21-р зууны ШИЛДЭГ баг хамт олон болох нууцаас

2020/10/02 Админ 4437 0 сэтгэгдэл

 

 

             Ямар  ч байгууллагын хувьд хамгийн чухал зүйл бол яахын аргагүй шилдэг баг хамт олон бий болгох явдал билээ. Шилдэг хамт олон гэдэг нь өөр бусдаас 10 дахин хурдтайгаар, 10 дахин бүтээлчээр, 10 дахин илүү амжилттай ажиллахын нэр юм. Тэгвэл ийм амжилттай багийг бий болгохын тулд ажилтан, удирдлага хоёр хоёулаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Ажилтны талаас тухайн компани өөрөөс нь юу хүлээж байгааг, үйл ажиллагаа нь хэрхэн явагдах ёстойг мөн байгууллагын соёлын онцлог нь юу вэ гэдгийг сурч мэдсэн байх нь нэн чухал бол удирдлагын зүгээс ажилтан тус бүртээ тохирсон өнгө аяс, ажлын орчныг тохируулж өгөх нь хамгаас чухал байдаг. Тэгвэл хэрхэн энэхүү зорилгодоо хүрч баг хамт олноо удирдаж шилдэг нь болгох вэ? Хэрхэн ийм баг хамт олны нэг болох вэ? гэдэг асуултын хариултыг доорхи зөвлөмжүүдээр танд хүргэж байна.

1. Санал шүүмжээ чөлөөтэй солилцдог соёлыг бий болго

Шилдэг баг хамт олон илүү сонирхолтой, нээлттэй орчинд ажилладагийг тодорхойлсон байдаг. Мэдээж ийм орчныг бүрдүүлэхийн тулд ажилчид хоорондоо санал шүүмж болон төрсөн сэтгэдлээ чөлөөтэй хуваалцах хэрэгтэй. Ингэснээр илүү ихийг суралцах, мэдэхгүйгээ мэдэх боломж олгодог бөгөөд мөн тэдэнд өөрсдөө ч мэддэгүй сайн болон тааруухан чанаруудаа олж харахад нь тусладаг байна.

Шинэ ажилчдыг дадлагажуулах явцдаа санал шүүмж ихээр өгч, олон асуулт тавихыг нь урамшуулан дэмжээрэй. Энэ нь ажилтанг орж ирэхээс нь эхлүүлээд санал хүсэлт солилцох соёлд сургаж байгаа хэрэг бөгөөд эерэг зөв зуршлыг байгуллагынхаа бүтцэд суулгаж чадна. Мөн удирдагчдад ч бас санал шүүмж хэрэгтэй. Ингэснээрээ тэд улам илүү сайжрах боломжтой болно.

2. Хүнлэг чанар, анхаарал халамжийг нэн тэргүүнд тавь

Бид 20 настайдаа анхны ажилдаа орж , карьерынхаа туршид тэр компанидаа үлддэг эрин зуунд амьдрахаа хэдийнэ больсон. Millennials, Generation Z буюу шинэ залуу үеийхэн олон ажил дамжин өсч, сурч, зөвхөн ажил олгогчтойгоо харилцах  таатай харилцаанаас илүү их зүйлийг олж авахыг, таних мэдэхийг илүүд үздэг болсон бөгөөд тасралтгүй суралцаж, өсөж дэвшихэд маш их анхаардаг болсон.

Менежерүүдийн хувьд иймэрхүү бодит байдлуудыг харгалзан авч үзнэ гэдэг нь ажилчдынхаа амьдралыг цогцоор нь авч үзнэ гэсэн үг юм. Ялангуяа өрөвдөх сэтгэл, хүнлэг байдал нь залуу шинэ үеийхэнд нэлээд хамаатай болсон цаг гэдгийг ойлгох нь зүйтэй. Хүн бүр ажлаас гадуур амьдралтай, өөр өөрсдийн туулж байгаа бэрхшээлтэй байдаг гэдгийг ойлгох нь аз жаргалтай хамт олон болох гол түлхүүр юм. Менежерүүд ажилчдынхаа амьдралд юу болж байгааг мэдэрч байх ёстой бөгөөд ингэснээр тэдний хэрэгцээнд нийцүүлэн ажиллах боломжтой болно. Жишээ нь: “Би чамайг нүүгээд завгүй, дээрээс нь эмээ чинь өвдчихсөн нилээн хэцүү байгааг ойлгож байна. Тийм болхоор энэ шинэ төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг асуух гэсэн юм” гэх мэт.

Иймэрхүү сэтгэлийг шинэ ажилчдад ажилд ороод эхний хоёр долоо хоног болж байхад нь мэдрүүлэх хэрэгтэй бөгөөд ингэснээр тэд ч бас бусадтайгаа ийм өнгө аястайгаар ажиллахыг суралцах бөгөөд ажиллахдаа илүү амар чөлөөтэй болж эхэлдэг байна.  

3. Тохирсон арга барил бий болго

Урьд өмнө нь ажилчин бүрт тохирсон арга барилыг тааруулж зохицож ажиллах нь тийм ч чухалд тооцогдож байсангүй. Харин одоо цагт бол бүх зүйл өөр болжээ. Өнөөдөр бүх ажилчдад нэг шаардлага тавьж нэг арга барилаар дадлагажуулах нь хэзээ ч таны ажлыг, бизнесийг, танай байгууллагыг амжилттай байлгаж чадахгүй. Ялангуяа шинэ ажилчин авах үедээ тохирсон арга барилыг олж, түүнийгээ санал болгох нь ажлын саналд шууд нөлөөлдөг болсон. Жишээ нь саналыг хүлээн авч буй тухайн ажил горилогчид хамгийн чухал нь юу вэ? Ажилд авахыг хүсэж байгаа тухайн хүнийхээ хүсэлтийг хангахын тулд менежерүүд юу хийж чадах вэ?  гэж ажил олгогчид болон менежерүүд өөрсдөөсөө асууж байх хэрэгтэй бөгөөд ажилчидтайгаа зохицож, хамтарч ажиллах нь тэдний тэргүүлэх зорилгуудыг ойлгосноос эхэлдэг гэдгийг санаарай.  Хэрвээ та ямар нэг баг хамт олонг удирддаг бол одооноос хүн ус бүрт тохирсон арга барилыг тааруулж харьцаж, дадлагажуулж байгаарай.

4. Бага хэлж, их оролцуул

“Надад хэл, би мартана. Надад заа, би санана. Харин намайг оролцуул, би гарцаагүй суралцана" гэж Бенжамин  Франклин хэлсэн байдаг.

Нээрээ л та бусдад хэлээд л сануулаад л байх юм бол хэлснийг тань амархан мартана. Харин заагаад байвал тэд сайн суралцахгүй ч бас мартчихгүй яваад л байна. Харин та тэднээр үйлдэл хийлгэж оролцуулснаар хэзээ ч мартахгүй бөгөөд маш сайн суралцаж эхэлдэг. Үүнийг бид өөрөөр туршлага хуримтлуулах, дадлага хийх ч гэж хэлдэг. Тийм болохоор та багийнхандаа санал шүүмж хэлж байна гээд зөвхөн хэлээд өнгөрч болохгүй байх нь. Та тэдэнд ямар нэг зүйл хийхийг хэлсэн бол заавал хийлгэх, тэднийг ямар нэг зүйлд сургах гэж байгаа бол заавал өөрийг нь оролцуулж дадлагажуулах хэрэгтэй.

5. Шаардлагатай тоног төхөөрөмж, ажлын хэрэгслээр ханга

Та ажилтнуудаа, баг хамт олноо гар утас, зөөврийн компьютерыг нь хараад амжилттай, бүтээмжтэй ажиллахад хангалттай хэмжээний төхөөрөмжтэй юм байна гэж битгий бодоорой. Хэдийгээр танай ажилтнуудад шаардлагатай тоног  төхөөрөмж байсан ч компани бүрт өөр өөрийн гэсэн онцлог байх ёстой гэдгийг санаарай. Жишээ нь ширээн дээр нь хангалттай хэрэгслүүд байна уу, тэдэнд энэ нь хэрэглэхэд хялбар бөгөөд ойлгомжтой байж чадаж байна уу манай байгууллагын бусдаас ялгарах технологийн онцлог бүрдэж чадаж байна уу гэх мэтчилэн анхаарал хандуулж ажиллаарай. Ялангуяа бидний амьдарч байгаа технологийн эрин үед бид байгууллагаа амжилттай хөгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийн шинэлэг байдал, хангамж тал дээр маш сайн анхаарал хандуулж чухалчилж үзэх шаардлагатай болоод байна.

Баг хамт олноороо шилдэг нь болж тэргүүлэхийн тулд дээрх зөвлөмжүүдийг багаа удирдахдаа ашиглаад үзээрэй. Учир нь дээрх зөвлөмжүүд нь таныг болон танай багийг илүү шинэ төвшинд гаргаж, шинэлэг бөгөөд шилдэг хамт олон болгоход нэг алхам ойртуулах болно. Мэдээж эдгээр зүйлсийг хэрэгжүүлэхийн тулд удирдлагууд, менежерүүд маш сайн анхаарч баг хамт олноо зөв удирдаж, ажлын нөхцөлийг сайжруулж, шаардлагатай бол өөрсдийн хандлага, үзэл бодлоо өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Тэгж чадвал хамгийн эхэнд дурдсанчлан танай баг бусдаас "10 дахин илүү хурдтай, 10 дахин илүү бүтээлчээр, 10 дахин илүү амжилттай" ажиллаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Дэлгэрэнгүйг Менежер Коллежоос... 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.