсон/ -ыг үүсгэн байгуулжээ. Тэгэхээр тус Апп нь зардлыг хянаж, хэрэглэгчийн данс хэтрэх, зээлийн хугацаа хэтрэх аюулд орохыг хэрэглэгчдэд анхааруулах үүрэгтэй гэнэ. Хамгийн гайхалтай нь Дэйв Апп 2017 оны 4-р сард Apple-ийн "өдөр тутмын шилдэг апп" аар тодорсон бөгөөд хоёр жилийн хугацаанд бараг 10 сая удаа татагдсан байна.
Дэлхийн хамгийн алдартай гадаад хэл сурах дижитал хэрэгсэл болох тус апп байгуулагдаад долоон жил болж байгаа бөгөөд сар бүр 28 сая нэн идэвхтэй хэрэглэгчтэй байдгаараа алдартай. Ихэнх хэрэглэгчид нь хэлний курсуудынх нь үнэгүй хувилбарыг ашигладаг. Хамгийн таатай нь тус апп нь өөрийн апп аар дамжуулж элдэв зар сурталчилгаа явуулдаггүй бөгөөд Duolingo Plus-ийн захиалгын төлбөрөөс олсон орлого энэ жил хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Гүйцэтгэх захирал, 39 настай Луис фон Ахн 2006 оны Макартурын “суут ухаантан” буцалтгүй тусламжийн үүсгэн байгуулагч, Карнеги Меллон-ы компьютерийн ухааны профессор юм. Питтсбургт байрладаг өнөөдрийн энэ амжилттай Дуолингог байгуулахаасаа өмнө тэрээр Google-д хоёр бүтээлээ зарж борлуулж байжээ. Тэрээр Гватемала хотоос ирсэн цагаач гэр бүлээс гаралтай бөгөөд англи хэл сурсан нь түүний амьдралыг ихээхэн өөрчилсөн гэж үздэг гэнэ. Тиймээс олон нийтэд үнэ төлбөргүй гадаад хэлний боловсрол олгохыг зорьж, энэхүү аппликейшн-г бий болгосон байна.
Амазоны эрин үе буюу онлайн худалдааны энэ үед үйлчилгээний чанар, хурдыг дэмжих зорилгоор Faire ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь бөөний худалдан авалтаас гарах эрсдэл, бэрхшээлийг даван туулахад туслалцаа үзүүлдэг байна. Сан Францискод төвтэй тус компани нь жижиглэн худалдаачдад онлайнаар шинэ бүтээгдэхүүн нээх, худалдах, худалдан авахад нь тусалдаг бөгөөд зарагдаагүй барааг 60 хоногийн дотор үнэгүй буцаан татах боломж олгодог байна. Өнөөдөр тус компани 35000 дэлгүүрт нийт 5000 брэндийг санал болгодог байна.
Figma нь дизайнеруудад хамгийн сайн тохирно. Энэхүү компани нь дизайныг онлайн хэлбэрт шилжүүлж, програм хангамж татаж авах, хуучин загварыг шинэчилж, дизайнеруудад хамтран ажиллах боломжийг би болгож өгдөг. Үүсгэн байгуулагч 29 настай Эван Уоллес, 27 настай Дилан Фиелд нар Браун Их Сургуульд танилцаж, Уоллес сургуулиа төгсөж, Фиелд сургуулиа орхисон боловч 2012 онд Сан-Францискод төвтэй энэхүү компанийг хамтран байгуулжээ. Байгуулагдсанаас таван жилийн дараа Figma-г жинхэнэ нарийн мэргэжлийн хүмүүс ашиглаж эхлэх болжээ. Өнөөдөр мэргэжлийн хүмүүс сард 12 доллар, бизнес эрхлэгчид сар бүр 45 доллар төлж Figma-г ашигладаг. Майкрософт, Вольво, Убер, Скуэр зэрэг компаниудын 5000 гаруй баг хэрэглэгчид Figma-г ашигладаг.
АНУ-ын Баруун хойд мужын Келлогг менежментийн Их Сургуулд Бизнесийн удирдлага, логистикоор мэргэжил эзэмшсэн 37 настай Мэтт Эленжиккал компаниудад хүргэлт нь хаана, хэзээ ирэх, юу болж байгааг мэдэхэд нь туслах зорилгоор FourKites-ийг 2014 онд байгуулжээ. Энэхүү менежментийн урьдчилан таамаглах програм хангамжийг одоо дэлхийн шилдэг 260 гаруй ачаа түгээлт, каргоны компаниуд ашигладаг бөгөөд өдөрт 500,000 гаруй ачааг хариуцан ажилладаг бөгөөд үүнд Best Buy, Kraft Heinz, Nestlé, Smithfield Foods багтдаг.
Форбс сэтгүүлийн 30-аас доош насны амжилттай эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлэгч Матильда Коллин сургуулиа төгссөний дараа хамгийн анхны ажлаа аваад байхдаа энэхүү гарааны бизнесийнхээ санааг олж авсан байдаг. "Хүмүүс имэйлээ цэгцэлж байхдаа хичнээн их цаг хугацаа алддагийг би тооцоолсон" гэж тэр хэлэв. Тиймээс тэрээр 2013 онд Сан-Францискод төвтэйгөөр тус гарааны бизнесээ эхлүүлжээ. Үүний зорилго нь компаниудад Facebook, Twitter, SMS зэргийг багтаасан, дундын имэйлийг санал болгож илүү үр бүтээлтэй ажиллахад нь туслах зорилготой гэнэ. Өнөөдөр Front нь Shopify, MailChimp, Stripe зэрэг компанийн нийт 5000 үйлчлүүлэгчтэй болжээ.
Олон жилийн турш сүлжээний борлуулалт хийж байсан 44 настай Дэвид Гандлер АНУ-д хөлбөмбөгийн лигийн эрэлт хэрэгцээ их байгаа тул 2015 онд FuboTV сувгийг нээхээр шийдсэн байдаг. FuboTV нь Ривер ТВ, Бенфика ТВ зэрэг хөлбөмбөгийн сувгуудыг шууд дамжуулалт хийхийг санал болгож, дараа нь beIN Sports, Univision компаниудтай гэрээ байгуулан нэвтрүүлгээ илүү өргөжүүлэв. Өнөөдөр Нью-Йоркт төвтэй FuboTV нь ерөнхийдөө 90 гаруй суваг санал болгодог кабелийн хямд өртөгтэй гайхалтай сонголтуудын нэгт зүй ёсоор тооцогдох болсон байна.
Grove Collaborative-ийн гүйцэтгэх захирал 34 настай Стюарт Ландесберг нь өөрөө тус брэндийн үнэнч хэрэглэгчийн нэг гэнэ. Өнөөдөр онлайн худалдаа хүчээ авч, энгийн дэлгүүрийн бараанаас ашиг орлогоороо илүү тэргүүлж байгаа хэдий ч түүний үүсгэн байгуулсан тус компани нь зар сурталчилгаанд тийм ч их мөнгө заралгүйгээр оригналаараа дэлгүүрийн лангуун дээр худалдаалагдаж, онлайн худалдаатай тэнцэхүйц орлого олдог байна. Түүний ашиг орлогын 60 хувийг онлайн бус худалдаанууд эзэлдэг. 2016 онд тэрээр өөрийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг бий болгож онлайн дээр заруулж байгаа бөгөөд бараанууд нь үргэлж 50% хямдарсан байдаг байна. Гэсэн хэдий ч ашиг орлого нь унадаггүй байна. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа бүтээгдэхүүний загвар, хэмжээ, үзэмж хамгийн чухал байдаг. Тэрээр жишээ өолгож хэлэхдээ тэдний цэвэрлэгч саван нь оо –ны бөглөөнөөс ч жижгхэн авч явахад хялбар байдаг гэдгийг дурджээ.
Конг-ийг компаниудын API-ийн хаалгачаар ажилладаг гэж егөөдөж хэлэх нь ч бий. Учир нь тэд код хөгжүүлэгчид бөгөөд програм бүтээх зорилготой ашиглагддаг байна. 31 настай Аугусто Мариетти, 30 настай Марко Палладино нар нэг их сургуульд сурч байсан бөгөөд Милан дахь машины гарашандаа анх компаниа үүсгэн байгуулж байсан бөгөөд хөрөнгө босгохоор Цахиурын хөндий рүү байнга нааш цааш нисдэг байжээ. Мариетти "Тэр үед бидэнд хоол идэх мөнгөтэй үе бараг л байсангүй" гэж хэлэв. "Бид анх ажлаа эхлэхдээ өлсөхийн эрхэнд хэдэн фунт хассан." Одоо Сан Франциско хотод байрладаг Конг нь SoulCycle, Yahoo Japan, WeWork зэрэг 130 компанийн үйлчлүүлэгчтэйгээр аж ахуйн нэгжийн зах зээлд амжилттай нэвтэрч чадсан байна.
Тус компанийг үндэслэгч 30 настай Жак Алтман, 28 настай Эрик Кослоу нар хэрэглэгчдэд тохируулан өөрчилсөн подволк зардаг Teespring стартап дээр ажиллаж байхдаа ажлын соёл бусдад хэрхэн хүчтэй нөлөөлдгийг өөрсдийн биеэр мэдэрсэн байдаг. 2015 онд тэд энэ талаар ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бөгөөд Lattice-ийг эхлүүлэхээр шийджээ. Сан Франциско хотод байрладаг тус компанийн хүний нөөцийн програм хангамж нь ажилчид дээр суурилан хийсэн судалгаагаа ашиглан ажилчдыг үнэлэн ажил мэргэжлийн хөгжлийг бий болгодог байна. Өнөөдөр Lattice нь Coinbase, Instacart, Slack, WeWork зэрэг 1300 хэрэглэгчидтэй хамтран ажилладаг. "Ажилчид урьд урьдынхаас илүү их утга учир хайж, бусад ажлуудад урьд өмнө хэзээ ч хийж байгаагүйгээрээ сэтгэлээсээ хандах боломжтой болсон" гэж Алтман хэлэв.
2015 онд эхнэр, нөхөр Элтон Чунг, Лидия Ян нар Лос Анжелес хотод байрладаг Next Trucking компанийг хамтран байгуулсан бөгөөд тус компани нь ачааны зуучлалыг онлайнаар явуулдаг. Convoy, Uber Freight гэх мэт бусад стартапууд А цэгээс В цэг хүртэл ачаа зөөдөг бол Next Trucking нь өөр бусад цэгээс болон боомтоос агуулахад бараа шилжүүлэх боломжийг бий болгодог. Үүний үр дүнд Next Trucking нь 2016 оноос хойш ашиг орлогоо жил бүр хоёр дахин нэмэгдүүлж, 2018 онд 46 сая долларт хүрсэн байна. Dollar General, Rite Aid, Steve Madden зэрэг жижиглэнгийн худалдаачидтай хийсэн томоохон гэрээнүүдийг үүнд дурдах нь зүйтэй.
Remitly нь Western Union-ий бага төлбөртэй хувилбар гэж хэлж болно. Western Union компанийн мөнгө тооцон авах 5% -тай харьцуулахад тус компанийх дунджаар 1.5% байна. Кени улсын Barclays компанид ажиллаж байсан Мэтт Оппенхаймер болон түүний хамтран зүтгэгчид АНУ, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж амьдардаг Мексик, Филиппин зэрэг хөгжиж буй орнуудын цагаачид хамаатан садандаа хямд өртгөөр мөнгө илгээхэд нь туслах зорилгоор 2011 онд бизнесээ эхлүүлжээ. Өнөөдөр Remitly нь 60 улс оронд зөвшөөрөгдсөн бөгөөд жилд 6 тэрбум долларын мөнгөн гуйвуулгыг хийдэг байна. Энэ нь 700 тэрбум орчим долларын шилжүүлгийн зах зээлийн 1% орчимтой тэнцэх юм.
Израилийн технологийн ахмад дайчид хэмээн нэрлэгддэг Офер Бенгал, Йифтач Шоулман нар 2011 онд апп зохион бүтээгч компаниудад зориулан програмынх нь хариу үйлдлийг түргэсгэх зорилгоор мэдээллийн сангийн хурд болох энэхүү гарааны бизнесээ эхлүүлжээ. Redis Labs нь уламжлалт загваруудаас илүү хурдан мэдээлэл цуглуулдаг байна. Тус кампанийн амжилт нь FedEx, Mastercard болон бусад корпорациудтай гэрээ байгуулж чадсан явдал юм. Калифорнид байрладаг Mountain View компани хурдыг ихэсгэхийн тулд эхлээд хөгжүүлэгчдэд үнэгүй, нээлттэй эх хувилбар санал болгосон байдаг. 2013 оноос эхлэн нэг гигабайт тутамд сард 5 доллараас эхлэн төлбөртэй ашиглах хувилбарыг гаргасан.
Хэрэв та Nurx-ээс жирэмсний хяналтанд орох дараалал авбал, эсвэл Hims-ээс үс уналтын бүтээгдэхүүн худалдаж авахаар болбол Truepill эмийн сан таны эмчийн зааврыг бөглөж, таны захиалсан бүтээгдэхүүнийг хүргэж өгөх болно. Үүсгэн байгуулагдаад гурван жил болж байгаа тус стартап компанийг үүсгэн байгуулагчид болох 37 настай Умар Афридди /жижиглэнгийн эм зүйч/, өмнө нь Johnson & Johnson, LinkedIn-д ажиллаж байсан 35 настай Сид Вишванатан нар эмийн сангийн үйлчилгээнд технологи дутаж байгааг ажигласан бөгөөд энэ асуудлыг шийдсэнээр олон сая долларын ашиг хийж болохыг олж харсан байна.
Веркада нь хувь хүний бүхий л илэрхийлэмжийг нэгтгэн үзэх, бусдын алхам бүрийг сканнердах чадамжтай аюулгүй байдлын систем юм. Одоогоор тус компанийн камерийг 2500 үйлчлүүлэгч ашиглаж байна. Тус компанийн аюулгүй байдлын системжүүлэлтийг сургууль цэцэрлэгт нэн тохиромжтой гэж үзсэн байна.