Удирдагчдыг амжилтад хүргэдэг 10 зарчим

2020/09/08 Админ 5456 0 сэтгэгдэл

 

Харвардын Бизнесийн Тоймоос жил бүр бизнес, урлаг, спорт гэх мэт бүх салбарт хамгийн амжилттай ажиллаж буй тэдгээр хүмүүсээс амьдралдаа мөрдлөг болгодог үзэл баримтлалын талаар асууж, тэдний зөвлөгөөг хүмүүст хүргэдэг билээ. Ингээд та бүхэнд тэрхүү амжилтын зөвлөгөөнүүдээс хүргэж байна. 

Google компанийн Ларри Пейж, хүлээлтээс давуул: Бизнес эрхлэгчдийг үйлчлүүлэгчдийн  хүлээлтээс илүү ихийг тэдэнд хүргэхийг чухалчилдаг. Энэ нь үнэнч хэрэглэгчдийг бий болгох гайхалтай арга юм.

Амжилтад хүрсэн бизнес эрхлэгч байхын тулд маш их зүтгэл, маш их алсын хараа, тэсвэр тэвчээр шаарддаг. Амжилтад хүрсэн бизнес эрхлэгчдээс өгөх эдгээр зөвлөгөө нь танд  хялбар арга замаа олоход тусална.


Уолт Диснейн Уолтер Элиас хэлэхдээ: Дэлхий ертөнц агуу санаануудаар дүүрэн байдаг, гэхдээ амжилтад хүрэх нь зөвхөн ҮЙЛДЭЛ хийхээс эхэлдэг. “Бизнес эхлүүлэхэд хамгийн хялбар арга бол ярихаа болиод хийж эхэл”. Энэ бол гарцаагүй амжилтын үндэс.


Бүтээлч байдлын талаар зохиолч Салман Рушди хэлэхдээ:  “ Би үргэлж өөртөө өнөөдөр чамд хүнд хөнгөн байхаас үл хамааран 9-өөс 5 цагийн хооронд заавал ажиллах ёстой” гэж хэлдэг. Миний хувьд зохиолчид, уран бүтээлчид “бүтээлч хандлага” бий болохыг зүгээр хараад, хүлээж суудаг гэж бодохгүй байна. Таны хийх зүйл бол ердөө суугаад ажлаа л хийх. Та энэ зарчмыг ойлгож чадвал тоглоом аяндаа л дүрмээрээ явагдаж эхлэх болно.


Жүжигчин, продюсер Голди Хоун хэцүү зан ааштай хүмүүстэй хэрхэн харилцах талаар хэлэхдээ:“Гайхалтай, авьяаслаг бас ухаалаг хүмүүстэй ажиллах сайхан уу гэж асуувал мэдээж тийм л гэж хариулна. Гэхдээ бүх жүжигчид тийм ч сайхан ааштай байдаггүй. Зарим нь маш түргэн ааштай хүмүүс байдаг бөгөөд танд зүгээр л хэлээ хазаад дуугүй өнгөрөх шаардлага тулгарна. Та тэвчээртэй байж, ойлгохыг хичээх хэрэгтэй бөгөөд эсэргүүцлээ гээд өөрийгөө л асуудалд оруулахаас цаашгүй. Ийм үед таны хийх ёстой ганц зүйл бол дуугүй байж, бусдыг өөрчилж чадахгүй хэдий ч та өөрийгөө өөрчлөх боломжтой гэдгийг ойлгох нь чухал”. 


АНУ-ын бизнесмен, хөрөнгө оруулагч Warren Buffet, өөртөө хөрөнгө оруул: “Таны хийж чадах хамгийн сайн хөрөнгө оруулалт бол та өөртөө хөрөнгө оруулах” юм. Хүмүүстэй бичгэн  болон биечлэн илүү чадварлаг харилцаж сур”. Уг ур чадвар таны үнэлэмжийг дор хаяж 50% -иар нэмэгдүүлнэ. Хүмүүс надаас хэрхэн ухаантай болох вэ? Гэж их асуудаг. Би тэдэнд  өдөрт 500 хуудас унш гэж хэлдэг. Өдөр бүр өөртөө хөрөнгө оруул...


 

Мэргэжлийн теннисчин Андре Агасси сэтгэл хөдлөлийн талаар: “Хүмүүс сэтгэл хөдлөлийг эерэг, сөрөг ямар ч хэлбэрээр ашиглаж байдаг. Гэхдээ хамгийн чухал нь сэтгэл хөдлөлөө хэр их дарж чадна, төдий чинээ үр ашгийг хүртэж чаддаг. Та ялахад ганц л алхам үлдээд байхад эцсийн мөчид сэтгэл хөдлөл гаргаснаар ялагдалд хүрч болдог. Тиймээс танд цаг агаарын үзэгдэл, бороо орох, гадаа халуун болох, янз бүрийн дуудлага орж ирэх гэх мэт танд саад болох түм буман асуудлууд байгаа, тэр бүгдэд сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй гэдгийг л ойлгож авах хэрэгтэй”.


Оскарын шагналт продюсер Брайн Грейзэр: “Би бүх зүйлийг тэгээс эхлүүлсэн. Тиймээс би гарч болох бүхий ч л асуудлыг таамаглаж, ямар үед алдаа гаргаж байгаагаа мэдэрч чаддаг. Тиймээс танд шийдвэрлэх ёстой олон жижиг асуудлууд гарч ирнэ гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Би ямар ч асуудалтай нүүр тулдаггүй удирдагч байхыг лав хэзээ ч хүсэхгүй байх байсан.


Баримтат кино бүтээгч Кен Бурнс манлайллын талаар: “Бид өнөөдөр ёроолгүй хэтэрхий их удирдагчийг сонгодог болчхож. Тэдгээр сонгогдсон хүмүүс өөрсдийгөө  яг л  баатар хэмээн хүлээлт өндрөөр үнэлж,  өргөмжилж байна. Хүлээлтэд хүрч чадахгүйдээ хүрвэл сэтгэлээр унадаг. Эртний Грект баатар хэмээн тодотголыг давуу болон сул тал хоорондын нийцэл гэж үздэг. Нэг талыг барилгүй нийцлийн талаар хангалттай сайн бод.   


Дизайнер Марк Ньюсон урам зоригийн талаар: Бид өөрт байгаа зүйлс, одоо байгаадаа сэтгэл хангалуун байсан бол бидэнд хийх зүйл байхгүй байх байсан. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хүсвэл холоос хайх шаардлагагүй. 


Шатрын аварга Гарри Каспаров көүчинг болон тэмцлийн талаар ярихдаа: “Бүх хүмүүст нэг ижил зөвлөгөө өгөх боломжтой гэсэн уламжлалт түгээмэл сэтгэхүй байна. Гэвч бид бүгд өөр. Таны шийдвэр гаргах үйл явц хурууны хээ, ДНХ-тэй адил өвөрмөц. Танд тохирсон зүйл миний хувьд сөрөг нөлөөтэй байх нь  мэдээж боломжтой. Бидний зарим нь маш түрэмгий байхад зарим нь маш тайван байх жишээний. Та өөрийгөө хэн болохоо юунд чадвартай, юунд чадваргүй гэдгээ  танин мэдэж ойлгосны дараагаар давуу тал руугаа анхаарч сул талууд тань харагдахаа болино.”


 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.