Илтгэх Урлагийн Тулгуур 3 Багана

2020/11/06 Админ 1553 1 сэтгэгдэл

 

 

2300 жилийн тэртээ Аристотель бусдыг яриандаа автуулан итгүүлэх гайхалтай нууцыг бичиж үлдээсэн бөгөөд тэр нууц нь өдийг хүртэл олон нийтийн яриа, илтгэх урлагийн талаар бичигдсэн, зохиогдсон бараг бүх номны үндэс суурийг бүрдүүлсэн байна.

Магадгүй та 2300 жилийн түүхтэй онол орчин цагийн илтгэл танилцуулах ур чадвартай ямар холбоотой болохыг гайхаж байгаа байх.

Тэгвэл энэ нийтлэлээс та этос, патос, логос гэж юу болох тухай, илтгэгч хүний ярих гурван тулгуур баганын талаар, мөн яагаад энэ эртний онол орчин цагт ч гэсэн хүчин төгөлдөр байгаа тухай олж мэдэх болно.

 

Этос (Ethos), Патос (Pathos), Логос (Logos) гэж юу вэ?

Хамгийн энгийнээр хэлбэл эдгээр нь:

Этос: илтгэгчийн үнэмшилтэй байдал (эсвэл зан чанар)

Патос: сонсогчидтой холбогдох сэтгэл хөдлөлийн холбоо

Логос: логик аргумент

Энэ гурван ойлголт бүрдэж нийлснээр та сонсогчдын анхаарлыг татаж, яриандаа итгүүлэх боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үзэгчид таны яриаг хүлээж авахаас өмнө та эдгээрийг өөрийн илтгэлд шигтгэх хэрэгтэй бөгөөд энэ нь илтгэлд заавал байх ёстой чухал чанарууд юм.

МЭӨ 4-р зуунд Грекийн аугаа гүн ухаантан Аристотель уран илтгэх урлагийн талаарх өөрийн бодлоо бусдыг итгэн үнэмшүүлэх гурван онолын хамт “Он Риторик”/Аристотелийн гаргасан ном/-т нэгтгэжээ.

“Этос Патос Логос-ын гарал үүсэл ба Аристотелийн Он Реторик”

Харилцааны, илтгэх урлагийн олон багш нар Аристотелийн On Rhetoric-ийг илтгэх урлаг, ятгалга чиглэлээр хийгдсэн хамгийн чухал ажилбар гэж үздэг. “Барууны илтгэх урлаг: Газар дундын тэнгисээс дэлхий хүртэл” номын зохиогчид редакторууд хүртэл тус бүтээлийг урьд өмнө бичигдэж байсан ятгах ур чадварын хамгийн чухал цор ганц бүтээл” гэж нэрлэдэг.  Үүний баталгаа бол орчин үеийн ихэнх илтгэх ур чадвар олгох зөвлөгөөний бүтээлүүд Аристотель-с үндэс сууриа авсан байдаг.

 

Этос

Та бэлдсэн бүх зүйлээ сонсогчдод итгүүлэхээсээ өмнө эхлээд тэдэнд найдвар төрүүлэх хэрэгтэй. Танд итгэж, таныг найдвартай гэж хүлээж авсны дараа тэд таны ярианд итгэх нь хурдан байдаг. Яг үнэндээ итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх олон аргууд байдаг.

  • Сонсогчид таныг хүндэлж байна уу?
  • Сонсогчид таныг сайн зан чанартай гэдэгт итгэж байна уу?
  • Сонсогчид таныг ерөнхийдөө найдвартай гэдэгт итгэдэг үү?
  • Сонсогчид таныг энэ ярианы сэдвийг маш сайн мэддэг, ийм зүйл ярих эрх мэдэлтэй хүн гэж итгэж байна уу?

Өөрийгөө найдвартай эх сурвалж мөн гэдгийг та зөвхөн өөрөө мэдэх нь хангалттай биш гэдгийг санаарай. (Энэ нь таны өөртөө бие даасан байдал, туршлага, мэргэшлийн талаар биш юм.) Гол нь таны үзэгчид үүнийг мэдэж байх ёстой. Этос бол таны үзэгчдийн хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшлийн төвшин юм.

Бид итгэл үнэмшлийг илүү нарийвчлан тодорхойлж, үүний хэрхэн бий болгох талаар жишээ авч үзэн судлах болно.

 

Патос

Патос бол сонсогчдын сэтгэл хөдлөлийг татах чанар юм.

  • Таны үгс хайрын мэдрэмж төрүүлж байна уу? … Өрөвдөх сэтгэл төрүүлж байна уу? ... эсвэл үзэгчид айж байна уу?
  • Таны үзүүлэн бусдад өрөвдөх, харамсах мэдрэмжийг төрүүлж байна уу? ... эсвэл атаархал төрүүлж байна уу?
  • Таны өрсөлдөөнийг тодорхойлсон байдал үзэн ядалтын мэдрэмжийг төрүүлж байна уу? Эсвэл жигших мэдрэмжийг өгч байна уу?

Сонсогчидтой сэтгэл хөдлөлөөр холбогдох олон арга байдаг. Үүний нэг нь урьд нь өгүүлэгдээгүй, хөндөгдөөгүй үлгэр домог, бусдын түүхийг ярих явдал юм. Өгүүллэг, анекдот (бодит хүний богино сургамжит түүх), аналоги (утга дамжуулан танин мэдэх үйл явц), симил (харьцуулсан дүгнэлт), метафор (хэлц үг), зэргийн зорилго нь таны үндсэн хэлэх гэсэн үндсэн санааг үзэгчдийн сэтгэл хөдлөлтэй холбох явдал юм.

Бид энэ тухай илүү нарийвчлан судалж, үзэгчдийн сэтгэл хөдлөлийг ашиглан итгэлцэл үүсгэх талаар авч үзэх болно.

 

Логос

Логос нь логик аргумент, баталгаа нотолгоо гэсэн утгатай.

  • Таны санаа гүн гүнзгий утга учиртай юу?
  • Таны илтгэл баримт, статистик, нотолгоонд суурилсан уу?
  • Таны хэлсэн үгс, уриалга, ятгалга сонсогчдыг хүссэн үр дүнд нь хүргэх үү?
  • Та Логос яагаад амжилтад хүрэхэд тань чухал нөлөөтэй болохыг, хэрхэн логик, үндэслэлтэй аргумент байгуулах арга замыг нарийвчлан судлах болно.

 

Ethos гэж юу вэ? Энэ нь яагаад илтгэгчдэд чухал байдаг вэ?

Таныг илтгэлээ эхлэхээс өмнө хүмүүс шуугиж байна уу эсвэл чимээгүйхэн таныг хүндэтгэж байна уу? Тэдний хүлээлт хэр өндөр байгаа бол? Хэрвээ тэд таныг сонсохгүй, ярьж эхэлж байгааг тань анзаарахгүй байвал та маш том этосын дутагдалтай байгаа төдийгүй сонсогчид танд итгэхгүй байгаагаа илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Тиймээс доорх мэдээлэлд Этос гэж чухам юу болох тухай, түүний ая холбогдол арга барилын тухай дурдлаа.

Этосыг анх Аристотель "On Rhetoric" бүтээлд итгэж болохуйц, итгэл үнэмшил гэж тодорхойлсон байдаг. Бид зан чанар сайтай хүмүүст итгэх магадлал өндөр байдаг гэж тэр бичжээ.

Аристотель хожим нь уг шинж чанарын тодорхойлолтыг өргөжүүлж, дотоод шинж чанараараа эсвэл дасан зохицох шинж чанараараа ижил төстэй хүн биднийг ятгах магадлал өндөр байдаг хэмээсэн байдаг.

Аристотель итгэл үнэмшлийг тодорхойлохдоо илтгэгчийн эрх мэдэл (засгийн газрын удирдагч) эсвэл нэр хүнд (салбарын мэргэжилтэн) гэсэн ойлголтыг оруулаагүй боловч тус итгэн үнэмшүүлэх арга нь ( этос нь ) явцуу утгаараа удирдагчид илүү итгэл даадаг гэсэн утга агууламжтай агаар нэг юм.

Этосыг итгэлцэл гэж нэрлэе. (үзэгчдийн ойлголтоор)

Илтгэгчийн итгэлцлийг дараах гурван шинж чанараар хэмжинэ:

1. Сонсогчидтой ижил төстэй байдал

2. Сонсогчдоос давсан харьцангуй давамгай эрх мэдэл

3. Нэр хүнд эсвэл мэргэжил

 

“Хэрэв сонсогчид таныг анхааралтай сонсож байгаа бол таны хэлж буй зүйлсийг үнэн гэж тэд бүрэн итгэжээ”

 

 

 Дэлгэрэнгүйг Реторик хөтөлбөрөөс...

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочинтуяа [66.181.177.59] 2020/11/06
Илтгэл өөрийгөө зөв ойлгуулах
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.