2020 оны Хүний нөөцийн 9 трэнд

2020/10/26 Админ 3980 0 сэтгэгдэл

 

 

2020 он гарснаар бид ирэх 10 жилд хүний нөөцийн функцийг хэрхэн удирдах вэ гэж асуух хэрэгтэй болоод байна. 2020 оноос хойших хэдэн жилд хүний нөөцийнх дараах зүйлсийг ажилдаа анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.

 

#1. Ажилтнуудын энх тунх (wellbeing) байдалд анхаарах

Ажлын байрны ирээдүйн талаар анхаардаг компаниуд технологийн нөлөөний улмаас олон ажлын байр алга болох, автоматжуулалт, ажилтнуудын шинж байдал өөрчлөгдөх гэх мэт асуудалд их ач холбогдол өгч байна. Энэ бүхэн чухал ч хүний нөөцийн захирлуудын хувьд 2020 оноос ажилтнуудын энх тунх байдлыг чухал асуудал болгох нь зүйтэй юм.

PwC-ийн хүний нөөц эрхэлсэн захирал Майкл Фенлон уг асуудал ямар чухал болохыг онцолж, “Эдийн засаг дижиталжиж, ажилтнууд дасан зохицох чадвараа улам нэмэгдүүлэх хэрэгтэй болж буй зэрэг макро хандлагуудын зэрэгцээ өдөр тутмын асар их сошиал медиа сануулга гэх мэт зүйлс ажилтнуудын энх тунх байдалд ихээхэн нөлөөлж байна. Тиймээс бид үүнийг судалж, арга хэмжээ авахаар шийдсэн” гэсэн байна. PwC компани ажилтны энх тунх байдал гэдгийг цогц байдлаар буюу бие, сэтгэлзүй, сэтгэлийн хөдөлгөөний энх тунх байдал гэсэн маягаар тодорхойлсон. Тэгээд ажилтнуудын энх тунх байдлыг сайжруулах тодорхой арга, дадлуудыг илрүүлэхийг оролдсон. Ингэснээр ажилтны энх тунх байдал гэдэг нь хийсвэр ойлголт биш, баригдахуйц зүйл болсон. Тэд ажилтны энх тунх байдлын дадлууд гэсэн мэдээллийн бааз үүсгэсэн бөгөөд ажилтнуудыг богино хугацааны хуралд зогсч оролцох, унтахынхаа өмнө агаар сэлгэх, амралтын өдрүүдээр байгальд салхинд гарах, гар утасныхаа сануулгыг унтраах гэх мэт хийхгүй байх зүйлсийг нь зааж өгсөн.

Гэхдээ ажилтны энх тунх байдлаар зөвхөн мэдээлэл өгөх нь хангалтгүй юм. Фенлон “Ажилтны энх тунх байдлыг эрхэмлэх соёлтой болох, ажилтан, баг, байгууллагын төвшинд энх тунх байдлыг чухалчлах хандлагыг бий болгох, ажилтнууддаа энх тунх байх зан үйлийг хэвшүүлэх технологиудыг өгөх хэрэгтэй юм билээ” гэсэн байна. Энэ бол 2020 оноос хойших хүний нөөцийнх-ний ажлын төлөвлөгөөнд тусгах ёстой чухал зөвлөгөө юм.

 

#2. Хүн, роботуудыг хослуулж ашиглахад бэлдэх

Холимог ажиллах хүч гэхээр бид бүтэн цагийн болон хагас цагийн, гэрээт ажилтнуудын тухай боддог байсан. Тэгвэл 2020 оноос холимог ажиллах хүч гэхээр хүн, роботууд хамтдаа ажиллахыг ойлгодог болох нь. 

Oracle компани, Future Workforce хамтран дэлхий даяарх хүний нөөцийн 8370 захирлыг хамруулан хийсэн судалгаагаар ажилтнуудын бараг хагас нь (50%) ажил дээрээ хиймэл оюуны аль нэг хэлбэрийг ашигладаг гэсэн нь 2018 онд 32% байснаас ихээхэн өссөн үзүүлэлт юм. Gartner компанийн таамагласнаар 2021 он гэхэд ажиллах хүчний 25% нь өдөр тутам виртуаль, цахим туслах ашиглана гэсэн нь 2019 онд 2% байсантай харьцуулахад их өндөр үзүүлэлт юм. Виртуаль туслах гэдэгт Amazon-ы Alexa for Business болон хүний нөөцийн процессуудад ашиглагддаг янз бүрийн роботууд багтана.

Хүн, роботууд хамт ажилласнаар хүн дангаараа юмуу бот дангаараа ажиллахаас хамаагүй өндөр гүйцэтгэлтэй байх бөгөөд хамтдаа хэрхэн ажиллах, хөгжих, харьцахыг мэддэг байх нь шинэ ур чадвар болно. Хүний нөөцийн захирлын хувьд холимог ажиллах хүчийг хэрхэн чиглүүлэх, хөгжүүлэх, идэвхтэй байлгах нь өрсөлдөөний давуу тал болно.

 

#3. Хүний нөөцөд хиймэл оюуныг ашиглах шинэ тохиолдлуудыг анзаарах

L’orealHilton компаниуд хүн ажилд авах хурдаа нэмэгдүүлэх, хүний нөөцийн бүрдүүлэлтийн ажилтнуудаа илүү чухал ажлууддаа төвлөрөх боломж олгох үүднээс хүний нөөцийн бүрдүүлэлтдээ хиймэл оюуныг ашигладаг. Тэгвэл 2020 оноос хүний нөөцийн бусад процессуудад ч хиймэл оюуныг ашигладаг болох цаг ирж байна. Жишээлбэл Schneider Electric компани дотоод ур чадвараа дайчлан ашиглахад хиймэл оюуныг хэрэглэж Open Talent MarketDaVita  зэрэг хиймэл оюуны платформуудыг ашигладаг.

#Metoo хөдөлгөөний улмаас хиймэл оюуныг ажлын байранд ашиглах бас нэг өөр хэрэглээ бий болсон нь ажлын байран дахь бэлгийн зүй бус харилцааг мэдээлэх хиймэл оюун бүхий платформ юм. DaVita компанийн хүний нөөц, инноваци эрхэлсэн захирал Жефф Риеб “Ажилтнууд мэдээлэхийг хүсч байсан ч бусдаас ирэх дарамтын улмаас амаа хамхидаг тохиолдлуудад хиймэл оюуны бот тустай байдаг. Ажил олгогчдоо нэрээ нууж илгээх, эсвэл дараа боломж гарах хүртэл хүлээхийн оронд ботод мэдээлэх нь цаг алдахгүй давуу талтай юм” гэсэн байна. Хүний нөөцөд хиймэл оюуныг ашиглаж болох өөр шинэ тохиолдлууд улам нэмэгдэнэ. Тэдгээрийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Гэхдээ хиймэл оюуныг ашиглах тал дээр ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой.

 

#4. Зөөлөн ур чадваруудыг хамгийн чухал ур чадварууд гэж үзэх

McKinsey Global Institute- ийн судалгаанд дурдагдсанаар ажлын байранд өдөр тутмын ажилбаруудыг хиймэл оюун хийх нь ихээхэн нэмэгдсэн учир ажилтнууд “зөөлөн ур чадварууд”-аа сайжруулах хэрэгцээ их болж байна. Ажилтнуудын хамгийн чухал ур чадварууд гэдэгт зөөлөн ур чадвар, бодох ур чадвар, дижитал ур чадвар зэргийн хослолыг ойлгох хэрэгтэй. 2020 оноос энэ гурван ур чадвар ажил эрхлэхэд шаардагдах шинэ, заавал байх чадварууд болно.

Технологийн нөлөөний улмаас ажлын байрууд алга болж, хүмүүсийн сурч мэргэшсэн зүйлийн хэрэгтэй байх хугацаа богиносохын хэрээр энэхүү чадварууд улам чухал болж байна. Шинэ үеийнхнийг татах, хөгжүүлэхийн тулд энэхүү чадваруудыг нь хөгжүүлэх хэрэгтэй болно. Infosys компанийн захирал Рави Кумар Rhode Island School of DesignTrinity College Liberal Arts зэрэг сургуулиудаас шинэ ажилтнуудаа авч, техник ур чадвар эзэмшүүлэх сургалт өөрсдөө хийдэг. Тэрээр “Бид суралцах чадвартай, дизайн, технологи, аж үйлдвэрийн зааг дээр ажиллах чадвартай хүмүүс авахыг л хичээж байгаа. Их сургуулийн диплом бол чухал биш” гэсэн байна.

 

#5. Ажлын байрны орчинг хүмүүсийн бие махбод, сэтгэлзүйд нөлөөлөх байдал, орчны шинжүүдээр үнэлэх

Эрүүл, аюулгүй ажлын байрны орчин үүсгэнэ гэхээр та фитнес төв, зогсч ажилладаг ширээ, бясалгал хийх өрөө зэргийг бодож байж болох юм. Энэ бүхэн бол ажлын байрны сайн сайхан байдлын зөвхөн нэг хэсэг юм. Гэхдээ энэ бүхэн үр дүнтэй байдаг уу?

Future WorkplaceView байгууллагуудын хамтран Хойд Америк даяар 1600 гаруй ажилтнуудыг хамруулан хийсэн судалгаагаар ажилтнууд ажлын өрөөний агаарын чанар, байгалийн гэрэл, ажлын орчноо өөртөө тохируулах боломж зэрэг суурь асуудлуудыг чухалд тавьсан байдаг. Судалгаанд хамрагдсан ажилтнуудын хагас нь өрөө агаар муутай байх нь нойрмоглоход хүргэдэг гэсэн бол гуравны нэг нь нэг цагийн ажлын бүтээмж алдахад хүргэдэг гэсэн байна. Энэхүү судалгааны үр дүнд хүний нөөцийн захирлуудад ажлын байрны орчинг бие махбод, сэтгэл санаа, орчны сайн сайхан байдал гэсэн цогц байдлаар хардаг байх хэрэгтэй нь тодорхой болсон. Ажлын байрны орчинд энэ үүднээс хяналт, шалгалт хийж, юуг нь сайжруулах хэрэгтэйгээ харах хэрэгтэй юм.

 

#6. Компанийн сургалтад VR технологийг ашиглах

Virtual Reality буюу VR технологи хэрэглэгчийн зах зээлд бүрэн потенциалаараа ашиглагдаж эхлээгүй ч компанийн сургалтын зах зээлд улам их ашиглагдах болж байна. ABI Research компанийн судалгаагаар 2022 онд VR сургалтын зах зээл 6,3 тэрбум доллар болно гэж гарсан. Энэ зах зээлийн тэргүүлэгчид болох StrivrMursion компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, харилцагчийн үйлчилгээ, манлайллын хөгжил гэх мэт олон талбарт VR сургалтын шийдлүүд санал болгож, ажилтны мэдрэмжийн талбарыг эрс өөрчилж байна. Best Western зочид буудлын сүлжээ Mursion компанийн VR сургалтуудыг ашиглан угтах үйлчилгээний ажилтнуудынхаа зөөлөн ур чадваруудыг хөгжүүлсэн. Ингэснээр угтах үйлчилгээний ажилтнууд асуудал шийдвэрлэх чадвар нь ихэд сайжирсан. VR технологийг зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд ашиглах ирээдүй, боломж ихтэй юм.

 

#7. Коучингийг холимог сургалтад багтаах

Коучингийн шийдлүүд үнэтэй, цаг их ордог, дээд төвшний удирдлагууд л хийдэг ажил байдаг. Тэгвэл дэлхий даяар ажиллах хүчний 60%-ийг шинэ мянганыхан Z үеийнхэн бүрдүүлэх болсоноор коучинг төдийлөн чухал биш болно.

Mars компани сургалтын тогтсон арга барил нь орчин үеийн ажилтнуудын суралцах хэрэгцээ, компанийн хэмжээ, өсөлтийн хурд, ялгаатай ажилтнууд зэрэгт нийцэхгүй байгааг анзаарсан. Тэд манлайллын сургалтыг анги танхимд хийж, дэлхий даяарх салбаруудын удирдах ажилд дэвшсэн хүмүүсээ цуглуулж сургалт хийдэг байсан. 2019 онд Саммер Дэйвиес болон Mars University-ийн багийнхан хамтран шинэ удирдах ажилтнуудаа сургадаг арга барилаа өөрчилж, Great Line Management Experience (товчоор GLMe) гэгдэх бүхэлдээ виртуал хөгжлийн хөтөлбөр бий болгосон. Энэхүү хөтөлбөрөөр дижитал контентоор сургаад, шаардлагатай бол тухайн хүнд зориулсан коучинг өгдөг. Энэхүү хөтөлбөрт өнөөг хүртэл шинээр удирдах ажилд томилогдсон 2000 гаруй хүн хамрагдсан.

 

#8. Ажилд авахдаа их сургуулийн диплом биш, ур чадварыг харах

Компаниуд тухайн хүний төгссөн сургууль биш, тухайн ажилд тохирох ур чадвар, чадавх байгаа эсэхийг чухалчилж ажилд авдаг болж байна. Компаниудын нэлээд нь өмнө нь ажил горилогчид тавьдаг байсан олон шаардлагуудынхаа заримыг больж, шинэ эх сурвалж хайдаг болж байна. Glassdoor компанийн мэдээлснээр Apple, Bank of America, Google, Nordstrom гэх мэт компаниуд их сургуулийн диплом шаарддаггүй болжээ. 

Wiley Educational Services, Future Workforce хамтран хүний нөөцийн 600 гаруй захирлыг хамруулан хийсэн судалгаагаар компаниудын олонх нь “дипломгүй” ажил горилогчийг авахад бэлэн гэж хэлсэн байна. Тэдгээрийн бараг тал хувь нь албан ёсны дипломгүй хүнийг ажилд авахад бэлэн гэжээ.

Компаниуд их сургуулийн дипломгүй залуусыг ажилд авахаас гадна компанийн нэрэмжит хакатон, бүүткамп, дадлагын хөтөлбөр, орон нутагтай хамтарсан түншлэлийн хөтөлбөр зэргийг хэрэгжүүлж ажилтнуудаа сонгон авч байна. Жишээлбэл The Hartford компани Коннектикут мужийн Хөдөлмөрийн Газартай хамтран дадлагын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь автомашины даатгалын сургалтын тусгай хөтөлбөр бий болгож, залуусыг ажил дээр нь дадлагажуулах явдал байв.

 

#9. Ажлын байрны мэдрэмжийг шилдэг байлгах

“Хүн хамгийн сүүлд авсан гоё мэдрэмжээрээ цаашдын бүх зүйлийг үнэлдэг. Ажлын байрны хувьд ч ийм юм.” Хэрэглэгчийн мэдрэмж гэж зүйл ажлын байрны орчинд ч байдаг. Ажлын орчны биет, дижитал, соёлын талбаруудыг эргэн харах ёстой. Ажилтан гэдэг хэрэглэгчтэй яг адил сэтгэлгээтэй. Тиймээс байгууллагад орж ирэхээс халагдаад гарах хүртэлх бүх шатанд гоё мэдрэмж өгөх хэрэгтэй. Ажил нь дарамт, зүдэргээгүй, дижитал, тухайн хүнд тохируулсан байх ёстой. IBM, Airbnb гэх мэт компаниудын хүний нөөцийн захирлууд ажилтны ажил эрхлэх бүх хугацаан дахь моментуудыг гоё байлгахад чиглэсэн хүний нөөц, үл хөдлөх, мэдээллийн технологийнх ноос бүрдсэн баг ажиллуулдаг. IBM-ын хүний нөөц эрхэлсэн захирал Дайяанэ Герсон “Хүний нөөцийнхөн бид хүмүүсийг сайтар холбосон, бүх юм нь ойлгомжтой, зайнаас ажиллах боломжтой, хүн бүрд тохирсон, мэдээлэл олоход хялбар, 24Х7 ажилладаг ажлын байр, хэрэгслүүд бүтээхийг л зорьж ажилладаг” гэсэн байна. Өөрөөр хэлбэр хэрэглэгчийн мэдрэмжтэй яг ижил мэдрэмжийг ажилтнуудад өгнө гэсэн үг юм. Ажилтны авах мэдрэмж тэргүүлэх зорилт болохын хэрээр хүний нөөцийн захирлууд ажилтнууддаа тухайн хүнд таалагдах мэдрэмж өгөх чиглэлд явна.

Future Workplace-ийн үүсгэн байгуулагч Жианнэ Мейстер

 

Илүү дэлгэрэнгүйг Дижитал HR хөтөлбөрөөс...

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.