ИНТРОВЕРТ төрлийн хүмүүст тохирох АМЖИЛТТАЙ гарааны бизнес

2020/10/05 Админ 3312 0 сэтгэгдэл

 

Та интроверт буюу дотогшоо төрлийн хүн үү? Хямд зардлаар өөрийн стартапыг эхлүүлэхээр сонирхож байгаа бол танд тохиромжтой хэд хэдэн бизнес санаануудыг хүргэж байна.

Интроверт хүмүүс өөрийн зөв гэж бодсон зүйлс, шийдвэртээ үнэнч, хүчтэй мөн тууштай  байж чаддаг. Тэд маш их зүйлийг хийж чаддаг хүчтэй үзэл бодолтой, бүтээлч сэтгэгчид байдаг. Хэвлэл мэдээлэл, сошиал хэрэгслээр тэдний талаар ихэвчлэн "ичимхий" эсвэл "нийгмийн оролцоо багатай" хэвшмэл хүмүүс гэсэн ойлголттой байдаг. Харин дотогшоо хүмүүс бизнесийн агуу удирдагчид, бизнес эрхлэгчдийг бий болгодог. Чухамдаа бидний сайн мэдэх алдарт Билл Гейтс, Марк Цукерберг, Уоррен Баффет зэрэг олон амжилттай бизнес удирдагчид бол интроверт буюу дотогшоо хүмүүс юм.

Нийт хүн амын дор хаяж гуравны нэг нь дотогшоо хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг.

Тэд ярихаас илүү сонсохыг, мөн уншихыг илүүд үздэг хүмүүс. Шинийг санаачилж, бүтээдэг боловч өөрийгөө сурталчлах дургүй хүмүүс. Багаар ажиллахаас  илүү бие дааж ажиллахыг илүүд үздэг хүмүүс байдаг.

ГРАФИК ДИЗАЙНЕР

Тоног төхөөрөмж: компьютер, дизайны програм хангамж

Бүтээлч, алсын хараатай буюу аливааг урьдчилан тооцоолох чадвартай интровертуудын хувьд чөлөөт график дизайн нь амьдралаа залгуулах сайхан арга байж болох юм. Сүүлийн жилүүдэд дижитал бизнесүүд нэмэгдэж, эрэлт урьд урьдынхаас өндөр байна.

Жейкоб Касс нь 2012 оноос хойш Just Business хэмээх дизайн бизнесийг эхлүүлсэн график дизайнер. Лого, вебсайт бүтээх гэх мэт үйлчлүүлэгчдийн бизнесийн асуудлыг шийдвэрлэх нь өдөр тутам хийдэг олон төслүүдийн зөвхөн зарим нь. "Үүнийг хийхийн тулд та програм хангамжийг хангалттай  мэддэг байх ёстой, гэхдээ хамгийн чухал нь та дизайны зарчмуудыг ойлгохоос гадна үйлчлүүлэгчдийн хүслийг биш харин тэдний хэрэгцээг ойлгох хэрэгтэй."

Таны гарааны бизнес мэдээж компьютер дээрх Adobe Photoshop, Illustrator, InDesign гэх мэт тодорхой програм хангамж авахаас эхлэх буюу  өртөг хамгийн багатайгаар бизнесээ эхлүүлэх боломжтой.  

КОДЛОГЧ

Тоног төхөөрөмж: компьютер, сургалтын дамжаа

Нарийн баримжаа сайтай , нягт нямбай, интроверт хүмүүс маш сайн кодлогч болдог. Тэвчээр ба анхааралтай байх энэ хоёр чадварын хослол нь  бие дааж бизнес эрхлэх сонирхолтой дотогшоо хүний ​​хувьд  гайхалтай сонголт болно. Кодлогчид эрэлт ихтэй байдгаас гадна та гэрээсээ хийх боломжтой.

Ур чадвараа сайжруулахыг хүсвэл Code Academy, Udemy гэх мэт онлайнаар үнэгүй боловсрол олж авах боломжтой.

БЛОГ ХӨТЛӨГЧ

Тоног төхөөрөмж: компьютер

Тодорхой сонирхол байгаа боловч үүнээс хэрхэн мөнгө олохоо мэдэхгүй байна уу?

Олон амжилттай бизнес эрхлэгчид блог хөтөлж амжилтанд хүрсэн байдаг. Маркетингийн талаар  блог хөтлөгч:  Fluxe дижитал маркетингийн эзэмшигч Жоэл Видмер бичих, засварлах, найруулах, маркетинг хийх нь амжилттай блог хөтлөхөд тавигдах шаардлага гэж хэлжээ. Энэ нь уншигчдыг татан оролцуулах, үйлчлүүлэгчийнхээ зорилгод нийцсэн контентыг хэрхэн ямар агуулгаар бүтээх, маркетингийн ур чадвараа хөгжүүлэх, мөн Google-ийн аналитик ур чадварыг эзэмшихэд тусалдаг.

Танд үүнийг эхлүүлэхэд хэрэгтэй зүйл бол компьютер, сайн интернет холболт. Өнөөдөр танд өөрийн блогоо хөтөлж эхлэхэд  олон платформууд (ихэнхдээ үнэгүй) байдаг бөгөөд бүртгүүлээд блогийнхоо талаар мэдээлэл нэмж бичээд эхлэхэд л хангалттай.

БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРАГЧИН

Тоног төхөөрөмж: өндөр чанартай дижитал камер

Байгалийн гэрэл зураг нь маш их  анхаарал, ажиглалт, мэдрэмж шаарддаг бөгөөд энэ нь интроверт хүмүүсийн байгалиас заяасан шинж чанаруудыг агуулдаг. Гэрэл зурагчин болсноор орлого олох хэд хэдэн арга байдаг: вэбсайт эсвэл хэвлэлд зураг авалт хийх, зурагныхаа хэвлэмэл хуудас, ашиглах эрхийг зарах, эсвэл чадвар сайтай, хүсэл эрмэлзэлтэй гэрэл зурагчдад хичээл санал болгох.

Өнөөдөр интернэт нь таны бизнес, үйлчилгээг зах зээлд гаргахад хялбар болгож байна. Жейсон Бенжамин зургаан жилийн турш загвар, хуримын гэрэл зурагчин байсан бөгөөд дөрвөн жилийн турш өөрийн "Wedding Headline" компанийг удирдаж байжээ. Тэрээр үйлчилгээгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг.

Бизнес эхлүүлэхэд тоног төхөөрөмжийн хувьд үнэтэй байдаг боловч  зардлыг бууруулах өөр арга буюу тоног төхөөрөмж, студи байр түрээслэх нь эхэндээ мөнгө хэмнэх боломжтой арга юм.

ЗӨВЛӨХ

Интровертууд хүмүүсийг сонсох, тэднийг өрөвдөх, ойлгох чадвартай хүмүүс. Дотогшоо хүмүүс тайван ааш араншинтай байдаг, тэд ямар ч жүжиглэлтгүй, ярихаасаа өмнө боддог, аливаа нөхцөл дүн шинжилгээ хийдэг. Бусдыг анхааралтай  сонсох чадвартай тэдэнд зөвлөх мэргэжил хувьд гайхалтай тохирдог.

Зөвлөх Валь Нелсон 2009 оноос хойш  хүмүүст бизнес эрхлэх, мөн амьдралаа дээшлүүлэхэд сургаж, зөвлөж эхэлжээ. Тэрээр интроверт төрлийн  хүн ба сонсох, ойлгох чадвар нь бусдад туслах, шийдвэр гаргахад түлхэц болжээ. Зөвлөх үйлчилгээг утсаар эсвэл онлайнаар хийх бүрэн боломжтой.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.