Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос "Хүсэл эрмэлзэл"

2020/09/22 Админ 1285 0 сэтгэгдэл

Хүн болгонд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл байдаг. Хүсэл тэмүүлэлтэй байх нь бидэнд бурхнаас өгсөн бэлэг, араатнаас биднийг ялгах шинж тэмдэг.Хүсэл сонирхлоо та өөрөө сонгодоггүй тэр өөрөө чам дээр ирдэг. Гэхдээ та цаг үргэлж сонор сэрэмжтэй байж түүнийг эрж хайж байх ёстой. Та хүсэл эрмэлзлээ олж чадсан бол тэнгэрээс од шүүрсэнтэй адил өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Учир нь тэр цагт л та өөрийн  зүг чигээ олж зорилготой, учир утгатай амьдарч эхэлдэг. Танд ажлын зорилго, албан тушаал хүсэл тэмүүллийн аль нь хэрэгтэй вэ? гэвэл мэдээж ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ.

Хүсэл тэмүүлэл үгүй цагт ямар ч АЖИЛ ажил биш мэт санагдаж эхэлдэг.

Амазон компанийн удирдагчийн хийх ёстой миний гол зүйл бол хүмүүсийг ЗОРИГТОЙ байхыг дэмжих явдал. Болохгүй бүтэхгүй гэж бодож санаагаа зовоох нь хүмүүний байгалийн зан араншин. Тийм учраас тэднийг зоригтой байхыг ятгах нь  маш хэцүү. Шийдэмгий зүйл хийнэ гэдэг нь үр дүн хэрхэн эргэхийг таамаглашгүй ТУРШИЛТ хийж байгаатай ижил. Туршилтын 80% нь бүтэлгүйтдэг. Маш их алдаа гаргавч нэг том зөв зоригтой шийдвэр гаргахад тэр бүх алдаа мартагддаг жамтай. Амазон компанийг үүсгэн байгуулснаас хойш би олон тэрбум долларын алдагдал хүлээж байсан. Шинэ зүйлс туршдаггүй, бүтэлгүйтлээс зугтаадаг компаниуд хэзээ нэгэн цагт хаалгаа барих болно. Бүх  зүйлийн тэнцвэрийг олж чаддаг байх хэрэгтэй. Хүмүүс утга учиртай сонирхолтой, хүнд хэрэгтэй зүйлд оролцох дуртай байдаг. Манай компанийн ажилчид ирээдүй цагт ажилладаг. Энэ нь үнэхээр гайхалтай.

Та өөрийн тавьсан зорилгодоо бат бөх, мөн шийдвэр гаргахдаа хурдан шаламгай байх ёстой. Энэ бол ирээдүй шалгууруудад тэнцэх хамгийн шилдэг хамгаалалт. Компаниуд ирээдүй цагт ээлтэй,  түүн рүү чиглэж ажилласан цагт АМЖИЛТ гаргана.

Амьдрал танд олон боломжуудыг өгөх боловч эргээд бодоход та өөрийн туулсан зам, гаргасан шийдвэрүүдээрээ л бахархдаг.

Жишээ нь: Хэрэв та байгалиас  тоо бодохдоо сайн бол та энэ чадвараараа  бахархах бус талархах хэрэгтэй. Харин энэ чадвараа илүү хөгжүүлж өөр төвшинд аваачих нь таны сонголт. Та хөлсөө дуслуулж хичээнгүй байх сонголтыг хийсэндээ харин бахархах хэрэгтэй.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.