Жилийн хугацаанд илүү олон ном унших 8 арга

2020/10/23 Админ 6457 1 сэтгэгдэл

 

 

Та хэр их ном уншдаг вэ?

Насанд хүрэгчид жилд дунджаар 5 ном уншдаг. Би амралтаараа л уншихаар төлөвлөдөг байсан хэдий ч хэдэн сарын турш унших ном минь ширээн дээр хэвтсээр л байдаг байсан.

Эдгээр аргатай танилцсаны дараа өнгөрсөн жилд би 50 ном уншсан. Энэ жил 100 ном уншина гэж төлөвлөөд байгаа. Би амьдралынхаа бүхий л хугацаанд илүү бүтээлч мэдрэмж авч байгаагүй. Би илүү сонирхолтой байдлыг мэдэрч, бичих ур чадвар маань гайхалтай сайжирсан. Хэрхэн унших хурдаа сайжруулснаа та бүхэнтэй хуваалцъя. Би арай эрт уг аргыг мэдсэн ч болоосой гэж боддог юм.

Яагаад 20 жил хүлээх ёстой гэж?

Өнөөгийн бидний дэлхий ертөнц гүн живэхээс илүүтэй хөнгөхөн гүйлгэн харах байдлаар загварчилсан байдаг. Ингэснээр миний унших хурдыг гайхалтай өөрчилж чадаж байгаа юм. Би хэрхэн хурдан унших аргыг огт мэдэхгүй. Маш удаан уншдаг хүн гэж хэлж болно.

Өөрчилж чадсан зан төлөв дээрээ суурилсан амьдралынхаа унших хэв маягийг танилцуулж байна.

1. Гэртээ унших орчинг бүрдүүл

1998 онд сэтгэл судлаач Рой Баумэйстер /Roy Baumeister/ болон түүний хамтрагчид алдарт “шоколадтай жигнэмэг ба улаан лууван” туршилтаа гүйцэтгэсэн. Тэд туршилтын сэдвээ 3 бүлэгт ангилж туршилтын өмнө 3 цагт юу ч идүүлээгүй байна. Бүлэг 1-т шоколадтай жигнэмэг болон улаан лууван өгөөд зөвхөн улаан лууванг л идэхийг тушаажээ. Бүлэг 2-т мөн адил шоколадтай жигнэмэг улаан лууванг өгөөд дуртай зүйлээ ид гэжээ. Харин Бүлэг 3-т ямар ч хоол өгөөгүй байна. Дараа нь судлаачид 3 бүлэг боломжгүй асуудлыг хэрхэн шийдэх гэж оролдох, эцсийн хугацаа хүртэл хэр удах талаар ажиглажээ. Бүлэг 1-ийн хувьд бүх хүсэл тэмүүллээ жигнэмгээс хол байлгахын тулд зарцуулсан бөгөөд нээх удахгүй идчихсэн гэхэд нээх гайхаад байх зүйлгүй байлаа.

Уншихын тулд юу хийх ёстой вэ? Таваг дүүрэн шоколадтай жигнэмэгтэй орчинд та Телевизийн тухай бодно. Олон сонирхолтой телевизийн нэвтрүүлэг таны ном унших хүслийг бууруулна.

2. Олон нийтэд амлалт өг.

Нөлөөлөх: Ятгалгын сэтгэл судлал /Influence: The Psychology of Persuasion/ номын зохиолч Роберт Сиалдини /Robert Cialdini/ сэтгэл судлалын судалгаандаа дараах зүйлсийг хуваалцжээ. Нэгэн удаа хүмүүс уралдааны талбайд бооцоогоо байршуулсан байна. Тэд бооцоогоо байршуулахаас өмнө тухайн морийг түрүүлнэ гэдэгт илүү итгэлтэй байжээ.  Амлалт гэдэг хэрхэн нийгмийн нөлөөллийн том зургаан зэвсгийн нэг болдог талаар тайлбарласан байна. Яагаад морин уралдаанд өөрсдөдөө итгэлтэй байж чадахгүй байна вэ? GoodreadsReco дээр хаяг нээж, хамт олон найзуудаа хүрээлэлдээ нэмээд ном унших бүрдээ түүнийгээ тэмдэглэ. Эсвэл өөрийн уншсан номынхоо товч тэмдэглэлийг мэйлээр илгээж, сошиал сувгууддаа нийтэлж ч болно.

3. Хэд хэдэн найдвартай номын жагсаалт ол.

Өмнө хэлсэнчлэн, жилд 50000 гаруй ном шинээр гарч байна. 7 хоногт шинэ 1000 ном судлах цаг бий билүү? Хэн ч ингэж чадахгүй шүү дээ. Тиймээс бид Амазоны тоймыг ашиглах хэрэгтэй. Гэхдээ бид өөрийн унших жагсаалтыг бий болгох хэрэгтэй. Та бусдын унших жагсаалтаас иш татаж, Амазоноос тоймыг нь уншиж өөрт хэрэгтэй, хэрэггүйгээ шүүж жагсаалт гаргаарай.

4. Орхих талаар сэтгэлгээгээ өөрчил.

Номоо уншиж дуусгахгүй орхисноороо ямар нэг онцгүй мэдрэмж авах байдаг. Өөрөөр номоо орхисноороо бахархах хэрэгтэй. Юун түрүүнд өөрийн сэтгэлгээгээ өөрчил. Зүгээр л “Дараагийн эрдэнийн чулуу шиг номоо уншихийн тулд энэ тоосгыг холдуулах ёстой” гэж хэл. Тим Урбаны /Tim Urban/ “The Tail End,” ном сэтгэлгээгээ өөрчлөхөд тусална.

Би ямар ч ном худалдаж авахынхаа өмнө эхний таван хуудсыг нь уншиж шалгадаг.

5. Уншихад мөнгө зарцуул. 

Би жил бүр Нью-Йорк Таймсаас 5 сэтгүүл захиалдаг байсан. Үргэлж шуудангийн хаягт минь шинэ зүйл байгаад дуртай байдаг байлаа. Номд бүрэн орчихсон хэсэг хугацаа өнгөрсөн урт удаан амралтынхаа дараа богино мэдээлэл намайг гүн гүнзгий орохоос урдчилан сэргийлээд байсан талаар эргэлзэж эхэлсэн. Тэгээд бүх захиалгаа цуцалчихсан.

Би жилд 500 доллар хэмнэсэн. Уг мөнгөөрөө 50 ном худалдаж авч болно. 10-20 жилийн дараа гэхэд сониноос илүү номоос илүү олон гайхалтай зүйлс суралцаж чадсан байна. Сургуулийн, улсын номын сангаа мартаж болохгүй.

Library Extension сувгаар дамжуулан интернет ном татаж уншаарай.

6. 3 дахин сэлгэ.

Номын тавиураа зохиолчдоор нь цэгцлэх тухай жил бодсон юм. Идэвхтэй байх хэрэгтэй гэж бодсон. Үргэлж хөдөлгөж, үргэлж өөрчилнө. Долоо хоногтоо 5 ном шинээр нэмж 3-4г далд хийсэн. Хөрш айлууд, номын сан, онлайн дэлгүүр зэргээс түр ном зээлж болно.

7. Биет ном унш.

Намайг яагаад дижитал ном уншдаггүй бүх номоо гэртээ хүргүүлдэг талаар гайхаж байж магадгүй. Бүх зүйл дижитал болсон энэ эринд гэртээ номын цуглуулгатай болохоор шийдсэн. Унших үед оюун санааны өөрчлөлт хувьслын биет төлөөлөл таатай сэтгэгдэл төрүүлдэг.

Утасны дэлгэц өдөржин ширтсэнээс, хурууныхаа үзүүрээр номын хуудас эргүүлэх шиг сайхан зүйл хаана байх вэ?

8. 10000 алхам дүрмийг дахин ашигла.

Миний сайн найз надад нэгэн түүхийг ярьж өгсөн юм. Стивен Кинг өдөрт 5 цаг ямар нэгэн зүйл унш гэсэн зөвлөгөө хүмүүст өгчээ. Миний найз хэлэхдээ “Энэ ямар хэрэггүй зүйл гэдгийг мэдэж байна уу? Хэн өдөрт 5 цаг унших юм бэ?” гэсэн. Гэхдээ жилийн дараа амралтаараа Стивин Кингтэй таарчээ. Тэрээр кино театрын гадаа найз бүсгүйгээ хүлээж байсан бөгөөд урд нь Стивин Кинг зогсож буйг харжээ. Түүний хамар нь бүхий л цагийн турш ном уруугаа чиглэсэн байсан юм. Тэд театрт орсон ч гэсэн Стивен Кинг бараан гэрэлд уншиж байсан юм. Гэрэл асах бүрд номоо гаргаж ирсээр байсан ба яван явтлаа уншсаар л байсан гэнэ.  Энэ түүх яг үнэн эсэхэд баталгаагүй байгаа хэдий үүнээс нэгэн чухал зүйлийг ойлгосон юм. Энгийнээр хэлэхэд, Бид илүү их, бүр ч ихийг уншиж чадна. Үүнийг 10000 алхмын дүрэм гэнэ.

 

Би хэзээ уншдаг гээч. Бүх хугацаанд. Цөөн хэдэн хуудас. Дахиад цөөн хэдэн хуудас. Цүнхэндээ номоо үргэлж авч явдаг. Тархи суралцах зүйлсийг хүлээж авахад бэлэн байгаа үед буюу өглөөд уран зохиолын бус номыг, тархи амрах шаардлагатай үед буюу оройд уран зохиолын номыг уншдаг.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [183.81.171.139] 2020/10/24
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.