Ажил олгогчдын хайж буй 5 чухал УР ЧАДВАР

2020/09/30 Админ 2293 0 сэтгэгдэл

 

LinkedIn ирэх жилүүдэд  хамгийн эрэлттэй /soft skill/ софт ур чадварын жагсаалтыг гаргажээ. Эдгээрийг Linkedin  сүлжээнд байгаа ажил олгогчдын хамгийн их хайж буй ур чадварууд дээр тулгуурлан тодорхойлсон болно.   

ҮҮНД:

1. Бүтээлч байдал

2. Ятгах чадвар

3. Хамтран ажиллах чадвар

4. Дасан зохицох чадвар

5. Сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ

Та ажил хайж байна уу? Дээрх чадваруудаас аль нь танд байна вэ? Байхгүй бол үүнийг хэрхэн эзэмших вэ?

1. БҮТЭЭЛЧ БАЙДАЛ

Хамт ажиллагсадтайгаа хамтран хэлэлцэх, шийдвэрлэх . Зарим хүмүүс байгалиас заяасан бүтээлч сэтгэлгээтэй байдаг, гэхдээ уг бүтээлч санааг гаргаж ирэхийн тулд тогтмол буулгах хэрэгтэй.  Илүү бүтээлч санаануудыг дэвшүүлэхийн тулд хамтран ажиллагсад болон  багийнхантайгаа хэлэлцээр буюу брейнсторм хийж тархиа хайрцгаас гадуур сэтгэхэд сургах хэрэгтэй.

Түр холдох. Санта Барбара дахь Калифорнийн Их Сургуулийн 2014 оны судалгаагаар физикч, зохиолчид өөрийгөө бүх зүйлээс тусгаарлаж түр холдсоноор хамгийн бүтээлч санаануудаа гаргаж байжээ. Хийх ажлынхаа жагсаалтад төлөвлөсөн ажлын хажуугаар өөртөө "бодох цаг" хуваарилан, бүтээлч сэтгэлгээнд цаг гаргаж чадаж байгаа эсэхээ дахин бод.

2. ЯТГАХ ЧАДВАР

Өөрийн дотоод  "чөтгөрийг дэмжигч" бай. Та өөрийн байр суурийг урьдчилан бодож, тооцоолоход цаг зав гаргаж чадвал аливаа маргаанд ятгалга хийхэд танд илүү хялбар байна. Маргааныг бүх талын өнцгөөс судалж үзээд та тэдний эсэргүүцэлд ул суурьтай, үндэслэлтэйгээр өөрийн няцаалтаа тайлбарлаж чаддаг байх ёстой.

Харилцааны хэв маягаа уян хатан болго. Урт имейлийн цаанаас харилцдаг хүнийг ятган гэж бараг бүтэшгүй мэт байх болов уу. Харилцааны хэв маягаа тухайн хүндээ  тааруулж ятгалга хийх нь  нэн чухал бөгөөд уян хатан байж сурах тусам та ямар ч нөхцөл байдалд шаардагдах ятгалгыг хийхэд үргэлж бэлтгэлтэй байх болно.

3. ХАМТРАН АЖИЛЛАХ ЧАДВАР 

Big picture буюу ерөнхий том зураглалаа тодорхойл. Үүрэг, зорилгоо тодорхойлоогүй тохиолдолд хамтын ажиллагаа алдагдана. Бүлгээрээ төсөл хэрэгжүүлэхэд тэд амжилтыг хэрхэн харж байна? хэн юу хийж байгаа талаар яриа өрнүүлээрэй. Энэхүү  энгийн үйлдэл нь хүн бүрийг хурдтай, илүү үр дүнтэйгээр завиа  хамтран сэлүүрдэх мотивацийг өгдөг.

Сонсох. Бүлгийн гишүүн бүрийн санал бодлыг сонссоноор тэднээс гайхалтай санаа авах боломжтой.Үргэлж сонсогч байх дадлыг өөртөө бий болго. Бусдыг сонсох нь тэднийг  ойлгож, итгэлийг нь хүлээж байна гэсэн үг.  

4. ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР 

Сэтгэлгээгээ удирд. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд дасан зохицох чадвар нь өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицоход БЭЛЭН СЭТГЭЛГЭЭНЭЭС эхэлдэг. Хэрэв та өөрчлөлтөөс зугтах хандлагатай байгаа бол шалтгааныг эргэцүүлэн бодож үзээд дахин судалж орхигдуулсан,  буруу ойлгосон зүйл байгаа эсэхийг шалгаарай.

Туршилт, туршилт, туршилт. Гайхалтай шинэ санаа төрж шинэ  төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжих үе байх ч  эсрэгээрээ бүтэлгүйтэх тохиолдол ч бий тиймээс  дасан зохицож, аливаад уян хатан чадвартай байх ёстой. Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ бусад   өөр хэд хэдэн  арга замууд бодож, боломжтой бол тэдгээрийг жижиг туршилт хэлбэрээр туршиж үзээрэй. Хоёр боломж, санаанаас туршиж үзэж заншвал ажилдаа хандах хандлага, үүгээр ч зогсохгүй суралцаж, илүү сайжрах болно.

5. СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ОЮУН УХААН /EQ/ 

Өөр өөр өнцгөөс харах. Эмпати гэдэг нь үндсэндээ өөр өнцгөөс олж харах, та хэзээ хамгийн сүүлд хэн нэгнээс тэдний байр суурийг асуусан бэ? Бусдыг санал бодлоо хуваалцахыг уриалж, тэдний хариултыг анхааралтай сонсох нь таны сэтгэлийн дотоод мэдрэмжийг дээшлүүлээд зогсохгүй үр дүнтэй харилцаа холбоог бий болгоно.

Санал хүсэлтийг асуух. Өөрийгөө танин мэдэх нь сэтгэл хөдлөлийн оюун ухааны гол бүрэлдэхүүн хэсэг. Хамт ажиллагсдаасаа санал хүсэлтийг тогтмол авах нь бусад хүмүүстэй хэрхэн харьцахад тэднийг ойлгоход тусална. Сонсоход хэцүү  шүүмжлэл авах нь хэцүү боловч  бусдын үзэл бодолд  "зөв" эсвэл "буруу" гэсэн хариулт байдаггүй гэдгийг санаарай - энэ бол тэдний аливааг ойлгож ухамсарлах чадвар буюу бодит байдал юм.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.