Одооноос цаг болон мөнгөө дэмий үрэхээ боль

2020/10/27 Админ 2542 0 сэтгэгдэл

 

 

Менежерүүд цаг болон мөнгөө асуудлын шийдлийг олохын тулд хий дэмий үрэх хандлагатай болжээ.

Энэ нь өөрөө тухайн асуудалд ч, өөрт нь ч сайшаалтай үр дүн авч ирэхгүй гэдгийг ойлгох нь зүйтэй. Менежрүүд зорилго нь зөрчилдөх үед бусдын асуудалд буруугаа тохдог. Эдгээрийг шийдэхийн тулд хувь хүн хоорондын зөрчил, муу шийдвэр, буруу харилцаанд цаг зав болоод хөрөнгө зарах нь асуудлын шийдлийг олохгүй.

Эдгээр асуудлын бодит зардлын тооцоолох хүндрэлтэй учир асуудал тус бүр дээр байгууллагууд өдөрт хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг талаар судалж 83 удирдлагаас асуусан байна. Үр дүн үнэхээр гайхшруулж чаджээ. Байгууллагууд өдөрт асуудал тус бүрт 7,227 доллар, өдөрт нийтдээ 144,541 доллар, жилд 52,757,574 долларын алдагдалтай ажиллаж байна. Үүнээс харахад ихээхэн хэмжээний үнэ цэнээ алдаж байгаа юм.

Тэд үүнийг мэдэж буй мөртлөө яагаад үргэлжлүүлээд байгаа юм бэ? Учир нь удирдах түвшний хүмүүс таван “Зардлын урхинд” маш хялбар ордог ажээ. Энэ нь цор ганц менежрүүдийн сул талын талаарх асуудал биш юм.

  1. Мэргэжлийн урхи
  2. Ялагчийн урхи
  3. Гэрээ, хэлэлцээрийн урхи
  4. Харилцааны урхи
  5. Макро менежментийн урхи

Мэргэжлийн урхи гэдэг нь: Жишээлбэл, Менежрүүд нисэхийн салбарт ажиллахын тулд ажилдаа туршлагажих шаардлагатай учир шийдлийг олох гэж маш шаргуу ажилласнаараа буруудаж шинэ асуудлын онцлогт дасан зохицох чадваргүй болно.

Үүний нэгэн адил Ялагчийн урхи амжилттай менежрүүдэд тохиолдоно. Заримдаа хэцүү асуудлыг шийдвэрлэхэд урдчилан тааж мэдэх эсвэл зөн совингоо дагахыг шаарддаг. Үүнийг ялах хандлага гэж нэрлэдэг ба сайнаасаа илүүтэй хохирол учруулах магадлалтай.

Бидний ихэнх нь зөрчлөөс зайлсхийх зан чанараасаа шалтгаалж Гэрээ хэлэлцээрийн урхинд ордог. Гэвч эмзэг асуудлуудад бага анхаарч, ололт, амжилтанд хүргэж чадах бүтээмжтэй зөрчлийг дэмжих болон боломжоо алдсан манлайлагчаас шалтгаалж тодорхой бус хариу өгдөг.

Менежрүүд маш их мэдээлэлтэй учир хэтэрхий их асуултаар дарснаараа Харилцааны урхинд хялбар ордог. Нуршуу үг, эмх замбараагүй үг хэллэгээ цэгцлэх нь чухал бөгөөд харилцааны чанарыг сайжруулах хэрэгтэй.

Менежрүүд өөрийн эрх мэдэл, төлөөллөөсөө шалтгаалж багаасаа хол хоцорсон бол Макро менежментийн урхи юм. Ерөнхийдөө микро менежментийн эсрэг гэсэн үг. Эдгээр бие даан ажилладаг манлайлагчид асуудлыг шийдвэрлэх хүчинг байгуулдаг. Гэсэн хэдий ч амжилтад хүрэх нөхцөл, алтан дүрмийг хангаж чаддаггүй.

Эдгээр урхийг таниж мэдсэнээрээ менежрүүд асуудлын шийдлийг олох өөрийн хүчин чадлаа ямар ч зардалгүйгээр тодорхойлж чадна.

 

Дэлгэрэнгүйг Менежер Коллежээс... 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.