Хүүхэдтэйгээ ярилцах нь тэдний тархинд нөлөөлдөг

2020/11/19 Админ 4148 1 сэтгэгдэл

 

 

Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцах нь тэднийг хөгжүүлэхэд тустай гэдгийг мэддэг. Гэхдээ зүгээр нэг ярилцах нь чухал биш бөгөөд хэрхэн ярилцахаас хамаарч хүүхдүүдийн тархины хөгжилд нөлөөлдөг болохыг харуулсан шинэхэн судалгаа гарчээ. Хүүхдүүдийнхээ үгийн санг нэмэгдүүлэхдээ анхаарч харилцан яриаг эхлүүлэх хэрэгтэй.

4-6 насны хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар MIT-н танин мэдэхүйн судлаачид санаа бодлоо солилцох харилцан яриа хүүхдүүдийн тархинд нөлөөлдөг гэдгийг олж мэджээ. Тодруулбал, энэ нь хүүхдийн тархины хөгжил, хэл ярианы чадварыг дээшлүүлдэг бөгөөд эцэг эхийн боловсрол, орлогоос үл хамаардаг ажээ.

MIT болон Харвардын их сургуулийг төгссөн, Рэйчел Ромеон хэлснээр хамгийн гол нь та хүүхдүүддээ зааж зааварлаж ярих биш, харилцан ярилцах нь чухал юм.

Энэхүү судалгаа нь хэл яриа, хөгжлийн тухай хүн бүрийн мэддэг зүйлстэй холбогдох нь чухал юм. 1995 онд амжилттай гэр бүлийн хүүхдүүд, амжилтгүй гэр бүлийн хүүхдүүдээс 30 сая орчим үг илүү хэлдэг болохыг тогтоожээ.

Одоогоор хүүхдүүдийн үгийн баялгийг нэмэгдүүлэх маш цөөхөн тооны аппликэйшн, тоглоомууд байна. Хүүхдүүдэд хэдэн сая үг хүчээр цээжлүүлэхдээ хамгийн чухал зүйл болох харилцааны ур чадвараа орхигдуулах гээд байдаг. MIT судалгааны дүнд эцэг эхчүүд бага ярьж их сонсох ёстой гэж зөвлөж байна.

Харин насанд хүрсэн хүмүүсийн үгсийн сан тархины үйл ажиллагаатай хамааралгүй байдаг гэнэ.

Судалгаагаар хүүхдүүдийн хэлсэн үг бүрийг бүртгэж авсан ба уг бүртгэлээсээ насанд хүрэгчид болон хүүхдүүдийн хоорондын харилцааны явцад анализ хийсэн. Харилцааны эргэлтийн тоо нь хүүхдүүдийн хэлний баялагтай хамааралтай байгааг олж мэдсэн. Түүнчлэн хүүхдүүдийг ямарваа нэгэн түүх сонсох үед тархи нь автоматаар шинждэг хүний үгийн үйл явцад хамаарах тархины бүс болох Брока тархины үйл ажиллагаатай хамааралтай байдаг. Эдгээр хамаарал нь тархины үйл ажиллагаа, сонссон үгийн тоо хоорондын хамаарлаас илүү хүчтэй байдаг.

Судалгааны ахлах, MIT-н танин мэдэхүйн шинжлэх ухаан, тархи судлалын профессор Жонн Габриелийн хэлж буйгаар “Гэр бүлийн хоорондын харилцаа нь хүүхдийн тархины хөгжилд хамааралтай байдаг талаар анхны нотлох баримтыг бий болгосноороо уг судалгаа анхдагч болж байна. Эцэг эхийн хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа нь тархины биологийн өсөлт хөгжилд нөлөөлдөг.”

Амжилттай гэр бүлийн хүүхдүүд амжилтгүй гэр бүлийн хүүхдүүдтэй харьцуулахад үгийн баялаг ихтэй байдаг. Гэхдээ хүүхдүүдтэйгээ илүү харилцаатай байдаг гэр бүлийн хүүхдийн үгийн баялаг, тархины үйл ажиллагаа баян гэр бүлийн хүүхдүүдтэй ижил байна. Тиймээс уг үйл ажиллагааг үйлдэл болгох хялбар байгаа нь баярлууштай байгаа юм.

Хүүхдүүдийн хэл сурах арга барилд суурилсан бусад судалгаанаас сэтгэл хөдлөлийн холбоос, нийгмийн оролцоогоор дамжуулан суралцана гэсэн санаа юм. Хүүхдүүд насанд хүрэгчдийн үйл хөдлөл, үг ярианаас дуурайх, харах маягаар суралцдаг учир дуулах, эрхлүүлэх нь орчин үеийн технологийн хэрэгслүүдээс илүү их үр нөлөөтэй байдаг. Түүнчлэн хүүхдүүд тоглохдоо суралцах нь илүү үр дүнтэй байдаг.

Чалчих нь зөвхөн ярих, сонсохоос илүү танин мэдэхүйн ур чадварын хөгжилд шаардлагатай байдаг. MIT-н судалгаанаас харахад харилцан яриа нь хүүхдүүдэд бусдын юу хэлэх гэж байгаа, ямар санааг хүргэх гэж буйг ойлгох, яаж хариулах юм бол илүү нийцтэй байх талаар бодох дадлага болдог. Иймээс сонсохоос хэд дахин илүү үр дүнтэй.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Munhtyua [66.181.189.245] 2020/11/20
xvvxediin xariltsaa mash chyhal sedew
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.